“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсжээ

1/ 30/ 2023    9 цаг 17 минут
 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2021оны тавдугаар сард дууссан. Энэ төмөр замаар Тавантолгой-Зүүнбаян-Ханги боомтын чиглэлд ачаа, бараа тээвэрлэхээс гадна Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Замын-Үүдбоомт чиглэлд ч мөн экспортын тээвэр явах юм.

Тодруулбал, тавантолгойн нүүрсийг Замын-Үүдэд хүргээд БНХАУ-ын Эрээн боомтоор дамжуулан Хятадын өөр хот руу ч экспортод гаргана гэсэн үг.

-ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ТУРШИЛТЫН ТЭЭВРИЙГ ХИЙСНЭЭР УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАХ БАЙСАН Ч ЗОГСЖЭЭ-

Иймд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хөтөлбөрийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар туршилтын тээврийг эхлүүлж “ачаа бараа тээвэрлэх” гэрээг ч зарим аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэдэг.

Тодруулбал, Ерөнхий сайдын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр “албан даалгавар” гарсан тул, Монголын төмөр зам /МТЗ/ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/хуралдаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлүүлэх сонирхол бүхий компаниудад 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр албан санал хүргүүлж, шинэ төмөр замаар туршилтын тээвэр эхлүүлэх ажлыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эхэлж байсан байдаг.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам

Улмаар Тавантолгой-Зүүнбаян-Ханги болоод Замын-Үүд чиглэлд төмөр замын “туршилтын тээвэр” эхэлж Монгол Улсын аж ахуй нэгжүүдийн экспортын ачаа тээврийг амжилттай тээвэрлэж нэлээдгүй ажил өрнөж, уг төмөр замыг улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажил хангагдана гэж байсан юм.

-С.БЯМБАЦОГТ САЙД БОЛСНООР “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД ТУРШИЛТЫН ТЭЭВЭР Ч ХИЙГДЭХГҮЙ БҮРЭН ЗОГСЖЭЭ-

Гэтэл 2022 оны аравдугаар сар /2022.10/-д Засгийн газрын гишүүд солигдож Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт томилогдож, Л.Халтар ажлаа өгсөн.

Гэтэл Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт томилогдож Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр зогсож, цаашид хэрхэн нь тодорхойгүй МТЗ ТӨХК ч ажилгүй дөрвөн сар зогсоод байгаа ажээ.

Энэ талаар зарим эх сурвалжууд, “Шинэ сэргэлтийн бодлогоо дэмжихгүй, салбарын сайд нь салбараа нурааж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нухчин дарж буй жишээг С.Бямбацогтын үед үзэж байна. Энэ бол тээврийн салбарын түүхэнд байгаагүй ухралт. Өмнөх сайд Л.Халтар нь салбараа мэддэг байсан тул Тавантолгой-Зүүнбаян чиглэлд туршилтын тээврийг эхлүүлж, өдийд төмөр замыг жигдрүүлчих байсан юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хармасангүй дурдсан байна.

Тодруулбал, бүтээн байгуулалтын ажил нь дуусаж, ашиглалтад орсон төмөр замаар Монгол Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн үйл ажиллагааны адилаар "тээврийн гэрээ"-нд үндэслэж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын аюулгүй байдлыг хангаад, аж ахуй нэгжүүдийн экспортын тээврийг зохион байгуулах нь С.Бямбацогт сайд болон МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нарын үндсэн нэг ажил нь баймаар. Гэтэл сайд солигдсон төдийд л хилийн боомтыг төмөр замаар холбох, “Боомтын сэргэлт”-ийн бодлого  нь алдагдаж буй нэг жишээ нь МТЗ ТӨХК-ийн эзэмшилд очоод буй “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам” болоод байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө58 минут 50 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 11 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 30 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 2 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 8 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 14 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 26 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 38 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 40 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 48 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 59 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 16 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 31 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 40 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 23 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 52 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 3 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 5 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 24 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 26 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 31 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 36 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 57 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цагийн өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 52 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 56 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube