Түүхэн товчоон: Мөнххайрханы соёл

1/ 30/ 2023    6 цаг 40 минут

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Хүрлийн үеийн археологийн дурсгалууд
Төрөл Булш оршуулга
Түүхэн эрин үе Хүрлийн эхэн үе
Он цаг НТӨ 1780-1630 жил
Салбар Археологи

Мөнххайрханы соёл

 
Монгол Алтайн ноёлох оргилуудын нэгийн нэрээр нэрлэгдсэн хүрлийн эхэн үеийн оршуулгын өвөрмөц дурсгал.

     Мөнххайрханы соёлыг Монгол-Оросын хамтарсан “Төв Азийн археологи” төслийн шинжилгээний анги анх Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт Алтайн ноён оргил Мөнххайрханы хормойд орших Улаан говийн үзүүр гэдэг газар 2003 онд илрүүлэн олж, малтан шинжилсэн байна.

     “Мөнххайрханы соёл”-ын дурсгал өнөөгийн байдлаар манай улсын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган аймгуудын нутгийг хамарч тархаж байсан нь тодорхой болжээ.

     “Мөнххайрханы соёл”-д хамаарах дурсгалын байршил зүйн онцлог нь гол дагасан хөндийн дэнж дэвсэг газар, уул, толгодын нар ээсэн энгэр газруудад байрлана. Энэ соёлын дурсгал оршуулга, тахилгын байгууламж гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Эдгээр нь нэг дор зэрэгцэн оршихоос гадна тус тусдаа байх явдал ч бий. Булш нь тэг дугуй, тэгш дөрвөлжин гэсэн 2 үндсэн хэлбэртэй. Булшны дараас чулууг зөвхөн нэг үе хавтгайлан өрж тавьдаг учраас бусад булш, хиригсүүрийн адил овойж харагддаггүй, дараас чулууд тэгш тэвхгэр харагддаг. Дугуй хэлбэрийн булшны хэмжээ 3-40 м хүртэл голчтой байна. Тэгш дөрвөлжин хэлбэртэй нь дунджаар 3х3 м,  6х6 м,  8х4 м зэрэг олон янз. Тахилын байгууламжууд нь том, жижиг харилцан адилгүй хэмжээтэй тохиолдоно. Булшны дараас чулуудын төв хэсэгт зууван дугуй хэлбэртэй оршуулгын нүхтэй болох нь тодорхой мэдэгддэг. Булшны том жижиг байхаас үл хамааран оршуулгын нүхний хэлбэр, нүхийг дүүргэсэн чулууны байдал, хэмжээ өөрчлөгдөхгүй. Оршуулгын нүхний хэмжээ нь дундажаар 0.7-1.2 м, 0.8 м гүн байдаг. Нүх нь баруун урдаас зүүн хойшоо чиглэлтэй байна. Нүхэнд хүнээ толгойг нь зүүн хойш хандуулан атийлган хурааж тавьсан байдаг.

     Оршуулгын дурсгалаас модон бариултай, нэг талдаа иртэй, үзүүр нь үл ялиг ээтэн махир богино хүрэл хутга, дөрвөлжлөн давтаж үзүүрлэсэн модон иштэй хүрэл зүү, ясаар хийсэн халбага, цагаан чулуун сувс, ясаар хийсэн хүзүүний зүүлт зэрэг эд өлгийн зүйлс олддог. Оршуулгад дагалдуулсан ясан халбага, хүрэл хутга, хүрэл зүү зэрэг эдлэлийг хүний хөлийн өвдөг, нуруу, бүсэлхий хавьд тавьдаг нь нийтлэг ёс заншил бололтой.

     Тахилгын байгууламж нь 3 хэлбэр байгаа нь мэдэгдэж байна. 1-р хэлбэр нь тэгш дөрвөлжин хэлбэртэй чулуун өрлөг бүхий эргэн тойрон чулуун хөшөөтэй, 2-р хэлбэр нь дугуй хэлбэртэй эргэн тойрон чулуун хөшөөтэй, 3-р хэлбэр нь чулуун хөшөө босгон тавьсан байгууламж байна. Эдгээр тахилгын байгууламжид мал амьтны ясны үлдэгдэл, эд өлгийн зүйл байхгүй, магадгүй дүрсийн бэлгэдлээр тахилын зан үйлээ илэрхийлж байсан бололтой.

     Радио-карбоны шинжилгээгээр “Мөнххайрханы соёл”-ын холбогдох он цаг нь НТӨ 1780-1630 онд холбогдохоор гарсан байна. (Н.Батболд)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 27 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 39 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 58 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 30 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 36 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 42 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 54 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ4 цаг 6 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ4 цаг 7 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна4 цаг 16 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 27 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 44 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 59 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга5 цаг 8 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 50 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 20 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 31 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 33 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 52 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 54 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 59 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ8 цаг 4 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 25 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 27 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube