Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-07 нд нийтлэгдсэн байна.

Улсын даян аварга Н.Батсуурь: “Алдаж болохгүй, заавал дарж унана шүү” гэх бодол толгойд зурвас орж ирсэн. Яг энэ хоромд Орхонбаяр хөмөрчихсөн

1/ 7/ 2023    10 цаг 44 минут


Улсын даян аварга Н.Батсуурьтай ярилцлаа. Аварга Зайсангийн эцэст байрлах “Сүлд” спорт хорооны зааланд хэсэг бөхчүүдийн хамт хүчний бэлтгэлээ базааж байхад нь очиж ярилцсан юм. Сая “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдааны хоёрын даваанд улсын аварга О.Хангайг өвдөг шороодуулсан аймгийн арслан Б.Өсөхбаяр болон аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн харцага Н.Ширчинхүү, сумын заан Б.Цагаанбанди нарын хэдэн залуус аваргатай хамт бэлтгэл хийж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хурандаа Н.Батсуурь “Сүлд” спорт хорооны даргаар ажиллаж байгаа юм.


-Эхлээд танаас “Сүлд” спорт хорооны үйл ажиллагааны талаар тодруулмаар байна. Хэдэн тамирчид сул цалин аваад сууж байдаг гэх ойлголт нийгэмд байна л даа. Энэ спорт хороо ямар ач холбогдолтой юм бэ?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хороо 2007 оноос үйл ажиллагаа явуулж байна. Дунд нэг удаа татан буугдсан ч үйл ажиллагаа нь эргэж сэргэсэн юм билээ. Бусад спорт хороодыг бодоход сүүлд байгуулагдсан. Цомхон бүрэлдэхүүнтэй ажилладаг. Миний тухайд 2019 оноос хойш “Сүлд” спорт хорооны даргаар ажиллаж байна.

ажиллагаа ШШГЕГ-ын 3200 орчим ажилтныг спортоор хичээллүүлж эрүүл чийрэг аж төрөхөд чиглэдэг. ШШГЕГ-ын алба хаагчид хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг. Энэ хүмүүс спортоор хичээллэж эрүүл чийрэг байх хэрэгтэй.Энэ чиг үүргийнхээ хүрээнд алба хаагчдын дунд сар бүр спортын тэмцээн зохион байгуулдаг. Салбар хооронд уур амьсгал бүрдүүлэх зэргээс авахуулаад спортын тэмцээн олон ач холбогдолтой. Хамгийн гол нь хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг алба хаагчид эрүүл чийрэг аж төрөхөд л энэ спорт хорооны үйл ажиллагаа чиглэдэг.

-“Сүлд” спорт хороонд мэргэжлийн тамирчид данстай байдаг шүү дээ. Тэд бэлтгэлээ энд базаадаг юм уу?

-Энд хийдэг тамирчид ч бий. Манайх жүдо бөхийн бүтэн багтай. Сая дэлхийн аварга болдог гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “Сүлд” спорт хорооных. Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, О.Ууганбаатар, ОУХМ Г.Хэрлэн, аймгийн арслан Э.Мөнхжаргал гээд шигшээ данстай тамирчид манайд харьяалалтай. Л.Энхрийлэн, Б.Баасанхүү нар ч улсын шигшээ багт бэлтгэл сургуулилтаа базаадаг. Алба хаагчид маань дэлхийд данстай эдгээр тамирчдаа дэмжиж амжилт ялалтад нь баярлаж суудаг. Дан ганц жүдо ч биш, спортын олон төрлийн тамирчид “Сүлд”-ийн харьяаллаас бэлтгэл сургуулилтаа базааж, тив дэлхийн хэмжээнд амжилт үзүүлээд явж байна. Хөдөлмөрийн баатар П.Содномпилжээ ч энд бэлтгэлээ базааж байгаад л олимпийн аварга болсон.

-Өнгөрсөн жил Сар шинийн барилдаанд Э.Мөнхжаргал аймгийн заан цолтой барилдаж түрүүллээ. Бага цолтой бөх том барилдаанд цойлж түрүүлсэн нь түүхийн шинэ хуудас нээсэн. Тухайн үед танд ямар сэтгэгдэл төрж байв?

-ШШГЕГ-ын үе үеийн удирдлагууд спорт хороонд бага цолтой бөхчүүд харьяалагдаж байна гэх шүүмжлэл хэлдэг байсан юм. Өнгөрсөн жил Э.Мөнхжаргал ийм ойлголтыг эвдсэн. Бага цолтой бөх том барилдаанд өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтойг харуулсан. Өнгөрсөн зун наадмаар Булган аймгийн заан Б.Түвшинтөгс тав давж улсын начин цол хүртсэн. Энэ залуу мөн л “Сүлд” спорт хорооных. Тэгш ойн жилийн наадмаар Б.Серик маань сайн барилдаж улсын заан цол хүртсэн. Манай спорт хорооны дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат ажилладаг. Улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү, өсөх идэр начин Ч.Батчулуун нарын улсын цолтнууд залуу бөхчүүдийн хамт бэлтгэл сургуулилтаа хийдэг.

-Одоо хоёулаа өнгөрсөн жилийн наадмын талаар хөөрөлдье л дөө. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмаас танд ямар сэтгэгдэл үлдэв?

-Улсын баяр наадам монголчуудын дархлаа гэдгийг өнгөрсөн зун илүү сайн ойлголоо. Бид улсын их баяр наадмаа үзэж дархлаагаа тогтоодог улс юм байна. Сүүлийн хоёр ч жилийн хугацаанд сар шинийн барилдаан тодорхой шалтгааны улмаас завсарлаад байлаа. Улсын наадмаа ч тэмдэглэж чадалгүй нэг жил өнжсөн. Энэ утгаараа ч юм уу нийгэм бухимдалтай байв. Үндэсний их баяр наадмаа үзэж л сэтгэл зүйн дархлаагаа тогтоолоо гэж харсан. Олон бөх улсын цолны босго алхлаа. Шинэ аварга төрлөө. Их сайхан сэтгэгдэл үлдсэн шүү. Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 10 жилд нэг удаа 1024 бөх барилдахаар болж байна. Одоо 2031 онд Ардын хувьсгалын 110 жилийн ойгоор 1024 бөх барилдана. Энэ бүхнээс үзэхэд онцлог үйл явдлууд давхацсан наадам боллоо гэж харж байна.

-Та дархан аварга цолны даваанд Б.Орхонбаярыг амлаж барилдаад өвдөг шороодсон. Залуу арслангаас ямар хий зай харж амлав. Ер нь ямар барилдаан төлөвлөж гарсан бэ?

-Тухайн үеийн л мэдрэмж юм даа. Шуудганд хүрэхэд л Б.Орхонбаярыг давна гэж тооцоолсон хэрэг. Нөгөө талд П.Бүрэнтөгс, О.Хангай нарын барилдаан удаж хэн хэнийгээ цуцаах болов уу гэж тооцоолж байлаа. Түрүү үзүүрийн барилдаанаа бас хараад байна шүү дээ (инээв). Барилдаан санаснаар болох биш дээ. Эгзэгтэй үед бага зэрэг алдаа гаргаад өвдөг шороодсон. Тэр барилдаанд нэг их харамсаагүй ээ. Сайхан үзээд л унасан.

-Та барилдааны явцад арслангийн алсын сүвээнээс дүүрэн атгаж авсан шүү дээ. Тэр том барьцыг “чулуу” болгож чадсангүй юу. Дараад унахад л дархан аварга болох байлаа.

-Барилдаан ч ерөнхийдөө миний төлөвлөснөөр л явсан. Барилдааны явцад алсын сүвээний барьц атгаад “Одоо алдаж болохгүй, заавал дарж унана шүү” гэх бодол толгойд зурвас орж ирсэн юм. Яг энэ хоромд л Орхонбаярын хөмрөө ороод ирсэн. Шийдсэн мэх нь даацтай болж би унасан. Хэрэв доогуур даваанд тийм барьц байрлал надад олдсон бол дайраад л хаяж болох байх. Тухайн үеийн хэдхэн хоромд яагаад ч юм тийм бодол ороод ирсэн.

-Б.Орхонбаяр таны аманд очихдоо суларсан байв уу. Өмнөх даваанд Б.Бат-Өлзий заантай цаг гаруй ноцолдсон шүү дээ. Маш хүнд барилдаан хийсэн.

-Наадамд өндөр даваанд гарч барилдах зорилготой бөх 4-5 хүнд барилдааны ачаалал даах хэмжээнд бэлтгэлээ базаадаг. Орхонбаярын тухайд залуу хүн амархан сэргэсэн байна лээ. Бэлтгэл нь ч тун сайн байсан. Гэхдээ барилдааны эхэнд гар нь бага зэрэг суларсан нь анзаарагдаж байсан.

-Та ер нь тэсрэлттэй залуу бөхийн оронд П.Бүрэнтөгс аваргыг амлаад барилдчихаж болоогүй юм уу. Та хоёрын давсан нь л цол ахих байсан шүү дээ.

-Яах вэ. П.Бүрэнтөгсийг амлаад барилдаж болно. Би давбал дархан аварга, Бүрэнтөгс давбал даян аварга болно. Тухайн үед миний гаргасан шийдвэр л Б.Орхонбаяр. Болоод өнгөрсөн асуудал.

-Таны тухайд 1980-аад оны дунд үеийн төлөөлөл. Өнөөдөр бөхийн дэвжээнд 1998 оны бар жилтнүүд ширүүн өрсөлдөж байна. Шинэ мянганы төлөөлөл бөхчүүд ч гялалзаад эхэллээ. Ийм ширүүн өрсөлдөөнөөс та дархан аварга болох боломжоо яаж харж байна вэ?

-Дархан аварга цолтой бөх 100 жилийн хугацаанд найм ес л төрдөг. 11 жилд нэг дархан аварга төрдөг үзүүлэлт бий. А.Сүхбат, Г.Өсөхаяр нарын аваргуудаас хойш дархан аварга цолтон төрөөгүй байгаа. Тэр хоёр хүний араас залгачих юмсан гэх бодол байсан ч болсонгүй. Миний дотор цолоо ахиулах бодол байсан ч дархан аваргын төлөө тэгж их шунаж улайраад байгаа юм алга. Мэдээж бэлтгэл сургуулилтаа маш сайн хийнэ. Тэгээд хаа хүрэх нь үү. Дархан аварга болбол болно,болохгүй бол болохгүй. Бөхийн дэвжээг орхиход сүүлд харамсаад байхгүйн тулд л ингээд явж байна.

-Залууст тахимаа өгөх ч арай болоогүй биз дээ?

-Болоогүй ээ. Сая хөлбөмбөгийн дэлхийн аваргаар цом өргөсөн Месси чинь надтай яг чацуу. Надаас ах Роналду ямар гайхалтай хөлбөмбөг үзүүлж байна. Энэ хүмүүсийн тамирчны замнал дуусах яагаа ч үгүй байгаа биз дээ. Үндэсний бөх их спорт шиг хурд тэсрэлт шаардах нь гайгүй. Өдөр тутмын амьдралын зөв хэвшлийг сонгоод явахад 40 гартлаа дүү нартайгаа барилдана л гэж боддог юм. Манай үндэсний бөх чинь нас, жин, өндөр заадаггүй онцлогтой. Өрсөлдөгчөө сонгож барилдах цолтой бөхийн давуу тал надад байна. Хэдэн жил ард түмнээ баясгаад сайхан барилдана аа. Үүний тулд л өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна.

-Ингэхэд та наадмын өмнө бэртэлтэй байсан гэв үү?

-“Увс нуур” галын сорилгын үеэр аймгийн харцага Х.Наранбаяртай барилдах явцдаа гуяны дотор талаа

бэртээчихсэн юм. Бэлтгэлийн үеэр бол алхахад хөндүүрлээд амар байгаагүй шүү. Гүйцэд илааршуулж амжилгүй зүү тавиулж байгаад л наадамд барилдахаар гарсан. Хүмүүсээс нуугаад ямар нэгэн боолт зүүлгүй шууд барилдсан юм. Тэсэрвэл гуяны бэртлээ хөндчих болов уу гэх айдас төрж л байлаа.

-Та доороос ямар бөхчүүдийг бэлтгэж байна вэ?

-Шүүхийн шийдвэрийн алба хаагчид долоо хоногт 2-3 удаа бэлтгэл хийдэг юм. Завсар зайгаар нь намайг гээд ирсэн хүүхдүүдэд мэдэх юмаа хэлж, зааж зөвлөөд л явж байна. Арай түрүүлж ойлгож ухаарсан зүйлээ л хэлээд явдаг юм. Чигээрээ явбал эд маань хэдэн жилийн дараа л ойлгоно. Алдаа оноогоо эрт тунгаагаад явбал өөрсдөд

залуу бөхчүүддээ харамгүй хэлж өгдөг. Энд бэлтгэл хийж буй залуусын маань хоёр нь өнгөрсөн зун аймгийн арслан боллоо. Нэг нь аймгийн заан боллоо. Аймгийн начингууд ч байна. Цаашид дажгүй барилдах байх аа.

-Баттулгын Өсөхбаяр арслан тантай цуг бэлтгэл хийж байна уу?

-Сүүлийн гурван жил надтай хамт бэлтгэл хийж байна. Бөхийн спортыг сонгож байгаа бол өөрийгөө бүрэн дайчилж л амжилтад хүрнэ. Саяны барилдааны үеэр өнгөрсөн наадмын түрүү бөхийг хоёрын даваанд давж байна лээ. Аваргыг давж л аварга болдог. Өөрт байгаа боломжоо олж харсан болов уу гэж найдаж байгаа. Үндэсний бөхөөр хичээллэж байгаа хэдэн мянган залуусын хэн илүү хөдөлмөрлөнө тэр хүн л өндөр амжилт үзүүлнэ.

-Сүүлд нь асуухад та өөрийн нэрийн “БАСУ” брэндийг гаргасан байна лээ. Спортын нэр хүндийг ийм зарчмаар ашиглах нь зөв жишиг санагддаг юм.

-Жижиг дунд үйлдвэрлэл гэх юм уу даа. Бэлтгэлийн хувцас үйлдвэрлээд явж байна. Одоогоор хараахан худалдаанд гаргаж амжаагүй л байна. Жүдо бөх болон хүндийн өргөлт, таэквондогийн шигшээ багийн тамирчдын хувцсыг бэлтгэдэг. Дотооддоо чанартай биеийн тамирын хувцас үйлдвэрлэж болох жишиг тогтоохыг зорьсон. Юм бүхнийг л гаднаас авчирч байна. Ядахад тамирын хувцсаа ч болов дотооддоо чанартай хийдэг болчихвол хаа хаанаа л хэрэгтэй.

21


Сэтгэгдэл (21)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.42Зочин   • 1 сарын 10. 11 цаг 23 минут

Tiim barits avsan hvn chine orgood tsatsaad gargaad ireh baisiin gej boddog sh de Sansa aar boldgvi l bh l da

202.9.47.22ган   • 1 сарын 10. 9 цаг 40 минут

баянмөнхийг хэрэггуй талбайд гаргаж цол дуудуулсын.Даваагуй бөх цол дуудуулснаас Увсынхны хийморь доройтсон,Ойрын 20 жилдээ Увсын бөх улсад туруулэхгуй болсон.

103.26.194.9Допингийн аварга   • 1 сарын 9. 18 цаг 23 минут

Допингиын аварга!!!! Хүрэлсүх ерөнхийлөгчийн хүргэн гэсэн. тэгээд л допингоор аварга цол аваад эрхээ 11 сараар хасууллааа ч гэх шиг???!!!! новшийн худлаа амьтан, луйвардаж аварга болсон. Худал цолыг хурааж авах цаг ирэх бизээ.

66.181.176.241Зочин   • 1 сарын 9. 9 цаг 39 минут

Өшөө их амжилт гаргаараи

66.181.161.37Зочин   • 1 сарын 8. 20 цаг 57 минут

saihan baridaanch sain awarga sportiin amjilt hvsii darhan awarga bolooroi

59.153.113.178Үнэн   • 1 сарын 8. 19 цаг 44 минут

ГОЁ БӨХ ШҮҮ. МУУ ХЭЛЭЭД БАЙГАА НЭГЭНД АВЪЯАС НЬ БХАД ААГ НЬ ХАМТ ЯВДАГ ЮМАА. ГЭЖ ХЭЛЬЕ. ХОВОР БӨХ ГЭЖ БОДОЖ ЯВДАГ ДА

103.26.194.9гөлөг шаа   • 1 сарын 9. 18 цаг 24 минут

Допинг шаа. батсуурь өөрөө бичээд инээдтэй!!

66.181.160.68Buhchin   • 1 сарын 8. 18 цаг 33 минут

Buhiin huvid bol gaihamshigtai buh daanch judag baihgui novsholdoo ter etsgee duraisan biz

103.26.195.54Зочин   • 1 сарын 8. 18 цаг 09 минут

Ам авахдаа л буруу ам авсан Орхонбаярт дараалаад уначихаад Бүрэнтөгс ийн авсан бол цол нэмэх байлаа

202.126.88.172Ah ni   • 1 сарын 8. 17 цаг 53 минут

Olon zaluuchuudiin khudulmur,khuchiig uneguiduulsen dee!!!

202.126.90.28Basu   • 1 сарын 8. 9 цаг 30 минут

Doping. Olon jil dopindsondoo

66.181.183.63Мөнхөө   • 1 сарын 8. 8 цаг 58 минут

Спорт хувцас дотооддоо хийхн маш зөв шүү

192.82.89.233Зочин   • 1 сарын 8. 8 цаг 50 минут

Даян аваргад амжилт хүсье.

103.26.194.9Удахгүй хураалгана. Луйвар!!   • 1 сарын 9. 18 цаг 27 минут

Луйвардаж авсан цол. Ацаараа даян аварга!!! Допингийн хүргэн... удахгүй хураалгана.

118.235.13.116Зочин   • 1 сарын 8. 8 цаг 06 минут

Durvud hun hun bish durvun shiir mah bish

146.70.61.248Би   • 1 сарын 10. 1 цаг 34 минут

Бөөсөг чинь

118.235.12.24Зочин   • 1 сарын 8. 8 цаг 05 минут

Darhan avarga yg bolj haragdaach .neg saihan dopin uuval ch boloh l baig

103.161.242.155Ops   • 1 сарын 7. 22 цаг 38 минут

Сайн аварга шүү дэмждэг дархан аварга болох болтугай нээрээ л амлах эрх нь бн цолны дайралт хийнэ шүү

66.181.191.52Зочин   • 1 сарын 7. 13 цаг 31 минут

Mundag awraga shvv darhan awraga bolooroi

64.119.24.42зочин   • 1 сарын 7. 13 цаг 08 минут

Гаднаас харахад хэнэггүй хүн байдаг ярилцлага сайхан сэтгэгдэл төрүүллээ.

202.126.90.120М   • 1 сарын 7. 11 цаг 34 минут

Тусгаар тогтносон Монгол улс гэж байдаг шүү гэдгийгээ жил бүр дэлхийд харуулж, тунхагладаг дархлаа юм уу даа Наадам .



ШИНЭ МЭДЭЭ

Бямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй59 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо5 минут 20 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ5 минут 28 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна1 цаг 30 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна1 цаг 31 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ1 цаг 32 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа1 цаг 51 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй1 цаг 51 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цагийн өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цагийн өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 16 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 24 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42
 Facebook Twitter Youtube