ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Далайд гарцгүй ардчилсан орны Ерөнхий сайд ОХУ-д тавьсан хоригууд улсынх нь эдийн засагт хүнд цохилт болсон талаар гомдоллов

1/ 31/ 2023    6 цаг 50 минут

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөрхөн “Манай улсад гадны улсын ямар нэгэн шахалт, дарамт байхгүй” хэмээн мэдэгдээд байсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа хэрхэн дарамтад өртөж байгаа ярьсан талаар тус сонины сэтгүүлч Том Митчеллийн Монгол Улс хойд хөршөөсөө хэрхэн хамааралтай байгааг өгүүлсэн шинэхэн нийтлэлийг хүргэж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ардчилсан улс ч гэсэн ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнээс болж дарамт шахалтад орж байна

Орос Украиныг эзлэн түрэмгийлсэн нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдээд агаарын тээврийн орлого алдагдаж, ОХУ-аас шаардлагатай хангамжийг импортлоход хүндрэлтэй байгаа зэргээр санхүүгийн хохирол учирсан гэж мэдэгдэв. 

Украиныг  ОХУ эзлэн түрэмгийлж,  АНУ болон түүний холбоотнууд Москвагийн эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авснаас хойш бараг нэг жил өнгөрсөн ч

Орос, Хятадын хооронд хавчуулагдсан 3,3 сая хүнтэй далайд гарцгүй ардчилсан улсад өнөөг хүртэл нөлөөлсөн хэвээр байна.

 Монгол Улсын Ерөнхий сайд 42 настай Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ “Файнэншл таймс” сонинд өгсөн ярилцлагадаа

 

“Монгол Улс ардчилсан улс ч гэсэн ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнээс болж дарамт шахалтад орж байна. Энэхүү хориг арга хэмжээ нь “Бидний буруу биш ч гэсэн Монгол Улсын эсрэг давхар хориг арга хэмжээ болж байна” гэв.

Монгол Улс шатахууны хувьд ОХУ-c “бүрэн хамааралтай”. Оросын компаниудад төлбөр төлөх хүндрэлээс эхлээд тус улсын дээгүүр нисэж байсан агаарын тээврийн компаниудын орлого алдагдах гээд эдийн засагт олон сөрөг үр дагаварууд үүсч байна. "Украины нөхцөл байдал бол зөвхөн хоёр улсын мөргөлдөөн биш" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэмж хэлэв. “Энэ нь дэлхийн эдийн засаг, ялангуяа Монгол Улс тэр дундаа далайд гарцгүй жижиг орнуудад асар их сөрөг нөлөө үзүүлж байна. Эдийн засгийн хориг арга хэмжээ нь бусад улс орнуудад асар их нөлөөлж байгаа учраас хориг арга хэмжээг өргөн хүрээний судалгаанд үндэслэн ногдуулах ёстой." 

Нэгэн цагт Оросын агаарын орон зайгаар Европ-Азийн чиглэлд нислэг үйлдэж байсан авиакомпаниуд ч Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисэж, үүний төлөө Улаанбаатарт  “навигацийн төлбөр” төлж байжээ. ОХУ-ын агаарын орон зайд хориг тавьсан нь Оросын онгоцнуудыг онилох Европын холбооны арга хэмжээний хариуд Москва Европын агаарын тээврийн компаниудыг хойд туйлын дээгүүр нисэх эсвэл Төв Ази болон Туркийг дамнан өмнө зүг рүү чиглэхээс өөр аргагүйд хүргэсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Оросын нутаг дэвсгэр дээгүүр нисэх онгоц явж чадахгүй байгаа учраас бидэнд навигацийн орлого дутагдаж байна. Хоёрдугаарт, бид шатахуунаа Оросоос импортолж байгаа бөгөөд Оросын компаниуд болон банкууд хориг арга хэмжээнд өртөж байгаа тул төлбөрийн асуудалтай тулгарч байна.

Орост дайнтай холбоотой дизель түлш, наранцэцгийн тос, уул уурхайн тоног төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүний хомсдол нь “бидний өдөр тутам хэрэглэдэг зарим бүтээгдэхүүн тасалдахад” хүргэсэн гэж нэмж хэлэв.

Өнгөрсөн 10-р сард ХБНГУ-д хийсэн айлчлал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 8-р сард Улаанбаатарт хийсэн айлчлал зэрэг өнгөрсөн оны сүүлийн саруудад өрнөсөн дипломат харилцааны үеэр Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудлыг онцолж байв.

Тухайн үеийн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ч мөн Хятадын Коммунист намын улс төрийн товчооны гишүүнээр томилогдсоныхоо дараахан өнгөрсөн оны сүүлээр Монголд айлчилсан.

Л. Оюун-Эрдэнэ “Украины нөхцөл байдалд Хятад, Европын холбоо, Герман асар их нөлөө үзүүлж байна гэж бид үзэж байна. Энэ хүрээнд би ХБНГУ-д албан ёсны айлчлал хийсэн, мөн БНХАУ-ын түншүүдтэй, ялангуяа Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцсан. 

Чухал хангамжийн хувьд ОХУ-аас хамааралтай байдлаа харуулсан Монгол Улс нүүрс, зэс болон бусад түүхий эдийн экспортынхоо хэрэгцээнд Хятадын эрэлт хэрэгцээнд адилхан хамааралтай. Тус улсын нийт экспортын 60 орчим хувийг нүүрс, зэс, 20 хувийг алт, төмрийн хүдэр эзэлдэг.

Арваннэгдүгээр сарын сүүлээр Л.Оюун-Эрдэнэ Хятадтай хил дамнасан шинэ төмөр замын нээлтийн үйл ажиллагааг тэргүүлж, Засгийн газар нь тахлын өмнөх жилийн 30 орчим сая тонн нүүрсний экспортыг жил бүр 80 саяд хүргэнэ гэж найдаж байна.

“Монголын экспортын 90 хувь нь Хятад руу ногдож байгаа бөгөөд Монгол Улс шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай. Мөн бид хоёр хөршөөсөө хүнс болон бусад бүтээгдэхүүнээр хараат байна” гэж Ерөнхий сайд хэлэв. “Гэхдээ Монгол бол парламентын засаглалтай ардчилсан улс бөгөөд манай улсын хүмүүсийн сэтгэхүй, нийгэм нь тэдгээр орноос тэс өөр. Монгол далайд гарцгүй, гэхдээ бидний оюун ухаан түгжигдээгүй"хэмээв.

 

                                                                                                                                   И Бат

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 2 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 14 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 33 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 5 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 11 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 17 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 29 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 41 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 43 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 51 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 2 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 19 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 34 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 43 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 26 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 55 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 6 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 8 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 27 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 29 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 34 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 39 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цагийн өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 3 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 55 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 59 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube