Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг өнөөдрөөс өөрчилжээ.
Тодруулбал, Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобус өнөөдөр 8.00, 8.10, 8.20, 8.30, 8.40, 8.50, 9.00, 9.10, 9.20, 9.30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдөлнө.
Тиймээс дараах шаардлагыг хангасан иргэд тус чиглэлд зорчих тасалбараа авна. Үүнд:
- Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
- /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцахтул иргэд үүнээс үүссэн асуудлыг өөрөө хариуцах аж.Билетийг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар худалдан авах боломжтойг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Түүнчлэн, Ховд аймгийн Булган сум - БНХАУ-ын Такешикен тосгон чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ мөн өнөөдрөөс эхэлж байна. Зорчигчид https://eticket.transdep.mn/ сайт болон өөрт ойр байрлах билетийн кассаар үйлчлүүлэх боломжтой аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.