Алдарт найруулагч Жэймс Камероны хэлснээр түүний найруулсан “Аватар: Усны зам” нь хүмүүсийн кино театрт кино үзэх хүслийг сэрээсэн гэв.
Нээлтээ хийснээс хойш орлого нь 1.7 тэрбум ам.долларыг давсан тус киноны хувьд 2022 оны хамгийн өндөр ашигтай киногоор тодорсон бөгөөд бүх цаг үеийн хамгийн ашигтай кинонуудын жагсаалтын долоодугаарт бичигдэх болсон юм.
Тэгвэл Аватар 2 киноны ашгаас найруулагч Жэймс Камерон хүмүүсийг кино театрт эргэн ирэхэд бэлэн болсон гэж дүгнэжээ.
Өнгөрөгч онд найруулагч Квентин Тарантино ч түүний хэлсэнтэй утга нэг зүйлийг хэлж байсан юм. Ноён Тарантиногийн хэлснээр, “Стрийминг үйлчилгээ хөгжсөн энэ цаг үед хүмүүс өөрсдийн сонголтоос ч уйдах болсон. Тэд нэг кино эхлүүлээд 10, 20 минут болоод л өөр зүйл хийдэг болсон” гэжээ.
Эх сурвалж: UNILAD
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.