Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-08 нд нийтлэгдсэн байна.

ЖАГСААЛ: Өнгө аяс хаашаа эргэв

12/ 8/ 2022    7 цаг 23 минут

Нүүрсний хулгайг эсэргүүцэн дөрөв дэх өдрөө жагссан иргэд үргэжлүүлэн бухимдлаа хүчтэй  илэрхийлж мөн Ерөнхий сайд,  ХЗДХ-ийн сайд нар төв талбайд гарч ирж иргэдтэй уулзсан.  Жагсаалын дөрөв дэх өдрийн өнгө аяс, иргэдийн дуу хоолой, төрийн түшээдийн иргэдэд хандан хэлсэн тайлбарыг тоймлон хүргэж байна. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой компанийн захиалгаар залуусын жагсаалыг эмх замбараагүй байдалд уриалан дуудаж байгаа хэсэг бүлэг бий

Үг хэлэх, жагсаж цуглах эрхээ эдэлж байгаа та бүхэндээ талархаж байна. Манай улсын эдийн засгийн дийлэнх хүчийг уул уурхайн салбар бүрдүүлдэг.  Гол  нь нүүрс, зэс. Тиймээс нүүрстэй холбоотой, зэсийн орд газруудтай холбоотой улстөрчид, хууль хяналтын байгууллага, шүүх зэрэг олон хүмүүсийн бүлэглэл амь бөхтэй оршсоор байна. Энэ асуудалтай Монгол Улсын Засгийн газар тэмцсээр ирсэн. Бүлэглэлтэй хийх тэмцэл тийм амар байгаагүй. 

Одоо бид шийдвэрлэх үедээ ажиллаж байна, энэ бол нүүрсний хулгай. Засгийн газар Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоогоод 14 хонож байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 14 хоногийн ажлын үр дүнг авч хэлэлцсэн. Олон асуудлыг илчилж, гарган тавьж байгаа. Тийм учраас нүүрсний хулгайн асуудал Оюутолгой, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай адилхан шийдэгдэж, үр дүнд хүрнэ.  

Тавантолгой компанийн захиалгаар залуусын жагсаалыг эмх замбараагүй байдалд уриалан дуудаж байгаа хэсэг бүлэг бий. Иргэд маань ялгаж салгаж хандана гэдэгт итгэж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газар илрүүлэхийн төлөө тэмцэх болно. Ард түмэн та бүхэн бидэнтэй хамт байна гэдэгт итгэж байна гэв. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Хэдэн жүжигчид гарч ирээд шууд нэрийн хэл гээд байгаа. Би хараагүй шүү дээ

"Жагсагчид маргааш 12 цаг гэхэд нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн нэрсийг зарла гэсэн шаардлага хүргүүлж байна. Хэн нэг хүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр, гэмт хэрэг үйлдсэнд тооцож, тэр, энэ гэж зарлах боломжгүй. Шууд хүний нэр заагаад энэ гэм буруутай хүн зогсож байна аа гээд хэдүүлээ ингээд үн яллаж болох уу.  Өөрөө шүүх биш. Гадаа байгаа хүмүүст бид нар ийм ойлголт өгснөөс болоод хүмүүс бухимдаад байна шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтай 20, 30 хүн байгаа л гэж байна. Би жишээлбэл шалгаагүй, хараагүй. Нүүрс зөөж байхыг нь хараагүй байж шууд таамгаар энэ хүмүүс гээд авчраад, гаргаж ирээд буудаж болохгүй биз дээ.  Хэдэн жүжигчид гарч ирээд л шууд чи нэрийг нь хэл гээд байгаа байхгүй юу. Би хараагүй шүү дээ. 

Засгийн газар бол хохирогчийн зүгээр 5-6 мэдээллийг ил болгож өгөөрэй гэж хүссэн. Түүнчлэн энэ асуудалтай холбоотой алба хаагчдын мэдээллийг ил болгож өгөөч гэсэн асуудлыг тавьсан. Нүүрсний гэх хэрэг дээр дөрвөн эрүүгийн хэрэг үүссэн гэж ойлгосон. 

Түүнчлэн энэ мэдээллийг олон нийтэд цацсан Т.Доржханд гишүүнийг дуудаж, мэдүүлэг авмаар байна. Тэгэхгүй бол 40 их наяд ам.долларын өртөг бүхий нүүрсийг үнэгүй гаргачихсан юм шиг ойлгоод байна. Тиймээс хуулийн байгууллагууд тоо, мэдээллээ тулгах шаардлагатай байна. Шаардлагатай бол ажлын хэсгээ ЦЕГ-ын Сүлд чуулга дээр байрлуулах боломжтой" гэв. 

Таньдаг жүжиг яваад байна шүү дээ. Яг энэний урьдны жагсаал дээр иймэрхүү юм болсон

ИРГЭД:  Яг энэний урьдны жагсаал дээр иймэрхүү юм болсон.  Тэр жагсаал чинь яг ингэж явсан. Ингэж гарч ирээд л замхарчихсан. Одоо сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирээд ярьлаа. 30 хоногийн дотор эд нар хангалттай өөр мэдээлэл сэвээд алга болно. Надад лав саяны үйл явдал зохион байгуулалттай явагдсан юм шиг мэдрэмж төрж байна. Шударга байя, нүүрсний хулгайчдынхаа нэрийг зарла гэсэн болохоос ийм бөөрөнхий юм сонсмооргүй байна. 

Ер нь бол таньдаг  жүжиг яваад байна шүү дээ. Бид нар зун яг ийм зүйл харсан шүү дээ. Сая иргэдийг төлөөлж гарч байгаа хүмүүс нь угаасаа нэг суганы үснүүд нь л гарч байна. Одоо тэнд гарч ирэнгүүт нь Х.Нямбаатар нь үг зааж өгөөд байгаа байхгүй юу. Шивнээд л. Тэгэнгүүт өө тэгэхгүй, ингэхгүй гэж яриад л. Энд ирсэн зуу, зуун хүмүүсийн итгэлийг алдаж байгаа байхгүй юу энэ хүмүүс.  Гарч ирээд сая тодорхой юм юу ч ярьсангүй. Энэ дунд ойлгосон хүн ганц ч байхгүй. Юу ч ойлгоогүй. 

Өнөөдөр миний хүүхдүүдийг Монгол орон амьдруулах ямар ч боломж алга

Бид нарын өнөөдөр мэдээд байгаа 40 их наяд гэдэг бол бид нарын санаанд багтахгүй тоо. Бид нарт ил гараагүй хэчнээн газрын баялагийг цаагуураа яаж зарсан юм бэ.  Бид нар мэдэхгүй шүү дээ. Урьд нь тэмцээд, тэмцээд төр засаг бахь байдгаараа байна. Би хоёр хүүхдээ гадагшаа явуулж амьдруулдаг. Би ээж хүний хувьд үр хүүхэдтэйгээ эх орондоо цуг л амьдармаар байна шүү дээ. Ард түмний амьдрал маш хэцүү болчихоод байна. Гэтэл өнөөдөр миний хүүхдүүдийг Монгол орон амьдруулах ямар ч боломж алга. Ямар ч амьдруулах нөхцөл алга. Харин залуучуудыг өөрсдийнхөө төлөө өөрсдөө гарч ирээд тэмцэж байгаад баярлаж байна. 

Ерөнхий сайд ард түмнийг доромжилчихоод яваад орлоо. Энэ нүүрсний хулгай гэдэг чинь зөвхөн мөсөн уулын оргил нь

Ерөнхий сайд ард түмнийг доромжилчихоод яваад орлоо. Энэ нүүрсний хулгай гэдэг чинь зөвхөн мөсөн уулын оргил. Цөлмөөд дуусчихсан. Ямар ч чадамжгүй засгийн газар, УИХ-ыг тараах л хэрэгтэй.  Хулгайчдыг хулгайчдаар солино гэж байхгүй. Хулгайч хулгайчаа барина гэж байхгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрөө тавантолгойд машин явуулдаг хулгайч шүү дээ. Таван толгойд машин явуулдан хулгайч.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээ одоо боль. Наад шударга ёс гэдэг үгээ битгий амнаасаа унагаа. Наад үгийг чинь сонсохоор миний бөгс улайж байна. Монголын ард түмэн ямар хүлцэнгүй юм бэ гарч ирээд жагсаад эд нарыг хариуцлагыг нь хүлээлгэе.

 

 

 

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.21.107.65talbai deerees zailaarai   • 2022, 12 сарын 8. 8 цаг 32 минут

dandaa hulsnii jagsagch nar yu medehgui bolovsrolgui huulin medleg ogt bhgui yumnuud baina yamar saindaa alia salbadaigaar udirduulj bhav de kk.shuuhiin shiidver garaagui bhad hunigem buruutai gej zarladag huuli haana ch bhgui.tiim hemjeenii nuurs garsan gedeg chtodorhoigui..hudlaa too helj malnuudiig turhirsan dorjhandiig sain shalga heregtei.dorjhandaas asuu l daa.NAM ZASAG UUND YAMAR CH HAMAAGUI SHUU!!!



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ9 цаг 32 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв9 цаг 53 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв3 сар 29. 10:58Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ3 сар 29. 10:28Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 сар 29. 9:52Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube