Хөгжлийн банкнаас ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөх, төслийг санхүүжүүлэх зорилгоор 4 тэрбум төгрөгийг 12 хувийн хүүтэй зээл авсан "Пи Си Вай" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантүлхүүр нь холбогдоогүй байгаа бөгөөд түүнийг эрэн сурвалжлах болжээ.
Хөгжлийн банкны сонсголоор холбогдох сонсголын үеэр зургаан гэрчийг дуудсан. Хоёр нь тус компанийн хувьцаа эзэмшигч болон хамаарал бүхий этгээд юм. Тус компанийн өмгөөлөгч н.Энхбаатар гадаадад байгаа юм.
2018 оны зургаадугаар сарын 13-наас 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ныг дуустал зээл авсан бөгөөд зээлийн чанар нь муу ангилалтай юм. Зээлийн үндсэн төлбөрт 0.5, хүүд 0.7 тэрбум төгрөг төлжээ. Одоо 3.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, зээл хүүгийн нийт өрийн дүн 5.0 тэрбум төгрөгт хүрсэн аж. Хуулийн байгууллагад шалгагдаж буй компани тул нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Тухайн этгээд нь анх зээл авах үедээ өгсөн барьцаа хөрөнгийн 70-80 хувь нь ноолуур байсан бөгөөд одоогийн байдлаар үйлдвэрт нь ноолуур байхгүй, үйл ажиллагаа нь зогссон байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.