Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-25 нд нийтлэгдсэн байна.

“Оскар-2023”: “Everything Everywhere All at Once” хамгийн олон төрөлд нэр дэвшлээ

1/ 25/ 2023    10 цаг 23 минут

Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг мягмар гарагт танилцууллаа.

Энэ удаагийн наадамд “Everything Everywhere All at Once” уран сайхны кино хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшжээ. Түүний араас нийт есөн төрөлд нэр дэвшсэн “All Quiet on the Western Front”, “The Banshees of Inisherin” кинонууд удаалж байна.

Кино урлагийн түүхэнд өндөр амжилт үзүүлсэн “Top Gun: Maverick”, “Avatar: The Way of Water” киноны хувьд тус бүр дөрвөн төрөлд нэр дэвшлээ. Шагналд нэр дэвшигчдийн дунд дэлхийд танигдсан олон эрхмүүд байгаагаас дурдвал, Рианна, Леди Гага нар “Black Panther: Wakanda Forever”, “Top Gun: Maverick” киноны дуугаараа “Шилдэг дуу” төрөлд өрсөлдөж байна.

“Шилдэг кино” шагналын төлөө “Everything Everywhere All at Once”, “The Banshees of Inisherin”, “All Quiet on the Western Front”, “Elvis”, “Avatar: The Way of Water” зэрэг 10 кино өрсөлдөхөөр болжээ. “Comscore” фирмийн мэдээлснээр, энэ жилийн “Шилдэг кино” төрөлд нэр дэвшигчид нь нэр дэвших үеийн байдлаар хамгийн их орлого олсон бүлэг киногоор тодроод байгаа бөгөөд Хойд Америкийн зах зээлээс нийтдээ 1.574 тэрбум ам.долларын орлого олоод байна. Өмнөх дээд амжилтыг 2009 онд нэр дэвшсэн кинонууд 1.52 тэрбум ам.долларын орлогоор тогтоож байжээ.

Ирландын жүжигчин Колин Фаррелл /“The Banshees of Inisherin”/, Америк-Канад гаралтай жүжигчин Брендан Фрейзер тэргүүтэй жүжигчид “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд, Америкийн жүжигчин Мишель Уильямс /“The Fabelmans”/, Малайзын жүжигчин Мишель Йео /“Everything Everywhere All at Once”/ нарын жүжигчид “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналд нэр дэвшээд байна.

“Оскар”-ын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол ирэх гуравдугаар сарын 12-ны өдөр Лос-Анжелес хотноо болно.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ6 цаг 7 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв6 цаг 28 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв6 цаг 58 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ7 цаг 28 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна8 цаг 4 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна8 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага8 цаг 23 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…8 цаг 37 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно9 цаг 33 минутын өмнөЭнэ өдрийн зурхай9 цаг 38 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ9 цаг 40 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна9 цаг 41 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал9 цаг 42 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube