Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан асуудлаар Н.Учралын байр суурийг хүргэж байна.
Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэж хүлээж авч байна. Би гар дээрээ хоригийн үндэслэлүүдийг хүлээж аваагүй байна. Процердурын хувьд алдаа гарсан гэж дүгнэж байгаа юм байна. Цахим орчин дахь гэмт хэрэг, цахим залилан, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох энэ санаачилга зөв гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлэл дээр тодорхой дурдсан. Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй.
Цахим залилан гэхэд 99.8 хувиар өссөн, цахим орчин дахь гэмт хэрэг 3.8 дахин өсөж 18 тэрбум төгрөгийн хохирол нэг жилийн дотор учирсан тоон үзүүлэлт бий. Цахим орчинд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлыг цаашид тасралтгүй хийнэ” гэв.
Сэтгэгдэл (3)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Энэ хүн үхээд сэхэхдээ Сүхээ ахаа шүтдэг болоод босоод ирсэншд хаха
shaaldaa badmaaa
Би энэ эргүү төлгөн коммунистын заавраар явмааргүй байна.КОММУНИЗМын үеийн хууль батлагдах есгүй.