Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-21 нд нийтлэгдсэн байна.

МСНЭ: Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг шаардаж байна

1/ 21/ 2023    12 цаг 40 минут
МЭДЭГДЭЛ
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ холбогдох хуулиудыг зөрчин яаран баталсан нь улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, хууль тогтоогч, төрийн албан тушаалтнуудын нэр хүндийг хамгаалах, үүний тулд иргэдийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн агуулгыг хянах зорилготой, Үндсэн хуулийн үзэл санаа, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас ухарсан үйлдэл хэмээн үзэж, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд эрс эсэргүүцэж байна.
Тус хууль олон нийтийг цахим гэмт хэрэг, тэр дундаа хүүхдийн эрх, аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хамгаалах, оюуны өмчийн зөрчлөөс сэргийлэх зорилготой хэмээн тайлбарлаж байгаа ч санаачлагчдын зүгээс хуулийн үндэслэл, хэрэгцээ шаардлагадаа дурдсан сөрөг үзэгдлүүдийг шийдвэрлэх арга замыг биш иргэдийн чөлөөт үзэл бодол, шүүмжлэл, мэдээллийн агуулгыг хянах замыг хуульчилж байгаа нь илэрхий байна.
Эрх мэдэлтэн, албан тушаалтнууд, тодорхой бүлгийн нэр хүндийг бодитой шүүмжлэлээс хамгаалах замаар эрх мэдэл, албан тушаалын ард үйлдэгддэг авлига, ашиг сонирхлын гэмт хэргийг нуун дарагдуулах, иргэний үзэл бодолтой байх, мэдээлэл хүлээн авах, хайх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдуулах зэрэг Үндсэн хуулийн үзэл санаа, ардчиллаас ухарсан сөрөг үр дагаврууд энэхүү хуулийн хэрэгжилтийг даган бий болохоор байгаа нь ноцтой юм. Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэхдээ зөрчилтэй контент, агуулгыг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагыг төрийн тодорхой бүтцийн дэргэд байгуулан төсвөөс санхүүжүүлэхээр болж байгаа нь улс төрийн намын үзэл суртлыг иргэдийнхээ үзэл бодол, мэдээлэлд тулган хүлээлгэж, агуулгыг хянан цензурддаг байсан главлит хэмээх бүтцийг дахин сэргээх эхлэл хэмээн үзэж эсэргүүцэж байна.
УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны сүүлийн өдөр, иргэний нийгмийн байгууллагууд санал өгөх, олон нийтийн санаа бодлыг сонсох боломжгүйгээр яаран баталсан уг хуулийг Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд эрс эсэргүүцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг шаардаж байгааг мэдэгдэж байна.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ2 цаг 19 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube