Хятад зурхай: Туулай жилд таныг юу хүлээж байна вэ

1/ 25/ 2023    6 цаг 09 минут

Дорнын ард түмэн энэ сарын 22-нд хаврын эхэн сарыг угтлаа. Тэд биднээс нэг сарын өмнө туулай жилийг угтаж авав. Төгсбуянтын зурхайг дагадаг учраас монголчууд хоёрдугаар сард хаврын тэргүүн сарыг угтана.

Туулай жилийн өнгийг Хятадын шар зурхайчид хэрхэн зурсныг CNN онцолсон байна.

Хятад зурхайд жилийн өнгийг 12 амьтнаар мөн тэнгэрийн 10 иш, газрын 12 мөчрөөс бүрддэг гэж үздэг. Тэнгэрийн 10 иш нь газрын 12 мөчир буюу 12 амьтантай хосолсон байдаг хэмээдэг. Тиймээс Гүй Мао буюу Усан туулай жил гэж тодорхойлжээ.

Хонконгийн алдарт зурхайч Тьерри Чоугийн зурсан зурхайгаар ус туулай хослох нь ховор тохиолын нэг гэнэ. Туулай бол газрын 12 мөчрийн нэг болох модыг төлөөлдөг. Ус бол модыг тэжээдэг.  Тиймээс модыг үндсэн эд хэрэглэлээ болгодог соёл, хэвлэл, хөдөө аж ахуй зэрэг салбарт энэ жил үр өгөөжтэй байх бол гал гол элемент нь болдог дижитал болон технологийн бизнесүүдийн хувьд хатуухан байх магадлалтай гэнэ.

Усан туулай бол их зөөлөн жил байх тул сүүлийн хэдэн жилийн турш харанхуй хонгилд байсан дэлхий ертөнцөд гэрэл гэгээ тодрох болно гэв.

 Шинэ оныг угтаж, Хятадад гоймон иддэг. Гоймонгийн нимгэн, зузаан хавтгай, шаржигнуураас үл хамаарч, хамгийн гол нь урт удаан наслахыг бэлгэдэж тасралтгүй үргэлжлэх урт байх ёстой. Тиймээс Цагаан сарын өмнө гоймонгийн үйлдвэрүүд үйлдвэрлэлээ 30 хувиар нэмэгдүүлдэг. Мөн оддын бурхан гэгддэг Тай Суйг аргадах буюу жилийн засал хийлгэдэг.

Зурхайч Чоу “Од гарагсын зурлагад 100 хувь итгэхгүй байж болох ч хэрвээ сэтгэлзүйн хувьд энэ оныг сайн сайхнаар эхлүүлж, аз жаргалтай туулахыг та оддын зурлагыг сонирхож, бага зэрэг эвээс хийхэд л хангалттай” гэжээ.

Ингээд түүний зурсан 12 жилийн ерөнхий өнгийг сонирхуулья.

Туулай

Таныг эрүүл мэнд, ажил мэргэжил, харилцааны хувьд томоохон өөрчлөлт гарах жил хүлээж байна. Тиймээс бага зэрэг сандарсан, эрсдэлтэй нүүр тулсан жил байх болно. Гэхдээ та хойш сууснаар асуудлыг шийдэхгүй учраас өсөх боломж гэж харж асуудалд хандаарай. Туулай эерэг энергийг өөртөө татаж, аль болох аз жаргалтай үйл явдлуудад биеэр оролцохыг хичээгээрэй.

Таны ээлтэй зүг бол өмнөд. Тиймээс сурах, бизнес эрхлэх зэрэгт өмнөд зүгийг эхлээд сонгоорой. Ирж буй жил таны хувьд тогтворгүй жил байх учраас аливаад анхааралтай хандаж, долоо хэмжиж огтлоорой.

Луу

Маш сайн жил бөгөөд од гарагс таныг хангалттай ивээж байна. Зун намрын улиралд төрсөн луу жилтнүүд амархан стресст өртдөг учраас энэ жилийн хувьд эрүүл мэнддээ л анхаарал тавь. Гэхдээ танд  Чоу яаран шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байгаа юм. Хэтэрхий удаан бод гэсэн үг биш. Та шийдвэр гаргахаасаа өмнө мэдээллийг сайн нягтал бас судал. Ганц бие луунуудыг хувьд романтик учрал тохионо. Алт, мөнгө гэх мэт металл өнгө таны хувьд аз дагуулна. Харин аялахыг хүсч байгаа бол баруун зүг таны азын зүг байх болно.

Могой

Сайн мэдээ, идээ, ундаа, эд хэрэглэлээр элбэг жил таныг угтаж байна. Ажил албанд чинь шинж боломж, шинэ дэвшил, ахиц гарна. Гэхдээ хувийн амьдрал, ажилдаа аль болох тэнцвэрийг олж, шаардлагатай үед зарим асуудлыг хойш тавьж, завсарлага аваарай. Ганц бие могойнууд сайхан амралт, аяллын явцад хайртайгаа учирч мэднэ. Чоу танд  цэнхэр эсвэл алтлаг өнгөтэй хувцас өмсөж, баруун болон хойд зүг рүү аялахыг зөвлөж байна.

Морь

Тоорын цэцэгсийн од таныг энэ жил чиглүүлэх болно. Энэ бол үргэлж сайхан мэдээгээр дүүрэн жил байхыг илтгэж байна. Мэргэжлийн хувьд шинэ боломжоор дүүрэн бас танд жинхэнэ дэм болсон олон сайн хамтрагчтай учирна. Сүй тавих эсвэл гэрлэхээр зэхэж байгаа бол хамгийн тохиромжтой жил шүү. Танд зориулж сануулах зүйл бол гэр бүлийнхээ болон өөрийнхөө сэтгэл санаа, эрүүл мэндэд анхаараарай. Ягаан, улбар шар, бүдэг шар гэх мэт өнгөлөг хувца өмсөөрэй. Урд зүг рүү аялалд гарахыг зөвлөж байна.

 Хонь

Тай Сүй одны нөлөөнд та азтай бас ажил ихтэй жилийг угтаж байна. Тийм учраас өөрийгөө халамжилж, шаардлагатай үед амарч байгаарай. Өөрийгөө таньж мэдэхэд цаг зарцуулахыг хичээ. Ажил мэргэжлийн хувьд аль болох даруу байж, илүү ихийг сурч мэдэхэд цаг хугацааг зарцуул. Боломж зөв цагтаа гарч ирнэ. Хувийн харилцааны хувьд  шинэ танил, найз нөхдөөр олон дүүрэн байна. Шинэ хайр дурлалтай ч учрах магадлал өндөр. Ээлтэй өнгө нь алтны шар өнгө. Харин азын зүг нь баруун гэжээ.

Бич

Таны чадварыг эргэн тойрны хүмүүс чинь бодитоор үнэлнэ. Тэглээ гээд бодлогогүй амьдар гэсэн үг биш. Ялангуяа экстрим амьдралд дуртай хүмүүс аль болох аюулгүй тоглох ёстой. Хэрүүл маргаан, элдэв хэл аманд өртөмтгий учраас аль болох хувийн харилцаа холбоогоо бататгахад анхаарал хандуулаарай. Шар, шаргал өнгө нь ээлтэй. Баруун зүг рүү аялж, урам зоригоо цэнэглээрэй.

Тахиа

Таны хувьд аль болох биеэ барьж, асуудалд анхаарал болгоомжтой хандахыг од гарагс сануулж байна. Энэ жил та Тай Суйтай мөргөлдөж байгаа тул ирэх саруудад тогтворгүй байдал, олон өөрчлөлт гарч болзошгүй юм. Тиймээс Чоу таныг эмх замбараагүй байдлыг аль болох эвээр зохицуулж, аялалд илүү их цаг зарцуулахыг зөвлөж байна. Таны цуглуулсан эерэг энерги чинь од гарагсыг танд бэлдсэн зөрчилдөөнийг хялбар давахад дэм болно гэдгийг ойлгоорой.  Ээлтэй өнгө нь шар, хүрэн. Баруун хойд зүгээс энерги, эрч хүч авч болно.

Нохой

Таны хувьд ажил мэргэжил, санхүүгийн байдалд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан, таатай жил хүлээж байна. Аливаад аль болох даруу байж, хамтрагчаараа өөрийн итгэдэг хүмүүсээ л сонгоорой. Танд маш их ашигтай, чухал зүйлсээр дүүрэн жил учраас боломжийг мэдэр, бүү алд. Таны азын өнгө мөнгөний цагаан мөн цэнхэр. Харин хойд зүг ивээлтэй.

Гахай

 Ерөнхийдөө эерэг жил таныг угтаж байна. Гэхдээ ажлын ачаалал өндөр байх учраас эрүүл мэндэд чинь нөлөөлж мэднэ. Та аль болох ажлаа тэнцвэржүүлж, амрах цагтаа амарч, хооллоорой. Аль болох багаар ажиллахад анхаарлаа төвлөрүүлж чадвал мэргэжлийн хувьд амжилтад хүрнэ. Шинэ найз нөхөд, шинэ хайртай учирсан жил байх болно. Ягаан, нил ягаан өнгийг сонгож өмсвөл азын одоо улам өнгөлнө.  Харин аялахаар төлөвлөж байгаа бол өмнө зүгийг сонгоорой.

Хулгана

Хэцүүхэн жил хүлээж байна хэмээн Чоу анхааруулж байна. Гэхдээ муу байхад сайн бас байдаг. Эрүүл мэнд, ажилдаа илүү болгоомжтой хандах хэрэгтэй. Гэмтэж бэртэх болон сайн харилцаа холбоо чинь тасрах эрсдэлтэй жил юм. Хулганууд ягаан, улбар шар зэрэг тод өнгийн хувцас сонгож, аль болох дулаан газрыг сонгож аялаарай.

Үхэр

Аз, аяллын од гийсэн, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жил угтаж байна. Шинэ боломжууд нээгдэж, санхүүгийн хувьд шинэ түвшинд хүрч чадна. Ажлын томилолт, хувийн шалтгаанаар илүү их аялсан жил байх нь. Гэхдээ олон хоногийг аяллын замд өнгөрөөж бас ажлын ачаалал өндөр байх тул эрүүл мэнддээ анхаар хэмээн Чоу бичжээ.  Ганц бие үхрүүдийн хувьд азтай жил байна. Таны аялалд ээлтэй газар бол хойд зүг байх болно.

Бар

Ямар ч хүнд хэцүү цаг үе, тогтворгүй нөхцөл байдал  тохиолдсон ч удахгүй сайжирна гэдэгт итгээрэй. Мэдээж өөрчлөлт шууд гарахгүй учраас тэвчээр юу юунаас чухал.

Хавар зуны улиралд төрсөн барууд жилийн эхний хагаст цэнэг хуримтлуулж, сэтгэл санаагаа сэргээхэд цаг зарцуул. Харин жилийн хоёрдугаар хагаст томоохон шийдвэрүүд гаргаарай. Бусдад гэхээсээ илүүтэйгээр өөртөө цаг зарцуул. Шар, хөх, бор өнгийн хувцас таны сэтгэл санааг сэргээх болно. Сайхан аяллын зүг нь хойд болон баруун.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 41 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 54 минутын өмнөЗалуу судлаачид чуулна2 цаг 12 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 45 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 50 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 56 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа4 цаг 8 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ4 цаг 20 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ4 цаг 22 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна4 цаг 30 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 41 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 58 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ5 цаг 13 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга5 цаг 22 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ6 цаг 5 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 34 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 45 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 47 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан7 цаг 6 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү8 цаг 8 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна8 цаг 13 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ8 цаг 18 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 39 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 42 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube