Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-11 нд нийтлэгдсэн байна.

Хурандаа  генерал Лапиныг  хуурай замын цэргийн штабын даргаар томилжээ

1/ 11/ 2023    7 цаг 22 минут

Хуурай замын цэргийн үндсэн штабын даргаар хурандаа генерал Александр Лапин томилогдсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ Лапиныг шинэ албан тушаалд томилсон тухай албан ёсоор мэдээлээгүй байна. Украины эсрэг дайныг дэмжигчид түүнийг цэргийн тактикийн алдаа гаргасан гэж буруутгаж байв.

Ura.Ru мэдээллийн агенилаг Лапин 1-р сарын 9-ний өдрөөс эхлэн ОХУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн штабын даргаар томилогдсон гэж мэдээлэв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хэлэхдээ, Лапиныг хуурай замын цэргийн үндсэн штабт томилсон тухай мэдээллийг баталж ч чадахгүй, үгүйсгэж ч чадахгүй байна. "Ерөнхийлөгчийн нээлттэй зарлиг, Ерөнхийлөгчийн "нууц" зарлигууд байдгийг та мэднэ. Зарлигуудыг нийтэлсэн боловч ийм тушаал хараахан гараагүй байна.

Генерал Лапин гэж хэн бэ
Лапин ОХУ-ын Цэргийн төв тойргийн командлагч байсан бөгөөд Украиныг эзлэн түрэмгийлэх үеэр Төвийн бүлгийн командлагч болжээ. Долдугаар сарын 4-нд Ерөнхийлөгч Владимир Путин түүнд "Эр зориг, баатарлаг байдлын төлөө" Оросын баатар цол олгосон юм. 

 Лапин гэдэг нэр  намраас эхлэн цэргийн тайланд дурдагдахаа больсон. Харин Оросын цэргүүдийн нэгдсэн бүлгийн командлагч Сергей Суровикин олны анхаарлыг татаж эхэлсэн байдаг. Лапин дайны гол дэмжигчид болох Рамзан Кадыров, Евгений Пригожин нарын шүүмжлэлд өртөж байсан нь нэг бус удаа.

"Вагнер" групп хувийн цэрэгжсэн байгууллагыг үндэслэгч Пригожин   болон Чеченийн тэргүүн Рамзан Кадыров, зарим дайныг дэмжигч блогчид Оросын арми фронтод бүтэлгүйтсэн, ялангуяа Донецк мужийн Лиман хотоос ухарсантай холбоотойгоор  Лапиныг бурууьгаж байсан юм.  
Лапин 10-р сарын эцэс хүртэл Төвийн бүлгийн командлагч байсан бөгөөд үүний дараа Оросын хэвлэлүүд түүнийг халагдсан тухай мэдээлж байв. 

59 настай Лапин 2017 оноос хойш Цэргийн төв тойргийг (ЦВО) удирдаж байсан бөгөөд 2018 оны аравдугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл Сири дэх Оросын цэргийн бүлэглэлийг удирдаж байжээ. Хурандаа генерал Лапин цолыг 2019 онд олгожээ.

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө3 сар 23. 18:15Г.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү3 сар 23. 18:02Залуу судлаачид чуулна3 сар 23. 17:44JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ3 сар 23. 17:11Mөнгөний нийлүүлэлт өслөө3 сар 23. 16:06Үнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 сар 23. 16:00ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 сар 23. 15:48Цар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 сар 23. 15:36Нүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 сар 23. 15:34Г.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 сар 23. 15:26Хөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 сар 23. 15:15Б.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 сар 23. 14:58Хүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 сар 23. 14:43С.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 сар 23. 14:34Хойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ3 сар 23. 13:51Б.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ3 сар 23. 13:21ДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна3 сар 23. 13:11УЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн3 сар 23. 13:09Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан3 сар 23. 12:50Боловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү3 сар 23. 11:48Сонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна3 сар 23. 11:43Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ3 сар 23. 11:38ХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна3 сар 23. 11:16АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна3 сар 23. 10:14Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube