-Герман улс Украинд "Leopard 2" танк өгч, бусад улсаас нийлүүлэхийг зөвшөөрлөө-
Герман улс "Ирвэс 2" танкийг Украин руу илгээж, мөн бусад улсаас нийлүүлэхийг зөвшөөрнө гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебестрейт мэдэгдэв.
Герман өнөөг хүртэл үндсэн байлдааны танкуудаа Украин руу шилжүүлэхээс татгалзаж байсан нь Киев болон Украины барууны бусад холбоотнуудын дургүйцлийг хүргээд байсан юм.
Хебештрейтийн мэдээлснээр Герман Украйнд зориулж танкийн хоёр батальоныг яаралтай байгуулах гэж байгаа бөгөөд эхний шатанд нөөцөөсөө 14 ширхэг "Ирвэс" өгнө.
Украйны танкдыг Германд сургах ажил ойрын хугацаанд эхэлнэ. Бундесвер мөн ложистик болон сумаар хангана гэж мэдэгдэлд дурджээ.
Канцлер Олаф Шольц лхагва гарагт Бундестаг дээр үг хэлэхдээ "Энэ шийдвэр нь Украиныг чадах чинээгээрээ дэмжиж байгаагийн нэг алхам. Бид олон улсын түвшинд нягт уялдаа холбоотой ажиллаж байна" гэж мэдэгдэв.
Германы байр суурь яагаад өөрчлөгдсөн, яагаад танк илгээх нь өдөөн хатгалга мэт санагдахаа больсон бэ гэсэн нэг депутатын асуултад Шольц: "Ганцаараа ажиллах нь бүдүүлэг алдаа болно, бид холбоотнууд болон түншүүдтэйгээ зохицох ёстой" гэжээ.
Германаас гадна Польш улс Украинд 14 ширхэг "Leopard 2" танк нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдээд буй. Финланд бас ийм мэдэгдэл хийсэн. Берлиний гэрээ нь Германы танкуудыг зөвхөн Германаас төдийгүй ийм зэвсэглэлтэй бусад улс орнуудаас нийлүүлэх боломжийг нээж өгч байна. Украинд хүнд танк нийлүүлэхээ анхлан зарласан цорын ганц улс бол Их Британи байв.
Долоо хоног тутмын "Spiegel" сэтгүүлийн мэдээлснээр Германд янз бүрийн загварын 212 "Ирвэс" танк байна. Мөн дахиад зуу орчим танк өнгөсөн зун засварт орсон байна.
Дэлхий дээр нийтдээ янз бүрийн загварын хоёр мянга гаруй "Ирвэс" байдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд тэдгээрийн 300 орчмыг Украинд нийлүүлбэл Оросыг ялахад тусална гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн удаатай.
Украины өндөр албан тушаалтнаас иш татан ABC News-ийн мэдээлснээр, Рамштайн агаарын баазад болсон яриа хэлэлцээний үеэр 12 улс нийт 100 орчим "Ирвэс-2" танкийг Киевт хүргэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.