​Л.Цэрэндолгор: Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг тохиолдож байна

1/ 29/ 2023    13 цаг 08 минут

СЭМҮТ-ийн эмч Л.Цэрэндолгортой нойргүйдлийн шалтгааны талаар ярилцлаа.


-Нойроо бүрэн авах нь хүний биед ямар хэрэгтэй вэ?

-Нойрны тусламжтайгаар бид алдагдсан эрч хүчээ нөхөж авах, маргааш өдрийг үр бүтээлтэй мажилттай давах, бие сэтгэцийн тэнцвэрт байдлыг хадгалах үндсэн энергийн эх үүсвэр болдог. Гэтэл сүүлийн үед техник технологийн хурдтай хөгжил, дэлгэцийн хамаарал, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй нойргүйдэл их болсон. Олон улсын судалгаагаар жилд 64 сая хүн нойрны асуудлаас болж шаналж байдаг. Мөн хангалттай сайн унтаж амарсан хүний хажууд унтаж амарч чадаагүй хүний ажиллах хурд 14 хувиар буурч, алдаа гаргах нь 20 хувиар нэмэгддэг гэсэн тоо баримт бий. Ер нь л гурван хүн тутмын нэг нь ямарваа нэгэн байдлаар нойрны асуудалтай байна гэж үзэж болно.

Хүн хангалттай сайн унтаж амрах нь тархины үйл ажиллагаа, зүрх судасны систем, дархлаа болон дааврын зохицуулалт, хоолны дуршил зохицуулах системүүд хэвийн ажиллах нөхцөл нь бүрддэг.

-Хүн хангалттай сайн унтаж амраагүйгээс болж ямар эрсдэл үүсэх вэ?

-Ойрын болон урт хугацаандаа олон сөрөг нөлөөтэй. Тухайлбал, тархины үйл ажиллагаа хямарснаас ой тогтоолт муудах, анхаарал төвлөрөлт алдагдах, сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулах чадвар буурснаас стрессийг даван туулах чадвар нь буурах, амархан уурлаж бухимдах, цочимтгой болох шинжүүд илэрдэг. Яваандаа сэтгэл гутрал, сэтгэл түгшилтэд хүргэдэг. Цаашлаад зүрх судасны үйл ажиллагаа алдагдсанаас артерын даралт ихсэх өвчинтэй болох, халдварт өвчинд нэрвэгдэх нэг үндэс нь болдог. Нойргүй удаан явснаар хавдар тусах эрсдэл ч нэмэгдэж байдаг.

-Хүн өдөрт хэдэн цаг унтах ёстой вэ?

-Наснаас хамаараад нойрны өөрчлөлт янз бүр. Нярай хүүхэд өдөрт 20 цаг хүртэл унтана. Нас дээшлэх тусам хүүхдийн хувьд 14-12 цаг гэж буурч явсаар нас биед хүрсэн хүний өдөрт унтах дундаж хугацаа 6-8 цаг байвал хэвийн нойр гэж үзнэ. Өдөрт дөрвөөс бага цаг унтана гэдэг нь өөрөө асуудал. Нас ахих тусам нойрны хэмнэл багассаар 4-6 цаг болдог. Энэ бол жам ёсны үзэгдэл. Өдөрт 15-30 минут хөнгөн нойр авах нь хөдөлмөрийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг.

-Ковидын дараахь нойргүйдэл ихэссэн гэсэн. Хэдэн хувь нэмэгдсэн бэ?

-Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг их тохиолдож байна. Иймээс коронасомни гэдэг нэр томьёо хүртэл гарсан. Жишээлбэл, Итали улсад нойргүйдлийн түвшинг их сургуулийн оюутнуудын дунд судлахад коронавирусийн халдвар гарахаас өмнө 18 хувь байсан бол халдварын дараа 40 хувь хүртэл болж өссөн байна. Энэ нь тус халдварын үед нойрны эмгэг хамгийн их илэрч байгааг харуулж байна. Мөн БНСУ-ын Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгийн хийсэн судалгаагаар “Ковид-19” туссан хүний нойргүйдэл 3.3 дахин их болохыг нотолсон байна. Энэ судалгааг “Ковид-19”-ийн PCR шинжилгээ өгсөн 300.000 хүнээс ковидын халдвар авсан 7000 хүн дээр тулгуурлан нойргүйдлийг харьцуулан гаргажээ. Судалгаанд нас, хүйс бусад мэдрэлийн эмгэг зэрэг олон төрлийн өгөгдлийг оруулсан бөгөөд дэлгэрэнгүй үзвэл эмэгтэйчүүд 3.5 дахин, 40-50 насныхан 4.2 дахин өндөр үзүүлэлттэй гарсан байна. Манайд ч энэ төрлийн шалтгаанаар үзүүлэх үйлчлүүлэгчид 30-40 хувиар нэмэгдсэн.

-Нойргүйдлийн үед ямар арга хэмжээг авах хэрэгтэй вэ. Зарим хүмүүс эм уусаар байгаад эмгүй бол унтаж чадахгүй болчихлоо гэдэг?

-Коронавирусийн халдварын дараахь хам шинж 1-6 сар хүртэлх хугацаанд үргэлжилж байна. Коронавирусийн дараах хам шинж нь заавал хэвтэн эмчлүүлэх, эсвэл эмийн эмчилгээ хийлгээд байх шаардлагагүй юм. Ялангуяа нойргүйдлийн үед. Үүнд эмийн эмчилгээнээс илүү эмийн бус арга хэмжээг нэн түрүүнд хэрэглэдэг. Тухайлбал,

Нэгдүгээрт, нойрны эрүүл ахуйг хэвшүүлэх буюу өөрийн унтах орчныг бүрдүүлэх. Унтлагын өрөө сэрүүн, харанхуй байх хэрэгтэй. Өрөөнд янз бүрийн зурагт компьютер зэрэг зүйлс байх ёсгүй. Унтлагын өрөөнд зөвхөн унтах процесс л явагдах ёстой.

Хоёрдугаарт, унтахаасаа өмнө агаар салхинд алхах, хөнгөхөн дасгал хийх зэргээр аль болох эмгүй байдлаар нойргүйдлийг эмчлэх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, та өөрийн ямар ч эмгэг өвчнийг бусдын үгээр, бусдын амаар бүү онош тавьж, өөртөө дур мэдэн эмчилгээ битгий хийж байгаарай. Таны бие энэ ертөнцөд цор ганц шүү дээ. Хүн хүний бие махбод, физиологи өөр тул та бусдын туршилт болох ёсгүй. Иймд мэргэжлийн хүний үгийг анхаарч, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай гэж зөвлөе.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө31 минут 36 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү43 минут 43 секундын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 3 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 35 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 41 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 47 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 59 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 11 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 12 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 21 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 32 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 49 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 4 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 13 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 55 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 25 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 36 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 38 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 57 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 59 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 4 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 9 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 30 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 32 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 25 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 28 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 36 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 53 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube