Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-25 нд нийтлэгдсэн байна.

АТГ: Нүүрсний гэх хэргээр одоогоор яллагдагчаар татагдсан 7 хүн хоригдож байна

1/ 25/ 2023    11 цаг 42 минут

Авлигатай тэмцэх газраас нүүрсний гэх хэргээр доорх мэдээллийг өглөө.

Нүүрсний гэх хэргээр одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй тохиолдлоор баривчилж, холбогдох шүүхэд танилцуулсан.

Хэргийг шалгах явцад 16 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоогоор 7 яллагдагч хоригдож байна. Мөн хилийн хориг 19 хүнд тавьсан бол 5 хүний албан үүргийг түдгэлзүүлсэн, хувийн баталгаа авах таслан сэргийлэх  арга хэмжээг 35 яллагдагчид аваад байна. Эрх бүхий албан тушаалтнууд 13 тэрбум 851 сая 252359 төгрөгийг хахууль болгож авсан байж болзошгүй тул хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарласан байна.

Одоогоор хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд 81 үл хөдлөх хөрөнгө буюу 78 орон сууц, 3 оффис байгаа бол 43 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг 230 мянган ам.долларын эх үүсвэрийг шалгах ажиллагаа явагдаж байна.

Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд доорх хоёр баримтыг нийтэд ил болгож байна гэв.

Жишээ 1.

"Эрдэнэс Тавантолгой" төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь Тавантолгойн орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа этгээдтэй гэрээ байгуулахдаа албан үүргээ гүйцэтгэсний хариуд хахууль авч, хахууль авсан мөнгөөрөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 4.6 га талбай бүхий газарт Спорт цогцолбор, орон сууцны цогцолборын барилгын ажлыг эхлүүлж, барилгын ажилд хахуулийн мөнгөнөөс зарцуулж, гэмт хэргийн замаар олдсон мөнгө орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрчилсөн, албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Жишээ 2.

Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхөд хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүрггийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт офиссын зориулалт бүхий талбайгаас 464.4 метр талбай бүхий офиссыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн офисст 530.09 метр бүхий талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2.9 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр үнэт цаас бонд авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болж байна. Мөн тухайн офиссоо түрээслэх замаар 1 тэрбум 91 сая төгрөгний орлого олсон нь тогтоогдсон гэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Өнөөдөр морь өдөр18 минут 15 секундын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв20 минут 21 секундын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр1 цаг 23 минутын өмнөҮндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ1 цаг 42 минутын өмнө“Алтаргана” наадам Булган аймагт болно1 цаг 43 минутын өмнөЁс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…1 цаг 46 минутын өмнөУлаанбаатарт 6 хэм дулаан байна1 цаг 46 минутын өмнөЭсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар1 цаг 47 минутын өмнөНэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү1 цаг 49 минутын өмнөС.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ1 цаг 50 минутын өмнөОюутнуудын дундах "хал цэргийн дэг"1 цаг 51 минутын өмнөХүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56
 Facebook Twitter Youtube