ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2022 оны есдүгээр сарын 20-нд Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд Meta компаниас хамтрах тухай Twitter-т жиргэж байв.
Тэрээр "Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо" хэмээсэн юм.
Харин түүний энэхүү мэдээлэл ташаа болохыг Жорж Чен өөрийн Twitter хаягаар дамжуулан мэдэгдэв. Тэрээр "Үнэндээ бид хуулийг яаравчлан батлахаас өмнө төсөлтэй нь танилцаагүй. Харин аль хэдийн батлагдсан хойно анх удаа харсан" хэмээжээ.
Чен Meta компанийн Бүс нутгийн бодлого хариуцсан захирлаар ажилладаг бөгөөд шинээр батлагдсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль" нь хүний эрхийг зөрчиж байгаа талаар цахим хуудсаараа анхааруулсаар байгаа аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.