Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

Ковидын үеэр У.Хүрэлсүх өрөвчхөн сэтгэлтэй болж жүжиглэн огцроход Ч.Ундрам сонгуулийн менежерээ БОАЖ-ын сайд болгосон

12/ 6/ 2022    12 цаг 31 минут
“Ковидын үеэр гэнэт У.Хүрэлсүх өрөвчхөн сэтгэлтэй болж жүжиглэн огцроход Ч.Ундрам ямар ч мэргэжлийн биш харин өөрийн сонгуулийн менежерээ БОАЖ-ын сайдаар тавиулж амжсан. Аав нь Уул уурхайтай болохоор Байгаль орчны үнэлгээ гэж айхтар давааг давахад амархан болсон биз дээ.”
Ердийн хад 50 сая төгрөгний үнэд хүрч, УИХ-н гишүүн Ч.Ундрамтай холбогдсон сэжим. 1996 онд МУИС-ийн ректорыг томилоход Улс төрийн намын нөлөө маш хүчтэй орж, н.Дорж багш маань Ц.Ганцогтой өрсөлдөн 1,2-хон саналын зөрүүтэй ялагдаж билээ. Нилээд хэсэг нь Дубнагын Цөмийн шинжилгээний институтэд докторын зэрэг хамгаалсан, эрдэм шинжилгээний ажил нь нилээд ахицтай яваа 30 гаранхан насны залууг МУИС-даа их юм бүтээнэ гэж ихэд найдаж байсных биз. Би ч бас тэдний нэг байлаа. Гэвч тэр хүн Жуулчин ректор нэртэй, эхнэрээ дагуулаад гадаадад явах нь элбэг ямар сайн даа л МУИС-ийн дотоод сонинд ийм нэртэй өгүүлэлийн бай болж байхав дээ. Ректор болоод хэдэн жилийн дараа "МУИС-ийг хөгжүүлэх сан" гэдгээс 50 сая төгрөг Ч гэх эрхэмд Эрдэнийн чулуу барьцаалан зээлээд мөнгөний хүү ч үгүй, мөнгө ч үгүй 10-д жил болсон байдаг юм.
Яг энэ 50 саяын зээл авсан цаг хугацаа УИХ-ын гишүүн Ч.Ундрамын АНУ-ын хойд Каролина муж руу суралцахаар явсан цаг хугацаатай давхацдаг юм билээ. Мэдээжээр МУИС-ийг хөгжүүлэх сангийн захирлууд нь Ганцогт асуудлыг удаа дараа тавьсны эцэст Геологийн тэнхим, Хөгжлийн сан, захиргааны албаны хамтарсан ажлын хэсэг гарч, барьцааны үнэт чулууг задалж үзтэл, ердийн ХАД боогоод 50 сая төгрөг авсан нь илэрч асуудал үүсчээ. Тэр үед Ч.., гуай бяртай болсон үе байлгүй дээ зээлээ шууд төлөөд хүүг нь ЛУУ унжсан түүх МУИС архивт байх ёстой. Ч.Ундрам гэж энэ хүүхнийг Гантөмөр сайдын шахалтаар шууд сургалтын албаны эрхлэгч болсон тэр агшинд л дотор сэтгэлд хар бууж, нөгөө 50 саяын үнэтэй хадны протоколыг устгах гэж ирсэн юм биш биздээ гэх бодол төрж билээ. Ундрам бол яван явсаар МУИС санхүү эрхэлсэн орлогч захирал болоход нь "ам ташсан хэрээ 13 эргэлдэнэ" гэдэг үг толгойд бууж билээ.
Тэр Их сургуулийг дээш ахих гишгүүр болгохын төлөө л ажиллаж, манай залуу багш нарын сэтгэлийг их сайн удирдагч шүү гэж өөртөө урвуулах гэж ирсэн болохоос биш ажил хийх гэж ирээгүй ээ. Ковидын үеэр гэнэт У.Хүрэлсүх, өрөвчхөн сэтгэлтэй болж жүжиглэн огцроход Ч.Ундрам ямарч мэргэжлийн биш харин өөрийн сонгуулийн менежерээ БОАЖ-ын сайдаар тавиулж амжсан. Аав нь Уул уурхайтай болохоор Байгаль орчны үнэлгээ гэж айхтар давааг давахад амархан болсон биз дээ. Бас болоогүй ээ аавынх нь компани Хөгжлийн банкнаас зээл аваад төлөгдөөгүй тул намдаа болон мөрдөн байцаах газар очиж тайлбар өгөхдөө тулаад ирэхийн цагт тэр дор нь мөнгөө төлчихсөн. Тэд бол мөнгөний хашны зөрүүг ашиглаж мэддэг юм. Хүнийг хальтарсан дээр нь дэвслээ энээ тэрээ гэж бүү бод. Уянгалуулан ярьсан хүн бүхнийг бүү дагаж бүү намир, харин үйлдлийг шинж. "Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг" гэж айхтар үг шүү. Ялдамхан инээмсэглэл, залуу насны эрч, хүч боловсрол, гоо үзэсгэлэн гэхээс илүүтэй, үйлдлийг нь шинж. Би л хувьдаа энэ хүүхнийг юунд ч орооцолдоход огтхон ч гайхахгүй. Энэ бол гүтгэлэг биш харин баримт. Цагийн эрхээр энэ бүхнийг сайн мэдэх хүмүүсийн нилээд хэд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч бас нилээд хэд нь амьд байгаа. МУИС-н залуу бас идэрхэн багш нар минь энэ хүнд хэт итгэж, бас өмөөрч байж түмний өмнө бүлтэгнэв дээ. Хүний өмнөөс ичих шиг хэцүү зүйл хорвоод үгүй.
Эх сурвалж: МУИС-ийн багш А.Булган
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ8 цаг 7 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо9 цаг 14 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube