Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-31 нд нийтлэгдсэн байна.

П.Ганхүү: Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг энэ жил барина

1/ 31/ 2023    15 цаг 11 минут

Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар манай улсын үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замыг танай компани гүйцэтгэсэн.  2023 онд танай компани ямар бүтээн байгуулалтад оролцох вэ?

-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй байна. Засгийн газраас  баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон.  Үүний дагуу энэ жил Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Эхний ээлжинд Бичигт-Зүүнхатавч боомтыг холбосон 100км төмөр замыг барихаар төлөвлөж байгаа. Шивээхүрэн-Сэхэ боомтын хувьд ч мөн ялгаагүй. Эхэлж хил холболтын  төмөр замаа барина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам хятадын талтай тохиролцон, Монголын төмөр зам ТӨХК долдугаар сард эхний тээврийг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Боомтын сэргэлтийн том үр дүн дээрх асуудал дээр гарах ёстой.

Хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийг хүртэл хэр их тээвэрлэлт хийсэн бэ?

-2022 оны гуравдугаар сард зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлж, 729.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна. 99.2 мянган тонн сайжруулсан шахмал  түлшний эд-мидлинг тээвэр, 133.6 мянган тонн экспортын нүүрс, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 435.9 мянган.тонн, 60.8 мянган тонн орон нутгийн тээвэр, хоосон чингэлгийг зөөсөн. Түүнчлэн зүгшрүүлэх тээвэрлэлтийг гүйцэтгэхийн зэрэгцээ төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламжийн барилга угсралтын ажлыг иж бүрэн дуусгаж,  галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломжтой болсон. Техникийн комисс 2022 оны арванхоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ажилласан.

-Тээвэрлэлт 2023 он гараад хэвийн үргэлжилж байгаа юу?

-2023 онд ч мөн адил зүгшрүүлэх тээвэрлэлт үргэлжилж байгаа. Нийслэлийг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийн 36.4мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлингийн тээвэрлэлтийг хийсэн байгаа. Цаашид ч экспортын ачаа зөөнө.

-2023 онд тээвэрлэлт хийнэ гэсэн урьдчилсан тооцоо бий байх?

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая.тонн нүүрс экспортлоно гэсэн урьдчилсан тооцоо гаргаж, Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын төмөр зам ТӨХК шат шатандаа хичээнгүйлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



139.5.219.41Зочин   • 2023, 1 сарын 31. 16 цаг 47 минут

Сайхан мухар төмөр зам барьж улсын хөрөнгө шамшигдуулсан хулгайч нар



ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо32 минут 26 секундын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...5 цаг 56 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар6 цаг 11 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?6 цаг 24 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна6 цаг 26 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"6 цаг 26 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ6 цаг 28 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй6 цаг 29 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт6 цаг 34 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна6 цаг 37 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо6 цаг 40 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)6 цаг 42 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно6 цаг 46 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17
 Facebook Twitter Youtube