Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-14 нд нийтлэгдсэн байна.

АН: Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын гишүүн нүүрсний хулгайтай холбоотой

12/ 14/ 2022    17 цаг 00 минут
Ардчилсан намаас өнөөдөр /2022.12.14/ хэвлэлийн хурал хийж, Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хэсгийг байгуулж, даргаар нь АН-ын дэд дарга Б.Ган-Очирыг томилсныг мэдээлэв. Мөн УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг нүүрсний хулгайтай холбоотой гэлээ.
Энэ талаар АН-ын дэд дарга Б.Ган-Очир “Дайны хажуугаар дажин гэгчээр эрх баригчид буруу болгоноо сөрөг хүчин рүү чихэж, зөв болгоноо өөртөө наах гэж байна. Үнэний учгийг олох зорилгоор саналууд дэвшүүлье. Үүний хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр шаардлага хүргүүлж байна.
2017-2021 оны ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж төрийн нууцад хамааруулахаар шийдвэрлэсэн нүүрсний гэрээнүүдийн талаарх тэмдэглэлийг өгөх. ҮАБЗ-ийн зөвлөмжийг гаргахад ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа гарын үсэг зурсан байх учиртай. Гурван хүн суугаад хэлэлцэж байхад тэмдэглэл, протокол нь байх ёстой. Хэн, юу гэж хэлж байсныг бид мэдмээр байна.
ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад оруулсан нүүрсний гэрээний эх хувийг үзье. Бүгд дүн шинжилгээ хийе. 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаас одоог хүртэлх ҮАБЗ-ийн зөвлөмжөөр байгуулсан гэрээний эх хувийг мөн үзье.
ҮАБЗ ажлаа УИХ-ын өмнө хариуцдаг. Тиймээс хуулийн шаардлагыг хангах бусад мэдээллийг авмаар байна.
ҮАБЗ-ийн зөвлөмжөөр оффтейк гэрээ хийгдсэн юм бол Засгийн газар хэрэгжүүлсэн байж таараа. Тэр үед УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар, Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар юу гэж хэлж, юу хийж байсан бэ. Үүнийг ил болго. Тэгэхгүй бол АН-ын идэж уусан гээд, өөрийнхөө хэдэн гишүүнээр туг тахиад байж болохгүй. Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч болон АН-аас сонгогдсон гишүүдийг нэрлээд байж болохгүй" гэлээ.
Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал энэ талаар "Нүүрсний хулгайд хамааралтай байж болзошгүй албан тушаалтнууд бол ГЕГ, МХЕГ, АТҮТ, Эрдэнэс Тавантолгой ХК юм. Энэ байгууллагуудын удирдлагыг хэн томилдог вэ. Тэднийг МАН-ын Засгийн газар, Сангийн яам томилно. Энэ хүмүүсийн үйлдсэн хулгайг 2016 оноос хойш ажилгүй байгаа АН-ын гишүүд хийсэн мэтээр хэлж байна. Эсвэл намдаа нөлөөгүй хэдэн хүнээр туг тахилаа. Мөн хоёр гишүүний нэр бидэнд ирсэн. Нэг нь, УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Т.Аюурсайхан. Нөгөө нь, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Нүүрсний хулгайнаас гадна нүүрс худалдан авах гэрээ байгуулахад гэрээ бүр дээр нэг тонн нүүрс тутамд 1-2 долларын авлига авч байж байгуулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Үүнийг АТГ-т шилжүүлж шалгуулна” гэв.
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29
 Facebook Twitter Youtube