Хил нээгдсэний дараах зэсийн үнийн сэргэлт, Монголд ирэх өгөөж

1/ 27/ 2023    12 цаг 08 минут

 Оны эхнээс болон Хятад улс ковидын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээсний дараачаас нэг тонн зэсийн үнэ тасралтгүй өссөөр өнгөрсөн баасан гарагт 9324 долларт хүрлээ. Энэ бол 3 сарын дараа нийлүүлэх фьючерс гэрээний үнэ бөгөөд 2022 оны 10 дугаар сард 7300 доллар, оны эцэст 8255 доллар байсантай харьцуулахад даруй 12-27 хувиар өсчээ.

Харин долоо хоногийн турш үргэлжлэх Хятадын Цагаан сарын баярын үеэр тус улсад эдийн засгийн идэвхжил саарсан тул үнийн өсөлт түр зогслоо.

Зэсийн үнэ цойлсон гол шалтгаанууд

Хятад улс хилээ нээнэ гэдэг нь өнгөрсөн оны 12 дугаар сард сүүлчээр тодорхой болсноос хойш, мөн тус улс зэсийн стратегийн нөөцөө 80-100 мянган тонноор нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дараа зах зээл сэргэж, үнэ өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн билээ. 

2022 оны 2-7 дугаар сард Лондонгийн металлын биржид хийсэн фьючерс хэлцлийн үнэ 10648 доллароос 7164 доллар хүртэл унаж байсан бол 7-10 дугаар сард 7300 – 8100 долларын хооронд тогтворжоод байв.  Үнэ даруй 30 гаруй хувиар огцом унасан нь Хятад улсад зэсийн эрэлт буурч, улс орнуудын төв банкууд мөнгө-зээлийн бодлогоо чангатгасантай холбоотой байлаа.  

Өнгөрсөн 2022 оны туршид америк долларын ханш чанга хэвээр байсан нь зэсийн үнэ буурахад нөлөөлсөн гол шалтгаануудын нэг юм. Гэтэл зах зээлд 200 мянган тонн зэсийн хомсдол үүсээд байлаа. Долларын ханш чангарсан нь бусад төрлийн валютыг эзэмшиж буй трейдерүүдийн хувьд доллароор зэс худалдан авах нь илүү үнэтэй тусаж байв. Харин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэсэн мессеж цацагдаж байгаа нь зэсийн үнэ өсөхөд бага зэрэг нөлөөлсөн болов уу.  

Нөгөөтэйгүүр, зэсийн томоохон олборлогч Перу улсад Ерөнхийлөгч ба Конгрессыг огцруулах, шинэ Үндсэн хуулийг батлахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал цуглаан, бүх нийтийн ажил хаялт бараг 2 сарын турш үргэлжилж байгаа нь зэсийн уурхайнуудын үйл ажиллагааг доголдоход хүргэлээ. Зэсийн нөөцөөр /14%/ дэлхийд Чилийн дараа 2 дугаарт, зэс олборлолтоор 3 дугаарт /1,3 сая тн/ ордог Перу улс 1 дүгээр сарын 3-наас хойш дэлхийн зах зээлд зэс нийлүүлэхгүй байгаа нь хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж, үнэ ханш өсөхөд нөлөөлөв. Үүнтэй зэрэгцээд зэсийн хамгийн том олборлогч улс болох Чилийн уурхайнуудын олборлолт энэ онд 6 хувиар буурна гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлсэн нь нөлөөлсөн байх талтай.

Түүнээс гадна, Лондонгийн металлын бирж, Шанхайн металлын биржийн агуулахууд дахь зэсийн нөөц 186,4 мянган тонн болж буурчээ. Энэ бол дэлхий даяар хоёрхон хоногт хэрэглэх нөөц юм.

Блүүмбэргийн мэдээнд дурдсанаар, энэ 2023 оны хувьд зэс нь алт, эрдэнэшиш ба түүхий нефтиэс илүү ашигтай бүтээгдэхүүн байх болно гэж хөрөнгө оруулагчид найдаж байгаа ажээ.

"Goldman Sachs" хөрөнгө оруулалтын банкны хийж буй таамаглалаар, 2023 онд нэг тонн зэсийн үнэ 11 мянган доллар, 2024 онд 12 мянган долларт хүрч шинэ дээд амжилтуудыг тогтоох ба 2023 оны дундаж үнэ 9750 доллар байна гэсэн тун өөдрөг таамаглалыг дэвшүүллээ.

Нүүрсхүчлийн хийн хаягдлыг бууруулахад чиглэсэн Олон улсын эрчим хүчний агентлагийн зорилтыг хэрэгжүүлнэ гэж үзвэл, 2030 он хүртэлх хугацаанд нийлүүлэлтийн хомсдол 50 сая тоннд хүрнэ гэсэн таамаглалыг дэлхийн томоохон зэс олборлогч Glencore корпораци дэвшүүлж байна. Учир нь, Хятад болон бусад улс орнууд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд, түүний дотор салхин цахилгаан барихад үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан ганцхан тоо дурдахад, 1 мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс үйлдвэрлэхэд 9 тонн зэс ордог байна.Өөрөөр хэлбэл, зэс бол ногоон эрчим хүчинд шилжихэд хамгийн ихээр шаардагдаж буй металлуудын нэг юм.  

Сүүлийн жилүүдэд экологийн шаардлагууд улам чангарч байгаа учраас улс орнууд бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэх учраас зэсийн эрэлт ирэх жилүүдэд гарцаагүй өснө. Жишээ татахад, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс ордог бол цахилгаан автомашин үйлдвэрлэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад 3 дахин их зэс шаардлагтай ажээ.  

Өөдрөг таамаглал ба зэсийн өгөөж 2023 онд

Цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй энэ үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ оны эхнээс 10 гаруй хувиар өсөж, цаашдаа өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа нь засгийн газраас баталсан “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон дэм үзүүлэх нь лавтай. Ялангуяа Оюутолгойн далд уурхай 2023 оны эхний улиралд багтан ашиглалтад орж, тогтвортой олборлолт явуулахаар төлөвлөж буй энэ үед зэсийн үнэ 9 мянгаас давсан нь монголчуудын хувьд тун сайн мэдээ. Ойрын жилүүдэд Оюутолгойн ил ба далд уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд хагас сая орчим тонн зэс /баяжмал хэлбэрээр/ олборлон экспортлох ба үүн дээр Эрдэнэтийн зэсийг нэмбэл 600 мянган тонн болно. Энэ нь дэлхий даяар жилд олборлож буй зэсийн 2-оос дээш хувийг эзэлснээр Монголын зэс дэлхийн зах зээлд жин дарж эхлэх болно.

Харин энэ 2023 оны хувьд Оюутолгойн гүний уурхай ашиглалтанд орсноор зэсийн баяжмалын экспортын хэмжээ нэмэгдэж, 1.4 сая тоннд хүрнэ гэх төсөөллийг Сангийн яам гаргасан ба зэсийн дундаж үнийг 8400 доллар орчимд байхаар улсын төсөвт тусгажээ.

Харин Голдман Саксын таамагласан оны дундаж үнээр тооцвол энэ онд зэсийн баяжмалын экспортоос /АМНАТ болон бусад татвараар/ улсын төсөвт орох орлогын хэмжээ нүүрсний салбарын орлогоос давах төлөвтэй байна. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно27 минут 58 секундын өмнөТэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн францчууд ажил хаялт зарлалаа36 минут 32 секундын өмнөЛ.Алтанцэцэг Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө54 минут 51 секундын өмнө Шольц манай үеийн хамгийн туршлагатай Ерөнхийлөгчийг нэрлэв1 цаг 20 минутын өмнөПУТИН: Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах Хятадын төлөвлөгөөг үндэс болгон авахыг санал болгов1 цаг 23 минутын өмнөБ.Мичидмаа: Куратортой хамтран ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж сайжирдаг1 цаг 30 минутын өмнөЕрөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг зарлалаа1 цаг 45 минутын өмнөБ.Оргил: Ээжийгээ алдахад амьдралыг үзэн ядмаар, хаяад явмаар санагдаж байлаа. Одоо бол амьдралыг хэзээ ч орхиж явмааргүй санагддаг1 цаг 51 минутын өмнөМонгол дорнын зурхай2 цаг 5 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 20 минутын өмнөЧуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө3 сар 23. 18:15Залуу судлаачид чуулна3 сар 23. 17:44JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ3 сар 23. 17:11Mөнгөний нийлүүлэлт өслөө3 сар 23. 16:06Үнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 сар 23. 16:00ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 сар 23. 15:48Цар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 сар 23. 15:36Нүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 сар 23. 15:34Г.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 сар 23. 15:26Хөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 сар 23. 15:15Б.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 сар 23. 14:58Хүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 сар 23. 14:43С.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 сар 23. 14:34Хойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ3 сар 23. 13:51Б.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ3 сар 23. 13:21ДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна3 сар 23. 13:11УЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн3 сар 23. 13:09Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан3 сар 23. 12:50Боловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү3 сар 23. 11:48Сонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна3 сар 23. 11:43Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ3 сар 23. 11:38ХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна3 сар 23. 11:16АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна3 сар 23. 10:14Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10
 Facebook Twitter Youtube