Тэмцээний эхний өдөр болсон хэрэг явдлын дараа Австралийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид Орос, Беларусийн төрийн далбааг хоригложээ.
Оросын тамирчин Камилла Рахимова, Украины Катерина Бейндл нарын тоглолтын үеэр Оросын төрийн далбаа үзэгчдийн дунд харагдсан юм. Оросын багийн хөгжөөн дэмжигчид Украйны теннисчинг өдөөн хатгаж, дооглосны улмаас хамгаалалтын алба, цагдаа дуудсан гэж Украины багийн хөгжөөн дэмжигчид баталжээ.
Үүний дараа Австралийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид "Орос, Беларусийн төрийн далбааг тэмцээний бүсэд хэрэглэхийг хориглолоо. Хориг даруй хүчин төгөлдөр болно" гэж мэдэгджээ.
Үүнтэй холбоотойгоор Оросын багийн шүтэн бишрэгчдийн нэг ярихдаа "бид зүгээр л эх орон нэгтнээ дэмжсэн. Хэн нэгэнд энэ нь тааламжгүй санагдаж магадгүй, гэхдээ бид зүгээр л дэмжиж байсан. Доог тохуу, үл хүндэтгэсэн зүйл байхгүй" гэжээ.
Орос, Беларусийн тамирчид Австралийн аварга шалгаруулах тэмцээнд "төвийг сахих нөхцлөөр" оролцож байнаа юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.