Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-17 нд нийтлэгдсэн байна.

Oxfam: Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс шинээр бий болсон баялгийн гуравны хоёрыг эзэмшиж байна

1/ 17/ 2023    11 цаг 47 минут

 

Дэлхийн хүн амын хамгийн чинээлэг нэг хувь нь 2020 оноос хойш шинээр бий болсон 42 их наяд ам.долларын баялгийн гуравны хоёрыг эзэмшиж байгааг “Oxfam” байгууллагаас даваа гарагт танилцуулсан шинэ тайланд онцлон тэмдэглэлээ. 

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг угтан танилцуулсан тайланд дурдсанаар, энэ хувь хэмжээ нь дэлхийн хүн амын үлдсэн 99 хувьд ногдох баялгаас ойролцоогоор хоёр дахин их байна. Мөн тэрбумтнуудын хөрөнгө өдөрт 2.7 тэрбум ам.доллароор нэмэгдэж байхад 1.7 тэрбум ажилтан инфляц цалингийн өсөлтөөс давсан улс орнуудад амьдарч байна.

Үүний зэрэгцээ дэлхийн тэрбумтнуудын тэн хагас нь өв залгамжлуулсан хөрөнгөд татвар ногдуулдаггүй орнуудад амьдарч байгаа нь тэднийг 5 их наяд ам.долларын хөрөнгө буюу Африкийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс илүү хэмжээний хөрөнгийг өв залгамжлагчдадаа шилжүүлэхэд хүргэж байгааг тайланд дурджээ.

“Oxfam”-ын мэдээлснээр, дэлхийн саятан, тэрбумтнуудад 5 хувийн татвар ногдуулахад жилд 1.7 их наяд ам.доллар босгох бөгөөд энэ нь хоёр тэрбум хүнийг ядуурлаас гаргахад хангалттай хүрэлцэнэ. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Габриэла Бучер тайлангийн үр дүн “цочирдом” гарсныг тэмдэглээд, дэлхийн хүн амын нэг хувь нь үлдсэн 99 хувийн хөрөнгийг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгөтэй байгаад ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.  

“Бидний зүгээс улс орнуудад шинэ төрлийн татвар бий болгох талаар хэлэлцэхийг уриалж байна... Нигери, Энэтхэг зэрэг зарим улс оронд чинээлэг иргэд болон ашигтай бизнес эрхэлж буй компаниудад татвар ногдуулах нь тухайн улсын төсөвт томоохон өөрчлөлт оруулж болзошгүйг бид мэднэ, гэхдээ энэ нь эрүүл мэнд, боловсрол гэх мэт хүн бүрд чухал салбарт илүү их хөрөнгө оруулалт хийх боломжийг олгоно” гэж тэрбээр ярьжээ.

Швейцарын Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын манлайлагчид оролцож, дэлхий нийтэд тулгамдаж буй улс төр, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцдэг. Энэ долоо хоногийн даваагаас баасан гарагт болох чуулга уулзалтад 52 орны төр, засгийн тэргүүн нар, мөн 600 орчим гүйцэтгэх захирал оролцоно. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно27 минут 23 секундын өмнөТэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн францчууд ажил хаялт зарлалаа35 минут 57 секундын өмнөЛ.Алтанцэцэг Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө54 минут 16 секундын өмнө Шольц манай үеийн хамгийн туршлагатай Ерөнхийлөгчийг нэрлэв1 цаг 20 минутын өмнөПУТИН: Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах Хятадын төлөвлөгөөг үндэс болгон авахыг санал болгов1 цаг 23 минутын өмнөБ.Мичидмаа: Куратортой хамтран ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж сайжирдаг1 цаг 29 минутын өмнөЕрөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг зарлалаа1 цаг 45 минутын өмнөБ.Оргил: Ээжийгээ алдахад амьдралыг үзэн ядмаар, хаяад явмаар санагдаж байлаа. Одоо бол амьдралыг хэзээ ч орхиж явмааргүй санагддаг1 цаг 50 минутын өмнөМонгол дорнын зурхай2 цаг 5 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 20 минутын өмнөЧуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө3 сар 23. 18:15Залуу судлаачид чуулна3 сар 23. 17:44JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ3 сар 23. 17:11Mөнгөний нийлүүлэлт өслөө3 сар 23. 16:06Үнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 сар 23. 16:00ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 сар 23. 15:48Цар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 сар 23. 15:36Нүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 сар 23. 15:34Г.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 сар 23. 15:26Хөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 сар 23. 15:15Б.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 сар 23. 14:58Хүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 сар 23. 14:43С.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 сар 23. 14:34Хойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ3 сар 23. 13:51Б.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ3 сар 23. 13:21ДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна3 сар 23. 13:11УЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн3 сар 23. 13:09Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан3 сар 23. 12:50Боловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү3 сар 23. 11:48Сонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна3 сар 23. 11:43Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ3 сар 23. 11:38ХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна3 сар 23. 11:16АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна3 сар 23. 10:14Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10
 Facebook Twitter Youtube