Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-13 нд нийтлэгдсэн байна.

ЕС ДЭХ ӨДӨР: Иргэд гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүнг хүсэж байна

12/ 13/ 2022    7 цаг 30 минут

Нүүрсний хулгайг эсэргүүцэн ес дэх өдрөө жагссан иргэд үргэжлүүлэн бухимдлаа хүчтэй  илэрхийлсээр байна. Жагсаалын ес дэх өдрийн өнгө аяс, иргэдийн дуу хоолойг тоймлон хүргэж байна.

Төр засгийн ийм бусармаг үйлдлийг эсэргүүцэж байгаа залуус болон иргэдийнхээ нэгдэлд үнэхээр их баярлаж байна. Монголд шинэчлэл бий болох ёстой. Шинэчлэсэн тогтолцоо бий болох ёстой. Иргэдийн эрүүл аж төрөх, эрхээ хамгаалуулах, үндэснийхээ өв уламжлалыг хамгаалуулах гээд зөндөө зүйлс байгаа л даа. Нөгөө баялагтаа эзэн Монгол нь хаана ч байгаа юм. Иргэддээ ээлтэй Монголдоо амьдарч болох орчин нь бүрдсэн сайхан орон байгаасай л гэж бодож байна. Тэрнээс дефолт зарлах биш. Засаг уналаа гээд юм өөрчлөгдөхгүй. Эрх мэдэлтэн, албан тушаалын хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Сая ковид яалаа. Маш олон тэрбум төгрөгийн төслүүд явсан. Тэр бүхэн өнөөдөр ил болоогүй. Ковидын үеэр маш олон эрх мэдэлтэй дарга нар болон эрх мэдэлтэй албан тушаалтнууд өнөөдөр хагартлаа баяжсан. Тэр хүмүүсийг яагаад дурдахгүй байна вэ. Энэ зүйлүүдийг ярих ёстой гэж бодож байна. Нүүрсний хэрэгтэй хүмүүс өөрсдийгөө халхлаад өөрсдийнхөө фэйсбүүк профайл зургийг хар болголоо гэж харж байна. Би бол гэрэл гэгээ асаах үүднээс миний профайл зураг байгаагаараа л явна.

 Бид бүгдээрээ нэг зүйлийг хүсэж байгаа. Сайхан амьдралыг хүсэж байгаа. Бид нар сайхан амьдралтай болохын тулд бидэнд золиос хэрэгтэй бид өөрсдийгөө дайчлан хэрэгтэй. Хичээл ном чухал ч гэсэн өнөөдөр чиний хичээл чинь сайн гараад маргааш чи хаана очих вэ. Магадгүй чамд ажил олдохгүй байж магадгүй шүү дээ. Тийм болохоор бид нар энийг зогсоох хэрэгтэй. Бид нар хүчтэй байх хэрэгтэй. Нэгэнт зориг шулуудсан бол шинэ залуу үе гэдгээ харуулах хэрэгтэй. Залуусаа хүрч ирээд тэмцэцгээ. Нөхцөл байдал бол үнэхээр хэцүү байна. Доороос жиндүүтэй байхад яаж сайхан байхав. Төр засгаас бид нэрсээ өг, нүүрснийхээ хулгайчдыг ил болго. 

Сошиал орчинд бүгд нэгэн зэрэг профайлаар нэгдэх нь маш зөв. Бид эхний ээлжинд гараа нүүрс болгоод сошиал орчинд зургаар давалгаалъя гэсэн. Харамсалтай нь сошиал орчинд идэвхтэй явж чадсангүй. Одоо хав харанхуй болгож нэгдэж байгаа. Эмоцийн Цогтоо ах, өнөөдөр би нүүр зургаа хар болгож уриалж байгаа. Энэ бол тэмцлийн бас өвөрмөц нэг хэлбэр болж байгаа. Эрүүл мэндийн хувьд бол таван хүн тутмын дөрөв нь осголтын хоёрдугаар зэрэгтэй байсан. Энэ есөн хоногийн нэг хоногт үсрээд л ганц хоёр цаг унтаж чадаж байна. Талбайдаа хэдэн мянган хүмүүс намайг дэмжээд төр засгийг эсэргүүцээд ирж байхад би байхгүй  бол энэ хүмүүсийн итгэл нь мохчихвий дээ гэж маш их санаа зовж байгаа болохоор өнөөдрийг хүртэл тэсэж байна. Дээд албан тушаалтнууд хэзээнээсээ хэлсэн амлалтдаа хүрч чаддаггүй. Одоо бол би эд нарын ганц ч үгэнд итгэхгүй. Одоо гарт баригдаж, нүдэнд харагдахаар бодит үр дүнд л би итгэнэ.

Талбай дээр олон хонож байгаа залууст ирж сэтгэлийн дэм өгөх гэж ирсэн. Би чинь бас ард түмний нэг хэсэг шүү дээ. Ээж хүн, бас төрийн албан хаагч. Одоо миний амь амьдрал яаж байгаа нь мэдэхгүй. Хамгийн гол нь би төрийн албан хаагчийнхаа өргөсөн тангарагтаа үнэнч байгаа. Тусгаар тогтнол үндэсний бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах үүрэгтэй. Миний хувьд яагаад энд ирсэн бэ гэвэл замбраагүй байдал гарахад бэлэн байсан залуусыг уриалаад төр засагтайгаа хамтран ажиллана шүү, огцруулахгүй шүү гэж үзэл бодол нэгдсэн. Бид нар хулгайчдаасаа салмаар байна. Бид хойч үедээ шударга нийгмийг үлдээхийн тулд одоо л бид шударга ёсыг тогтоомоор байна. Хулгайч луйварчдын нэрсийг гаргаад тэр хүн болгонд нь хариуцлага тооцоод, авилгалын тухай хуулийг чангатгах хэрэгтэй. Хүн бүр өөрсдийн оролцоогоороо төр засагт ойлгуулах хэрэгтэй. Төр засгаа огцруулахын бол бид цаашдаа хүсээд байгаа зүйлсээ хийлгэж чадахгүй шүү дээ. Ямар ч өөрчлөлт байхгүй шүү дээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Маргааш “Автомашингүй өдөр-2023” болно3 минут 58 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй8 минут 59 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо13 минут 20 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ13 минут 28 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна1 цаг 38 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна1 цаг 39 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ1 цаг 40 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа1 цаг 59 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй1 цаг 59 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 8 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 8 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 24 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 32 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57
 Facebook Twitter Youtube