Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-16 нд нийтлэгдсэн байна.

ХБ сонсгол: Бэрэн группийн Б.Мөнхтөрийн хувийн дансанд 1,5 сая доллар орж, Макао, Сингапурын казиногийн АТМ-ээс их хэмжээний бэлэн мөнгө гарчээ

1/ 16/ 2023    11 цаг 22 минут

Хөгжлийн банкны хулгай, тус банкнаас зээл авч зориулалтын дагуу ашигласан эсэх талаар нээлттэй сонсгол төрийн ордонд болж байна. Тус нээлттэй сонсголд Хөгжлийн банкны удирдлага, удирдлагаар ажиллаж байсан хүмүүс, тус банкнаас зээл авсан аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд, УИХ-ын гишүүд, АТГ зэрэг холбогдох албаны хүмүүс оролцож байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Бэрэн групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн дансанд шилжүүлж хувийн хэрэгцээнд ашигласан 1,5 сая доллар, нийт 7,2 сая долларыг зориулалтын бусаар ашигласан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Тухайлбал зузаатгал нэрээр 50 мянган ам доллар удаа дараа оржээ. Та үүнийг тайлбарлана уу? Өөрөөр хэлбэл Бэрэнгээс Бэрэн трэйд рүү Бэрэн трэйдээс Мөнхтөр таны хувийн данс руу шилжжээ.

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Гангийн үйлдвэр бариад явж байхад гүйцэтгэгч компаниудтайгаа маш олон удаагийн уулзалт хийдэг. Зураг төсөл хийдэг. Томилолтоор явдаг. Энэ мөнгө миний картны зузаатгалд орж байгаа боловч төсөлдөө зарцуулагдаж байгаа гэж ойлгож болно. Гангийн үйлдвэр өөрөө их үнэтэй байдаг. Монголд барьж байгаа үйлдвэрийг аль болох хямдруулахыг оролдож байгаа. Тиймээс зарим эд ангийг захиалга хийж авахдаа бэлнээр тооцоо хийх, ТЭЗҮ-г хямдруулахын тулд гэрээ хийдэг. Тиймээс зарим төлбөрийг хямдруулахын тулд бэлнээр төлөх асуудал байдаг. Нарийн юм ярьж болохгүй байна. Тэгэхээр зузаатгал ч юм уу бүх мөнгө төсөлдөө орсон.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та мөрийтэй тоглоом тоглодог уу?

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Би мөрийтэй тоглодоггүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Макао чөлөөт бүсэд казиногийн АТМ машинаас маш их хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээ гараад байгаа. 2018 оны 1 сарын 31-нээс эхлээд казиногийн атм-ээс бэлэн мөнгө гарсан байна. Сингапурт мөн гарчээ. Тийм учраас энэ асуултыг асууж байна. 

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Би шүүх дээр баримтаар нотлох болно

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Бэлнээр авсан гүйлгээг та авсан юм уу. Үгүй юу. Таны данснаас гараад байгаа мөнгө шүү дээ.

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Энэ асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Тэгээд шүүх рүү шилжиж байгаа. Тиймээс нууцын баталгаа гаргасан учраас хариулах боломжгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Танд энэ зээлийг авахад нөлөөлсөн, улстөрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй уулзаж ярилцсан хүн байна уу.

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Манай энэ төслийг хаана ч яваад танилцуулахад бүх хүн дэмждэг. Надад бол улстөрийн том дэмжлэг байхгүй. Би энэ төсөл, үйлдвэрээ харуулаад л Монгол Улсад ашигтай гэдгээр надад зээл олгогдож явдаг. Улстөрийн нөлөөлөл манай Бэрэн групп-т байхгүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та тухайн үед ҮХАА-н сайдаар ажиллаж байсан Бадамжунай гэж хүнийг таних уу.

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Танина

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Яаж таних уу

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Манай Архангай аймгаас сонгогдож байсан. Улстөрд орсон хүн. Тийм учраас манай Архангай аймгийнхан бүгд танина. Манай нутгийн улстөрч.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та Макао болон Сингапурт энэ хүнтэй уулзаж байсан уу

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Сингапурт бол тааралдаж байсан.

Бэрэн групп ХХК-ийн тухайд Хөгжлийн банкнаас 2014 онд 22,7 сая доллар, 2018 онд 4,5 сая доллар, 2017 онд 11,7 сая долларыг тус тус зээл авсан ч чанаргүй зээлийн ангилалд ороод байгаа. Харин Б.Мөнхтөр нь Хөгжлийн банкнаас зээл аваад буцаан төлж чадаагүй Бэрэн группийн 31,76 хувийн хувьцаа эзэмшигч юм.

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.190.86Зочин   • 2023, 1 сарын 16. 21 цаг 43 минут

Бадамжунайгийн хүн ш дээ бхдамжунай мөрийтэй тоголдог энэ хүн бас тоголсон бна ш дээ асуугаад цаг алдаад хэрэггүй ш дэ шууд л бүх хөрөнгийг нь хураагаад шоронд нь хий

103.26.195.193Зочин   • 2023, 1 сарын 16. 13 цаг 12 минут

мөрийтэй тоглоомчин хүн хүнээ байдаг гэсэн өөрөөсөө илүү бусдыг бодхуу

103.26.195.193Зочин   • 2023, 1 сарын 16. 12 цаг 10 минут

Бузар пизданууд

103.26.195.193Зочин   • 2023, 1 сарын 16. 11 цаг 27 минут

Хөгжлийн банкны мөнгө татвар төлөгчдийн мөнгөөр тоглоод алдсан хулгайч байнашдээ



ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ5 цаг 51 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube