Прокурорын байгууллагаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 159, Өмчлөх эрхийн эсрэг 131, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 29, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 11, Авлига, албан тушаалын 7, нийт 357 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
- Тухайлбал, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Н нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүүд давуу байдал олгон, хууль бусаар албан тушаалд томилсон;
- “Засагчандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э, ерөнхий нягтлан бодогч Ц нар нь тус компанийн захирал Б-тэй бүлэглэн “Жи Ар Эф Парагон Малайз Лимитед” компанийг залилж нийт 19 сая ам.долларын хохирол учруулсан;
- Сонгинохайрхан дүүргийн 170 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зарим ажилтны ажлын цагийг илүү тооцон цалингийн зөрүү мөнгийг өөртөө авсан;
- Б нь нэр бүхий ХХК-ийн захирлаар ажиллахдаа, 86 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн;
- Ө нь нэр бүхий ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч санхүүгийн баримтууд ашиглан 431 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн;
- Иргэн М, Э, Т, С нар нь бүлэглэн нэр бүхий 31 иргэнээс нийт 5 тэрбум 844 сая төгрөгийг залилсан зэрэг хэргийг нийслэлийн прокуророос шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.