“Шүдгүй арслангуудын нулимс” буюу Шүүх хэний мэдэлд байна вэ?

1/ 25/ 2023    10 цаг 15 минут

Шүүхэд итгэх итгэл суларсаар, “сулласаар” байна. Баахан “Шүдгүй арслан” гэж хашхирсан “удирдагчид”? Бид шүүхээ яачихав? Хэрэв та ардчилалд хайртай л бол шүүхэд итгэхээс өөр гарцгүй. Ингэж хэлэхээр “Шүүхийнхээ байж байгаа царайг хар” гэх байх. Тэгье, шүүхийнхээ байж байгаа царайг харцгаая. 

Шүүгчдийг өнөөдөр хэн томилж байна вэ? УИХ 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ нь 1992 онд, ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойшх Шүүхийн тухай хуульд 3 дахь удаагаа “гар хүрсэн” хэрэг. Тухайлбал, Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийг  2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн найруулж баталсан. Үүний дараа 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг шүүхийн багц хуулийг баталсан байдаг.  

Өнөөдөр Улсын Дээд шүүхэд ажиллаж буй 22 шүүгчийн 1 нь Н.Энхбаяр, 3 нь Х.Баттулга, 3 нь У.Хүрэлсүх, 15 шүүгч нь  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зарлигаар тус тус томилогджээ.

Та бүхэн санаж байгаа бол, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Е/04 дүгээр албан бичгээр Үндсэн хуулийн Цэцэд хандан Ерөнхийлөгч Х.Баттулгын үеийн буюу “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсэг, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг зөрчсөн талаарх хүсэлт” гэгчээс бүхэлд нь татгалзсан юм. “2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр” шүү. Үүний дараа буюу хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсэг нь шүүх эрх мэдэлтэй холбоотой байв.
Уг нэмэлт, өөрчлөлтөөр шүүх дэх төвлөрсөн эрх мэдлийг задлах, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зэрэгцээ хариуцлагатай байдлыг баталгаажуулахыг зорьсон. Энэ хүрээнд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 байхаар тогтоож, тэдгээрийн 5-ыг шүүгчид дундаасаа, 5-ыг нээлттэй, ил тодоор нэр дэвшүүлж томилох, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо бие даан ажиллах эрх зүйн үндсийг тогтоов. Энэ мөч хүртэл Шүүх дэх төвлөрсөн эрх мэдэл гэдэг нь чухамдаа Ерөнхийлөгчийн оролцоо, нөлөөлөл гэж ойлгодог байсан. Энэ ойлголт одоо ч олон нийтийн дунд хэвээрээ байгаа бололтой. Ялангуяа улстөрчид нь, зарим эрх баригчид нь “ТОГТОЛЦООГОО ОЙЛГООГҮЙ” мэт авирлаж мэдэн будилж, шоудах болсон нь харамсалтай. 

Жишээ нь тэд “Засгийн газар Хөгжлийн банкны хулгай луйвар, Нүүрсний хулгайн хэргийг шалгууллаа, илрүүллээ, одоо Шүүх л шийднэ” гэж байна. Тэр ч байтугай энэ үгээ олон нийтэд хэлэхдээ санаатай, эсвэл санаандгүйгээр Ерөнхийлөгч рүү чиглүүлчихэж байгааг мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн. Шинээр “хийсэн” тогтолцооны өөрчлөлтөө мэдсээр байж, иргэдийн дунд байдаг уламжлалт, буруу, хуучин ойлголтыг залруулахгүйгээр, тайлбарлан таниулахгүйгээр ингэж “сумаа тавиад нумаа нуух” хэрэг юун? Үүнийг улс төр гэх үү? Шүүхээр “улс төр хийж” болдог юм уу?
Тэгэхээр “Шүдгүй арслан болох уралдаан” буюу улс төрийн шоугаа эцэслэн өөрсдийнхөө бий болгосон “Тогтолцоотойгоо танилцах” шаардлагатай байна. Эсвэл УИХ-аар баталдаг хуульд огт хайхрамжгүй оролцдогоо хүлээн зөвшөөр. УИХ-аар 2021 оны 1 дүгээр сарын 15-нд баталсан Шүүхийн тухай хуулиа унш! Эцэст нь хэлэхэд “Шүүх”-ийг хүчгүйдүүлсэн, нэр хүндийг нь унагаасан улс төрийн шоуны золиос нь, хохирогч нь Ардчилал, ард иргэд л байх болно. Шүүхийн бүрэлдэхүүн “таалагдахгүй” бол хуульд заасан байгууллагад ханд, шалгуул, нотлуул, өөрчлүүл! Хуулиа л дагацгаая!

Нийтлэлч: У.Оргилмаа

Эх сурвалж: Baabar.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө50 минут 21 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 3 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 21 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 54 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цагийн өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 6 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 18 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 30 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 31 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 40 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 51 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 8 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 23 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 32 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 14 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 44 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 55 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 57 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 16 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 18 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 22 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 28 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 49 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 51 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 44 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 47 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 55 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube