АНУ-ын Сангийн яам Оросын бизнесмэн Евгений Пригожины үүсгэн байгуулсан "Вагнер" хувийн цэрэгжсэн компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлаж, түүнтэй холбоотой хэд хэдэн компани, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Энэхүү хориг арга хэмжээний жагсаалтад зургаан иргэн, 12 компани багтсан байна. "Вагнер" нь Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали улсад олноор нь цаазлах, хүчирхийлэл, хүүхэд хулгайлах, зэрэг аюултай гэмт хэргийн үйл ажиллагаанд байнга оролцож байсан" гэж мэдэгдэлд дурджээ.
"Вагнерийн эсрэг энэхүү өргөтгөсөн хориг арга хэмжээ, түүнчлэн тэдний хамтрагчид болон Оросын цэргийн цогцолборыг дэмждэг бусад компаниудад шинэ хориг арга хэмжээ авах нь Путиныг байлдааны машиныг зэвсэглэх, тоноглоход цаашид саад болно" гэж АНУ-ын Сангийн сайд хэлэв.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби "Вагнер" нь Украин болон бусад улс оронд харгис хэрцгий гэмт хэрэг үйлдэж, хүний эрхийг зөрчиж байна. Бид "Вагнерт" тусалж дэмжиж, хамтран ажиллаж байгаа хүмүүсийг илрүүлж, яллахын төлөө уйгагүй ажиллах болно" гэж тэр хэлэв.
Кирбигийн хэлснээр, одоогоор Украинд Вагнерын 50 мянга орчим хөлсний цэрэг байгаа бөгөөд дайчдын 80 орчим хувь нь шоронгоос элссэн байна.
Зэвсэгт мөргөлдөөнд оролцох хувийн цэргийн компани байгуулах эрх зүйн орчин Оросын хууль тогтоомжид тусаагүй болно. ОХУ-ын Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлд зааснаар Хууль бус зэвсэгт бүлэглэл зохион байгуулбсан тохиолдолд 10-20 жилийн хорих ял оноодог.
2018 онд Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Манайд цэргийн хувийн компани гэсэн статустай хуулийн этгээд байхгүй" гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.