Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-23 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Хүрлийн үеийн тахилгын онгон

1/ 23/ 2023    6 цаг 40 минут

үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Хүрлийн үеийн археологийн дурсгалууд, Буган чулуун хөшөө
Төрөл Тахилгын байгууламж
Түүхэн эрин үе Хүрлийн үе
Он цаг НТӨ II-I мянган
Салбар Археологи

Хүрлийн үеийн тахилгын онгон


Хүрлийн үеийн тахил, тайлгын байгууламж.

    Хавтгай чулуугаар дөрвөлжлөн үйлдсэн хашлага, зарим тохиолдолд хашлаганы дунд хөшөө чулуу босгосон дурсгал манай улсын нутаг дэвсгэрт нийтлэг тохиолддог. Энэ өвөрмөц дурсгалын судалгаа хомс, он цаг, үүрэг зориулалт төдий л тодорхой бус боловч өнөөг хүртэл хийгдсэн судалгааны үр дүнд хүрлийн үед холбогдохыг тогтоогоод байна.
    Энэхүү дурсгалыг бүр XIX зууны сүүлчээс судлаачид илрүүлэн олж хэвлэн нийтэлж эхэлсэн байна. Тухайлбал, Монголын төв хэсэгт ажилласан В.В.Радловын экспедицийн судалгаанд Хануйн голд байх хэдэн хөшөө чулуу хамрагдсан байна. Харин манай орны баруун бүс нутагт ийм төрлийн дурсгалыг анх А.Гранө тэмдэглэсэн байдаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Цагаан голын хөндий, Тахилгат Үзүүрийн зүүн суганд байх зэрэгцээ дөрвөн хөшөө чулууны гар болон гэрэл зургийг нийтэлсэн явдал юм. 
    Манай улсын хэмжээнд хүрлийн үеийн хөшөө чулуу бүхий тахилгын онгоны судалгаа маш хомс байгаа нь энэ дурсгал нь археологийн мэдээлэмж бага байдагтай холбоотой. 
    Хүрлийн үеийн хөшөө чулуу бүхий тахилгын онгон нь Түрэгийн үеийн тахилгын онгонтой үүрэг зориулалт болон хэлбэрээрээ ерөнхийдөө адил мэт боловч гадаад зохион байгуулалт, бүтцээрээ эрс ялгаатай байдаг. Бүтэц зохион байгуулалтын хувьд маш энгийн, ихэвчлэн 1×1-2×2 м хэмжээтэй дөрвөлжин, эсвэл 1×2-1,5×3 м орчим тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэртэй байх ба хөшөө нь хашлаганы дотор талд зоолттой байх ба ихэнх тохиолдолд урд болон зүүн урд, баруун урд талд нь жижиг цагариг хэлбэртэй дагуул байгууламжууд байдаг. Тахилгын жижиг цагариг байгууламжууд нь хамгийн цөөндөө 3-4 байдаг бол дээд тал нь хэдэн 10-аар байх нь бий. Үүнээс гадна бас нэг онцлог нь тахилын хашлаганы дотор талыг Түрэгийн үеийн тахилгын онгон шиг битүү дараастай хийдэггүй бөгөөд газрын уул хөрсөөр нь үлдээсэн байдаг. 
    Хашлага бүхий хөшөө чулуу хүрэл ба түрүү төмрийн үеийн дурсгал болох буган чулуутай зарим талаар төстэй мэт байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, хиргисүүрээс зайтай тусгай талбайд хөшөө чулууны адил дөрвөлжин хашлаганы дотор талд буган чулуугбайрлуулсан тохиолдол нэлээд түгээмэл байдаг. Энэ нь буган чулуун хөшөөг хожим энгийн хөшөө чулууны оронд орлуулан босгож ашигласан тохиолдол юм. 
    Холбогдох он цагийн хувьд зарим судлаачид дөрвөлжин хашлаган доторх хөшөө чулууг Түрэгийн үеийн тахилгын онгон бололтой хэмээн андуурах явдал гарч байсан хэдий ч дийлэнхийг нь хүрэл-түрүү төмрийн үеийн хүрээнд буюу НТӨ II-I мянганд авч үздэг. (Н.Баярхүү)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ8 цаг 52 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр9 цаг 31 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав9 цаг 41 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29
 Facebook Twitter Youtube