Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-09 нд нийтлэгдсэн байна.

Б.Батбилэг: 9 жилийн өмнө эхлүүлсэн мөрөөдлөө биелүүлж, Эверестийн оргилд нар тусахыг авч чадсан...

12/ 9/ 2022    14 цаг 09 минут

Бидний нэг: Энэ удаагийн дугаартаа дэлхийн дээвэр Эверестийн оргилд нар тусах агшинг гэрэл зурагт буулгах мөрөөдлөө биелүүлээд ирсэн гэрэл зурагчин, аялагч Б.Батбилэгийг онцоллоо. Тэр “Chuu Chuu travel” гэх аяллын компани ажиллуулдаг бөгөөд хоббигоо ажил болгож чадсан адтай нэгэн юм.

-Сайн байна уу? Юун түрүүнд зорилгоо биелүүлж, дэлхийн дээврийн зургийг гайхалтай авч, мөрөөдлийн аяллаа хийгээд ирсэнд баяр хүргэе. Хэр урт аялал байв?

-Есөн жилийн өмнө, манай “Жак тур” гээд аяллын клубийнхэн ярилцаж суугаад дэлхийн газрын зураг гаргаж ирээд л анх Эверест рүү явах зорилгоо тавьсан. Дэлхийг танихын тулд эхлээд эх орноо судлах хэрэгтэй гэдэг шүү дээ. Эх орноороо есөн жил ерөнхийдөө аялаад бас яг есөн жилийн өмнөх мөрөөдлөө биелүүлээд ирлээ. Зорилгоо биелүүлэх гэж манай аяллынхан 11 дүгээр сарын 10-наас 12 сарын 3 хүртэл 23 хоногийн хугацаатай яваад ирсэн. Уулын алхалтын хувьд бид 14 өдөр алхсан. Хамгийн дээд талын өндөр нь гэхэд 5670м орчим дээр гарсан. Эверестийн оройг арай ахиу харахын тулд улам дээшээ явсан. Далайн төвшнөөс ярих юм бол хамгийн доод тал нь 400м орчим дээр буугаад л хамгийн дээд тал нь 5670м дээр гараад ирсэн. Аяллын хамгийн гоё хэсэг нь Эверест дээр хамгийн сүүлийн нарны туяа тусахыг харах, тэрийг гэрэл зурагт буулгах.

-Мөрөөдөлдөө хүрэх мэдрэмж ямар байсан бэ?

-Мөрөөдлөө биелүүлээд тухайн үед “Өө новш гэж” гээд л... Ийм гоё байдаг юм уу тэ. Ерөнхийдөө огшоод л гоё байсан даа. 

-Аяллын багт тань АНУ, Солонгос зэрэг улсаас хүмүүс багтсан байсан?

-Анх удаа гадаад аялал зарласан нь Эверест аялал байлаа. Манайх есөн хүний бүрэлдэхүүнтэй. Надтай нийлээд есөн хүн явсан. Таван эрэгтэй дөрвөн эмэгтэй явсан. Монгол хүмүүс. Америкаас ирсэн хүнтэй бол Катмандуд очоод танилцсан байхгүй юу. Катманду чинь Непалийн нийслэл шүү дээ тэ, тэнд очиж танилцсан. Солонгосын багийнхаа охинтой болохоор Инчеон дээр уулзаад тэгээд цаашаа хамт нэг онгоцоор явсан.

-Уулын алхалт хийхэд хэр хэцүү байв? Учирсан саад бэрхшээлээсээ хуваалцаач...

-Арван хэд хоног хэрэглэх бүх хэрэглэл юмнуудаа өөрөө үүрээд явж байгаа байхгүй юу. Наана нь тийм цүнхтэй бэлтгэл хийгээгүй юм байна лээ би өөрөө.  Эхний өдөр бол нуруу будаа болчихсон. Гар дэлгэгдэхгүй. Эхний өдөр үнэхээр хүнд байсан. Цүнхэнд байгаа бүх юмаа үзээд явж байхад 00-ын цааснаас авхуулаад л бараг тал байсан ч болох байж гээд цүнхэнд байгаа бүх юмаа үзэн ядна. Тэгсэн мөртлөө орой нь бүгдийг нь дэлгээд хэрэглэдэг.

Зам нь хэцүү. Уг нь засмал зам юм. Тэр нарийхан нэг урсгалтай зам дээр явган хүн, трактор, том машин ч явж байгаа юм. Яаж ийж байгаад зөрөөд л гарчихна машинтайгаа. Үнэхээр сонирхолтой. Ерөнхийдөө дэлхийн хамгийн урт галзуу хулганы зам байж ч магадгүй байх. Бидэнд бол тэгж л санагдсан. Маш эрсдэлтэй. Жоохон жолоо алдахад л доошоо унаад машин лааз болохоор. Тэр нь  аймшигтай л байсан.

Аяллын хугацаанд нэг  аюултай юм болсон. Бид Choyu гээд 8100 гаруй метртэй уулын мөсөн голоор гараад явж байсан. Дээшээ өгсөж байсан чинь дээрээс чулуу нурж ирээд, яг бидний дундуур өнхөрсөн. Чулуу чинь чигээрээ өнхрөхгүй шүү дээ.  Хоёр тийшээ далбилзаад л яг бидний дундуур гараад явсан. Аймаар байсан. Уг нь, хурдан болоод өнгөрч байгаа байхгүй юу. Тэр хооронд л есөн шидийн юм бодогдож байгаа юм чинь. Тэгээд л чулуу хажуугаар гараад өнгөрсөн чинь бөөн баяр болоод л. Хамгийн түрүүнд дээр гарсан хүн маань орилоод. "Өө гарчихлаа" гээд орилохоор нь бүгдээрээ  чшш, чшш дахиад чулуу нурчихвал гээд. Бидний хувьд азтай явсан. Тэнд осол аваар гарснаас болоод ажиллахаа больчихсон гүүр, замууд байдаг юм байна лээ.  Ачаатай илжиг, үхэртэй зөрөхдөө уулын замыхаа өндөр талыг барьж зогсохгүй бол  уулынхаа уруу талдаа санаандгүй зураг, бичлэг авч байгаад илжгэнд мөргүүлээд  унаад амь эрсэдсэн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд зөндөө байдаг юм байна лээ.

-14 хоног туулсан зам хэдэн км байсан бэ?

-Бидний яг нийт алхалтын км бол 200 орчим. Гэхдээ өндрийн нөлөөлөл гэдэг юмнаас хамгийн их айж байсан. Тэрнээс бол ядрахаас ч юм уу айгаагүй. Өндрийн нөлөөллийн эм өгөөд эхлээд толгой өвдөөд эхлэх юм бол талыг уу. Тэгээд толгой зүгээр болохгүй бол бүтнийг уу. Бүтнийг уугаад нэмэргүй бол уулнаас буцаад буу гэдэг дүрэмтэй. Би бараг бусдаасаа хамгийн түрүүлж өндрийн нөлөөлөлд нь орсон. Эмээ таллаж ууж байгаад л маргаашаас нь бүтнээр уугаад. Тэгээд хоёр өдөр өвдөөд л зүгээр болчихсон. Аяллын багт эмч явсан нь их түшигтэй байсан.

-Аяллынхаа туршид Эверестийн оргилоос өөр  харж биширч явсан зүйл юу байв?

-Гоё ш дээ. 4000 метрээс доош  байгаль нь нов ногоон. Естой  Avatar, Lord of the Rings дээр гардаг шиг байгаль угтаж байгаа юм чинь. Тэр байгалийг хараад ангайгаад л хөөх ийм юман дотор явсаар байгаад ирэх юм байхдаа гэсэн төсөөлөл байсан.  4000 метрээс дээш яг  манай баруун таван аймаг шиг, Алтай Таван богдын хэсэг шиг зундаа ногоордоггүй шар, хад асгатай байдаг  шиг л болдог юм байна лээ. Мөн дэлхийн хамгийн өндөрт оршдог Гокио гээд нуур байдаг юм байна лээ. 4800 метрийн өндөрт байдаг. Тэр нууранд орж сэллээ. Тэр бас аймаар сонин байлаа. Ер нь бол ороход хориотой гээд. Хүйтэн болохоор өмнө нь орж байсан хүн шөрмөс нь татаад өнгөрчихсөн гээд хориотой байдаг юм байна лээ. Бид нэлээн наагуур орж очоод нууцаар ору үзсэн.

-Та ер нь яагаад гэрэл зурагт дурлах болсон юм бэ?

-Yahoo messenger  ашигладаг байсан шдээ тэ, тэр үед статус дээрээ манай арван жилийн ангийн хүүхэд зүгээр суухаар зураг үз гээд гарч ирээд байсан байхгүй юу. Дараад орсон чинь “Монголын Фликрс” гээд групп байдаг юм байна гэдгийг мэдээл. Монголчууд бас мундаг зураг авч болдог, чаддаг гэдгийг тэгэхэд мэдээгүй байсан. Сайт руу нь ороод Монгол зурагчдын зурагнуудыг хараад л "хөөх юу вэ монголчууд чинь ингэж зураг авдаг юм уу гээд за за би ч гэсэн одоо зураг авч эхлэхэд оройтоогүй юм байна" гээд л анх камер аваад.

Тэгэхэд “Тусгал” гээд клуб нээгдчихсэн байсан. Тусгал маань 12 жилийн настай групп байхгүй юу. Ерөнхийдөө нэн орчин үеийн хамгийн анхны гэрэл зургийн клуб гэж явдаг. Тусгалдаа ороод клубынхнаасаа суралцаад л ер нь гэрэл зурагт орсон доо. Гэрэл зургийн хувьд би чинь аяллын, байгалийн гэрэл зураг түлхүү авдаг.

-Нэг мөрөөдөл чинь биелчихлээ. Дараагийнх нь юу вэ?

-Мөрөөдлийнхөө аяллыг биелүүлчихлээ. Дараачийнхаа аяллыг туйлын туяа харах, зургийг нь авах гээд тодорхойлсон. Тэгэхээр бол туйлын туяа үзэх аялалдаа явах байх. "Үүл мэт хөвөн одно хүний амьдрал. Уул мэт мөнх оршино гэрэл зураг" гэдэг шүү дээ. Ерөнхийдөө бид юу хийж байсан, хэрхэн аж төрж байсныг баримтжуулж байгаа л зүйл л дээ. Байгалийн гэрэл зураг ч гэсэн тухайн үедээ ямар байсан, нар нь ямар байсан юм уул ус нь ямар байсан гээд бүгдээрээ л баримтжуулалт байхгүй юу. Тийм болохоор ирээдүйдээ үлдээж байгаа баримт л юм даа. Аялал бол амьдрал шүү дээ. Аяллаас л бүх амьдралынхаа урам зориг, бүх юмаа авдаг. Аялалгүй бол угаасаа амьдарч чадахгүй л байхдаа би.

 

 

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.212.118.140зочин   • 2022, 12 сарын 9. 12 цаг 31 минут

Ууланд гарах өөрт нь тааламжтай байх бүгдэд бахархаар зүйл байх аа больсон. 1960 онд Монгол хүн анх гарсан. Олон хүн гарсан даа.Мөнгөтэй бол аялаж л бай.



ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 16 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 38 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана2 цаг 45 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа2 цаг 56 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 23 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 35 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна3 цаг 55 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 8 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 13 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 19 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 27 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид4 цаг 51 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 7 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 14 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 4 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 6 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 19 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 39 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан6 цаг 58 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 13 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 18 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 22 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 25 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 4 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цаг 37 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ8 цаг 52 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 23 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 29 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 цаг 49 минутын өмнөКоронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube