Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-27 нд нийтлэгдсэн байна.

Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв

1/ 27/ 2023    9 цаг 50 минут

Найман шарга валют арилжааны зах өглөө 09:00 цагаас эхлээд хөл хөдөлгөөнд орсоор 17:00 цагийн үед ч "буцалсан" хэвээр байна. Иргэд голдуу юань солиулахаар тус захыг зорьж ирж байна. Өнөөдрөөс яг нэг сарын өмнө голлох валют болох ам.долларыг 3470 төгрөгөөр, еврог 3690 төгрөгөөр, юанийг 494 төгрөгөөр зарж байсан бол өчигдөр оройн ханшаар Найман шарга төв дээр ам.доллар 3500, зарим цэгүүдэд 3503 төгрөгөөр, евро 3850, юань 517 төгрөг болж нэмэгдсэн үнээр худалдаалж байлаа.

Жилийн өмнөхтэй харьцуулбал нэлээд өөр тоо харагдана. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сард ам.доллар 2854, евро 3235 төгрөг байсан бол юань 448 төгрөгтэй тэнцэж байжээ. Нэг жилийн хугацаанд ам.доллар 646, евро 615, юань 69 төгрөгөөр нэмэгджээ.

Найман шарга төв дээрх арилжаа хийж буй цэгүүдээр хүний хөдөлгөөн тасрахгүй байна. Зарим газруудаар дугаарлаж байгаад валютаа солиулж байна. Ачаалал ихтэй байгаа арилжаачид хоёр гурваараа зогсоод нэг нь толгой өндийх завгүй тооцоо бодож, нөгөөдүүл нь орж ирсэн хүмүүсээ алдахгүйг хичээн үнэ ханшаа хэлж яриа хөөрөө хийж харагдана.

Тэдгээр арилжаачдаас валютын арилжаа, ханшийн талаар асуувал ихэнх нь цаараглаж, “Мэдээлэл өгөхгүй”, “Ханшийн талаар мэдэх зүйл байхгүй” гэж ирээд тун дургүйхэн хүлээж авч байна. Валют сольж буй иргэд ханшийн нэмэгдлийн талаар шүүмжлэл өрнүүлж харагдахгүй юм. Арилжаачдаас юань арай хямдаар авах талаар яриа хөөрөө хийсэн хүмүүс нэлээд олон харагдав.

Нэлээд явсны эцэст Найман шарга төвийн урд эгнээнд арилжаа хийдэг настайвтар эрэгтэй, эмэгтэй хоёр дараахь зүйлийг ярилаа. “Валютын ханш өглөө хэд болохыг бид мэддэггүй.

 

Өсч ч мэднэ, унаж ч мэднэ. Бид Монголбанкны зарласан ханшаар л явж байгаа. Ханш нэмэгдсээр байгаа шалтгаан бол Монголбанктай холбоотой. Урд хил нээгдлээ гээд юанийн ханш яаж эргэхийг бид мэдэхгүй. Зарим хүмүүс юань одоо сулрах ёстой гэж ярьж ирээд байна. Гэхдээ юань хэд болохыг Хятад улс өөрөө мэднэ биз дээ. Найман шаргын наймаачдаас болж валютын ханш нэмэгдээд байна гэж хүмүүс уурладаг. Үнэндээ ханшийн бодлогыг Монголбанк гаргаж байгаа. Бид зүгээр л байгаа үнээр нь зарж, авч байна” хэмээв.

Өөр нэг арилжаачин “Хил гааль нээгдсэнээр ханш буурна гэдэг ойлголт буруу. Ханшийн өсөлтийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк л хариуцна. Ер нь цаашид ханш буурах тухай прогноз харагдахгүй л байна. Нэмэгдсээр л байх болов уу” гэж байлаа.

Иргэн Д.Батдорж 50.000 юань 517 төгрөгөөр худалдаж авч байхтай таарав. Тэрээр худалдаачинтай нэлээд ярилцсан ч үнэ буурсангүй, самбар дахь үнээр монгол мөнгөө солиулж харагдана. Тэрээр “Ханш буурах болов уу гэж нэлээд харлаа. Хил нээгдчихсэн, худалдаа арилжаа чөлөөтэй болчихсон болохоор ханш буурах гэж хүлээж байлаа. Гэтэл өдөр бүр л нэмэгдээд байна. Долоо хоногийн өмнө юань 512, 513-тай байсан шүү дээ. Ханш суларна гэж хүлээвэл улам л алдагдал хүлээх юм байна. Ер нь ханшийн өсөлт дээр төр засаг, төв банк яаж ажиллаж байгаа нь огт харагдахгүй байна. Нэмэгдээд байна гэхээр ажиллахгүй л байна гэсэн үг. Ханшийн савлагаа бизнес эрхлэгчдэд хүнд туссаар байна. Үнэхээр бухимдаж байна” гэв.

Солонгосын вон солиулж буй иргэд ч цөөнгүй байна. Тэдний нэг Г.Солонго гэх бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр “Найман шарга дээр хааяа вон солиулах хэрэг гардаг. Байнга ирдэггүй ч ирэх тоолонд өсчихсөн байх юм. Жил орчмын өмнө 5.000.000 төгрөгт хоёр сая гаруй вон худалдаж авч байснаа тод санаж байна. Гэтэл өнөөдөр 2.88 төгрөгөөр 1.7 сая вон авч чадаж байна. Нэг жилийн дотор ханш 300.000 воноор савлана гэдэг байж болшгүй зүйл. Би Солонгост удаан хугацаанд ажиллаж амьдарч байсан. Тэнд ханшийн савлагаа бараг байдаггүй. Аргагүйн эрхэнд алдагдалтай ч вон солиулж авлаа” гээд явж одов

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 цаг 21 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube