Астероидын дэлхийтэй хамгийн ойртох цэг нь ердөө 3600 км-ийн зайд байсан бөгөөд энэ нь олон хиймэл дагуулын тойрог замаас хамаагүй бага зай юм.
Ийм астероид дэлхийд ойртож байгааг өнгөрсөн амралтын өдрүүдэд л анзаарсан бөгөөд үүнийг Крымд амьдардаг одон орон сонирхон судлагч Геннадий Борисов анх мэдээлжээ. Үүний дараа эрдэмтэд BU 2023-ийн хэмжээ, тойрог замыг тооцоолжээ.
Тус солирын зарим хиймэл дагуултай мөргөлдөх магадлал бас бага байсныг эрдэмтэд тооцоолжээ.
2023 BU дэлхийтэй шууд мөргөлдөх байлаа ч гэсэн энэ нь тийм ч их хохирол учруулахгүй гэж эрдэмтэд үзсэн байна.
3.5-аас 8.5 метрийн хөндлөн огтлолтой уг астероид агаар мандалд хуваагдан өндөрт шатах магадлалтай.
Харьцуулбал, 2013 онд Чебаркуль дээгүүр дэлхийн агаар мандалд орж ирсэн алдарт Челябинскийн солир 20 орчим метр диаметртэй байсан бөгөөд агаар мандалд дэлбэрч шатсаны улмаас үүссэн долгион нь барилгын цонх хагарах зэргээр мэдрэгдэж байв.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.