Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-16 нд нийтлэгдсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, Та 2019 онд ҮАБЗ-ийн зөвлөмжинд гарын үсэг зураагүй гэдгээ батлана уу

12/ 16/ 2022    11 цаг 42 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хулгайчдын нэрсийг зарласангүй хэмээн Хууль хүчний байгууллагын дарга нарыг өмнөө суулгаад ширээ нүдэн загинаад хэд хонож байгаа билээ. Энэ хэрэгт холбогдсон л бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохыг анхааруулж, ард түмнийхээ талд байна хэмээн чанга дуугарсан Ерөнхийлөгч та, ҮАБЗ-өөс төрийн нууцад хамааруулсан гэх оффтейк гэрээнд хуруу дүрж, хошуу нэмэрлээгүй гэдгээ эхлээд ард түмэндээ тайлагнана уу.

 ҮАБЗ нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван гишүүнтэй атал "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн оффтейк гэрээг ҮАБЗ-ийн тэргүүний хувиар Х.Баттулга санаачлан байгуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед АН-аас нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгч байсан Х.Баттулга өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргасан гэх утгатай мэдээлэл МАН-аас өгч байгаа учраас УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 8 гишүүн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нүүрсний "ОФФТЭЙК" гэрээ байгуулах тухай хэлэлцсэн эсэх, хэлэлцсэн бол ямар зөвлөмж гарсан болохыг УИХ-д албан ёсоор мэдэгдэж, нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй” гэсэн агууллагатай хүсэлт энэ сарын 15-ны өдөр хүргүүлсэн байна.

Энэхүү албан бичигт “ 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдэгдэл хийж, нүүрсний оффтейк гэрээг  ҮАБЗ-өөр шийдвэрлэх “нууц” зөвлөмж гаргаж байсан тухай олон нийтэд мэдээлж, 2017-2021 он Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүнээр  ажиллаж байсан болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг нэрлэж байна...

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-т “ Зөвлөл ажлаа УИХ-ын өмнө хариуцна” гэж заасны дагуу 2017-2021 онд ҮАБЗ-өөс нүүрсний оффтейк гэрээ байгуулах асуудлыг хэлэлцсэн эсэх, хэлэлцсэн бол ямар зөвлөмж гарсан болохыг УИХ-д албан ёсоор мэдэгдэж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Үнэхээр 2019 онд нүүрсний оффтейк гэрээг ҮАБЗ-ийн шийдвэрээр нууцад хамруулсан юм бол тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулгатай хамт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ч хариуцлага хүлээх ёстой гэдгийг хэвлэлийнхэн төдийгүй иргэдийн зүгээс ч илэрхийлж, ҮАБЗ-ийг ил болгохыг хүсч байгаа. Гэтэл МАН манай хоёр дэмжлэг үзүүлэх төдий л үүрэгтэй байсан гэх утгатай мэдээлэл өгсөөр байгаа юм.

Тэгвэл УИХ-ын өчигдрийн чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатарын танилцуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн мэдээлэлд “Засгийн газраас ил болгосон төсөл гэрээг нууцлахыг ҮАБЗ-өөс зөвлөмж болгосон зүйл байхгүй” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатарын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн мэдээлэл хэмээн уншсан хэдэн өгүүлбэрийг энд сийрүүлэв.

Тэрбээр “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээлэл ирүүлж та бүхэнд танилцуулахыг хүссэн байна. “Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх ажлыг уялдан зохицуулах, энэ зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага бол ҮАБЗ гэж заасан.

Засгийн газраас ил болгосон  төсөл гэрээг нууцын зэрэглэлтэй байгуулахдаа ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэл болгосон, эдгээрийг нууцлахыг ҮАБЗ-ийн тэргүүн гишүүдээс чиглэл болгосон гэх агууллага бүхий мэдээлэл тараасан нь бодит байдалд нийцэхгүй, зарим тохиолдолд олон нийтийг төөрөгдөлд хүргэж мэдэхээр байна.

Ийм учраас энэ нь бодит байдалд нийцэхгүй агууллагатай байгаа учраас зөвлөмжийг ил болгох талаар хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар та бүхэнд мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүн бий болсон нөхцөл байдал, нийгмийн уур амьсгал, олон нийтийн шаардлагыг харгалзан мөн Засгийн газраас нэр бүхий төсөл гэрээг нууцаас гарган ил болгон зарласантай холбогдуулан эдгээрийг байгуулахад үндэс болгосон ҮАБЗ-ийн шийдвэр байгаа эсэхийг шалгах, байгаа бол тэдгээрийг нууцаас гаргаж, ил болгох асуудлыг судлан шийдвэрлэхийг үүрэг болгосон бөгөөд ҮАБЗ-ийн ажлын алба энэ асуудлыг хариуцан ажиллаж байна. Эдгээрийг ил болгох асуудлыг хууль тогтоомж журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна.

Яригдаж байгаа асуудалтай холбогдуулан хэлэхэд дээр дурдсан Засгийн тогтоолоор ил болсон төсөл гэрээнүүдийг нууцлахыг ҮАБЗ-ийн  шийдвэрээр зөвлөмж болгосон зүйл байхгүй болно.

Төрийн болон албаны нууцын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан Монгол Улсын  төрийн болон  албаны нууцыг хадгалах журамд заасны дагуу нууц баримт бичгийг ил болгох асуудлыг шийдвэрлэх тусгайлсан ажлын хэсэг байгуулан холбогдох дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулан тагнуулын байгууллагын саналыг авсан байх шаардлагатай бөгөөд  энэ байгууллагын саналыг үндэслэн төрийн нууцад хамааруулсан мэдээллийг ил болгох асуудлыг зохицуулах шийдвэрлэх эрхзүйн зохицуулалттай байна. Ийм учир ҮАБЗ эдгээр шийдвэрийг ил болгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хурдан хугацаанд шийдвэрлэх болно оо. Түүнчлэн эрхэм гишүүд та бүхэн холбогдох хууль тогтоомж журамд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эдгээр зөвлөмжтэй танилцах асуудал нээлттэй эрхтэй болно” гэлээ.

 Харин гишүүдээс хэд нь үүнийг ойлгож сонссон юм бол...

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Зөвлөмж нь ил болсон юм уу, үгүй юу. Ойлгосонгүй.” хэмээн лавлахад УИХ-ын дарга та бүхний хувьд танилцах эрх нээлттэй байгаа гэсэн хариу өгсөн. Харин Г.Занданшатар даргын хэлсэн үгнээс Засгийн газрын сайд Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нар олон нийтийг төөрөгдүүлж мэдэхээр бодит байдалд нийцэхгүй мэдээлэл тараасан юм байна. ҮАБЗ-өөс гэрээг нууцлах зөвлөмж гаргаагүй юм байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн шийдвэр байгаа эсэхийг шалгах, судлах, зөвлөмжийг ил болгох үүрэг Ж.Энхбаярт өгсөн юм байна гэх ойлголт л төрөөд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар болон Ерөнхийлөгчийн зүгээс өгч байгаа мэдээллүүд үнэхээр зөрүүтэй байгааг эндээс харж болно. Эсвэл УИХ-ын дарга Г.Занданшатар ҮАБЗ-өөс ирсэн мэдээллийг уншихдаа холион бантан хутгав уу. Эргэлзээ төрүүлсэн мэдээллүүд ийн нэмэгдсээр байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ3 цаг 55 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 цаг 34 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 цаг 44 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ5 цаг 5 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ5 цаг 38 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй6 цаг 49 минутын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"7 цаг 22 минутын өмнөМонголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ7 цаг 24 минутын өмнө“Миний дайсны дайсан бол миний найз”9 цаг 15 минутын өмнөТүүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан9 цаг 41 минутын өмнөХуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв9 цаг 47 минутын өмнөД.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо9 цаг 48 минутын өмнөУлаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?9 цаг 51 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 56 минутын өмнөЖ.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв9 цаг 59 минутын өмнөС.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube