Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-23 нд нийтлэгдсэн байна.

Монголчууд аа, дулаан арал худалдаж авъя

1/ 23/ 2023    10 цаг 20 минут

Монголчууд зун цагийг хамгийн ихээр хүсч, хүлээсэн өдрүүд үргэлжилж байна. Ойрд хүйтний эрч илүүтэй чангарч, хот хөдөөгүй зутарч, туйлдлаа. Ирэх хоногуудад дахиад ч ширүүснэ гэж цаг уурчид сэрэмжлүүлж байна. Өдөртөө -30, шөнөдөө -40 хүрэх юм гэсэн. Нийслэл Улаанбаатарт ингэж хүйтэрч байхад баруун аймгуудад цаг агаар бүр ч догшин байх нь ойлгомжтой. Увс, Завхан чигтээ байнгын л -50 градус руу ойртдог. Өнөө жилийн цас, зудтай хэцүүг ч хэлэх үү. Хүн, малгүй л тамираа барж дууслаа, хөөрхий. Гуравдугаар сар хүртэл уярахгүй. Манай орны онцлог ийм байсаар ч ирсэн. Тэсгим хүйтэн өвөлтэй бид дараа жил, тэрний дараа дараагийн жилүүдэд, өнө мөнхөд учирсаар л байх болно.

Манай улс дэлхийн хамгийн хүйтэн цэгт ордог. Байгалийн ийм эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай оронд монголчууд бид тачигнасан хүйтнийг сөрөн амьдарсаар байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Гэхдээ хэдүүлээ мөнхөд ингэж амьдрах албагүй. Гарц, боломжууд зөндөө бий. Хамгийн боломжит хувилбар нь дулаан аралтай болох шийдэл юм. Энэ тухай “Өдрийн сонин” сүүлийн тав, зургаан өвөл дараалан бичиж, сануулж ирсэн. Монгол Улс өөрийн гэсэн дулаан аралтай болох нь бидэнд ямар их хэрэгтэйг та нар мэдэх үү. Наанадаж өвлийн өвөлд бээрч, зүдрэхгүй. Нүүрсний өмхий утаа уушгилахгүй. Массаараа ханиаданд дарлуулж, эмнэлгүүдээ дүүргэхгүй. Ард түмний уур хилэнг өдөөх шалтгаанууд арилаад ирэхээр стресс аяндаа эмнэгдэнэ. Хамгийн гол нь дулаан байхад хүний сэтгэл санаа хичнээн сайхан тэнүүн байдаг билээ дээ. Амьдралын тав тух, эрүүл мэнд, итгэл найдвар гээд бүгдэд эерэгээр нөлөөлнө.

Монголчууд бид бүтэн жилийн зургаахан сард нь л дулаан уур амьсгалыг мэдэрдэг. Дэлгэр цагтай золгонгуут өвлийн их ядаргаагаа тайлахын түүс болж хэдэн тийшээ аялж зугаалцгаадаг шүү дээ. Бусад үед нь тас нясхийх хүйтний өөдөөс унаж, босон амьдарч ханалаа. Өвлийн өдөр богино болохоор ажлын бүтээмж муу. Цөөхөн цагт ихийг амжуулах гэж хүнээс асар их хүч, энерги урсдаг. Тэр хэрээр монголчууд сүүлийн жилүүдэд улам өвчлөмтгий болж байгааг эрүүл мэндийн байгууллагуудын судалгаа хэлээд байна.

Дэлхий ертөнц даяаршиж хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүн төрөлхтөн соёл иргэншил, амьдралын хэв маягаараа хил хязгаараас үл хамааран нэгдэж байгаа. Шинэ ертөнцөд хуучинсаг үзэл санаа, арга барилаасаа салах ёстойг энэ даяаршил өдөр бүр тод сануулаад байна. Тийм болохоор хэдүүлээ өөрийн гэсэн дулаан аралтай болцгооё. Энэтхэг-Номхон далайн бүс дэх томгүйхэн арал дээр улсынхаа далбааг мандуулъя

л даа. Сүүлийн үед аралын бизнес нэлээд өргөжиж байгаа. Гадаадын том баячуудын арал сонирхдог

гол зорилго нь хэн нэгнээс хараат бус бизнесийн яриа хэлэлцээ хийх юм уу энтертаймент чиглэлээр цагийг зугаатай өнгөрүүлэхдээ ашиглахаар худалдаж авдаг юм билээ. Манайхан ч бас нэг үеэ бодвол хөрөнгөжсөн болохоор арал худалдаж авсан хүн цөөнгүй гэх дам ярианууд байдаг шүү дээ. Тэгэхээр дулаан бүсэд арал худалдаж аваад улсаараа очиж “өвөлждөг” болмоор байна.

“Өдрийн сонин” монгочуудаа аралтай болгох санаачилгыг дэвшүүлээд бичихээр шүүмжлэх нь бишгүй л байх. Гэхдээ энэ бол холын мөрөөдөл биш. Өнөөдөр жолоочгүй машин такси үйлчилгээнд нэвтэрнэ чинээ хэний ч ой

тойнд төсөөлөгдөхгүй байсан даа. Тэгвэл энэ технологийн дэвшил дэлхийн хэд хэдэн оронд хэрэгжлээ. Удахгүй манайд ч нэвтэрнэ. Ингээд бодохоор аралтай болох нь хий хоосон зүйл гэж ойшоох хэрэггүй. Бид бүгдээрээ төр засгаас шаардаж, хүсч байж энэ боломжийг мэдэрч чадна. Яахав, хуучин цагт монголчууд нутаг сэлгэн нүүдэллэж амьдардаг байсан учраас жилийн дөрвөн улиралдаа тохируулаад бууж, суугаад болдог байв.

Харин өнөөдөр хүн амын дийлэнх нь хотжиж, суурин хэв маягт шилжсэн. Ялангуяа нийслэлдээ бөөгнөрсөн болохоор элдэв өвчин эмгэг ч салахгүй юм. Өвлийн саруудад гудамж талбай нь мөстөж, халтиргаа гулгаа ихсэхийн хэрээр гэмтэж бэртэх хүн олон. Жилийн жилд галын аюулд өртөж, угаартах хүмүүсийн тоо буурдаггүй. Өвлөөс болж хайран сайхан эрдэнэт хүмүүсийн амь эрсдэж байгааг бодохоор гол зурна. Байцааны хальс шиг бандайтлаа давхарласан хувцсандаа түүртэж, бээрч бүдчин хүйтнийг арайхийн давах нь хэн бүхэнд түвэгтэй. Харин дулаан аралтай болбол биднийг ямар амар амгалан амьдрал хүлээж байгаа гээч. Амьдралын чанар эрс сайжраад ирнэ.

Өвлийн утааны үеэр манайхан халуун орныг ихээр зорьдог болсон нь дулаан арал бидэнд ус агаар мэт хэрэгтэйг харуулаад байгаа юм биш үү. Ид хүйтэн эхлэхтэй зэрэгцээд дулаан газарт очиж, тухтай өвөлжих нь үнэхээр жаргал. Манайхан Сингапур, Вьетнам, Тайланд руу онгоц онгоцоороо зорьдог юм билээ. Энэ өвлийн багцаагаар арав гаруй мянган хүн дулаан орон руу ниссэн судалгаа харлаа. Дийлэнх нь 14 хоног амраад ирдэг юм билээ. Бид өөрсдийн гэсэн ийм дулаан газартай болчихвол хэдэн хөгшид, хүүхдүүдээ өвөлд нь явуулчихаж баймаар байна. Ер нь өвлийн саруудаа амралтын улирал болгоод дулаан арал руугаа зорьдог байвал хичнээн сайхан бэ.

Аралын улсууд геополитикийн хувьд асар их давуу талтай. Олон гарцтай, дэлхий рүү нээлттэй. Бид ийм том зургаар нь заавал аралд шунах гээгүй. Хамгийн түрүүнд цөөхөн монголчуудынхаа эрүүл мэнд, ахуй амьжиргаанд өөрчлөлт, шинэчлэлтийг бодит болгоё гэвэл жижигхэн ч хамаагүй арал авах ажлыг төр засаг, эрдэмтэн мэргэд, бизнесийнхэн хамтран хэрэгжүүлмээр байна. Бид хичнээн сайхан өргөн уудам газар нутагтай билээ дээ. Ард түмнийх нь амьдрал ахуй дорой, амьдрах урам зориггүй байхад цэлийсэн газар нутгийн ашиг тус байна уу. Иргэдээ аз жаргалтай, эрүүл энх байлгая гэвэл энэ их өргөн уудам газраасаа жаахныг ч хамаагүй дулаан арлаар солиод авч болох юм биш үү. Монголчууд дулаан аралтай болохын ач холбогдол, үр шим нь асар их билээ.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.179.27.202Базаррагчаагийн Буяннэмэх   • 2023, 1 сарын 24. 22 цаг 18 минут

Үүнийг бичсэн, нийтлэсэн, тараасан хүмүүстэй хэл, хөл 2-оо хүрэх газарт нь очино шүү. Газар бол улсын үндэс, Миний Монголын шазар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн өвгөдийн минь гэрээс яахав. 30000 амь зольж авч үлдсэн Тусгаар тогтонолоо яахав. Хойч үеийнхэний тархи, зүрх, сэтгэлийг бүү хордуул!



ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа5 цаг 38 минутын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо8 цаг 13 минутын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо9 цаг 4 минутын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа9 цаг 27 минутын өмнөДээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube