Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-01 нд нийтлэгдсэн байна.

Г.Занданшатар: Койн, токен гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

2/ 1/ 2023    8 цаг 43 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хороонд өчигдөр ажиллаж, удирдлагын багийнхантай уулзлаа. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2005 онд батлагдсан. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн чиг хандлагад дүгнэлт хийх замаар салбарын загварыг эргэн харах, орчин үеийн шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг шинэчлэн боловсруулж сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн” гэдгийг онцлон тэмдэглэв. Тухайлбал, токен, койн гэх нэршлээр илүүтэй танигдах болсон виртуал хөрөнгийн зах зээл, түүний оролцогч талууд, бүтээгдэхүүний талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг олон нийтэд зөв зүйтээгээр түгээх, таниулах замаар гарч болзошгүй эрсдэлээс оролцогч талууд, иргэдийг хамгаалах шаардлага үүсээд буйг анхааруулсан юм.

Мөн “Салбарын зохицуулагч байгууллагынхаа хувьд төрийн хянан шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтарч ажлын хэсэг байгуулан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа болон үйл ажиллагаагаа зогсоосон этгээдүүдийн мэдээлэл, койн, токены тоо ширхэг, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллүүдийг судалж, нэгтгэн тогтоох хэрэгтэй. Цаашлаад койн, токен гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлсэн аж ахуйн нэгжүүд, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлж, холбогдох бүхий л байгууллагуудтай хамтарч мэргэжилтэн шинжээч нарыг шуурхай ажиллуулах хэрэгтэй байна. Мэргэжилтнүүдийн дүгнэлтийг харгалзан гэмт хэргийн шинж чанартайг нь цаашид хууль хяналтын байгууллагад шилжүүлэх шаардлагатай” гэлээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны удирдах ажилтнуудаас банк бус санхүүгийн байгууллагатай эзэмшлийн холбоо хамаарал бий эсэх талаарх бүртгэлийг гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах, виртуал хөрөнгийн зах зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийх, стратегийн орд газруудын 10 хүртэлх хувийг иргэдэд эзэмжшүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хэрхэн ажиллаж байгаа тайлан мэдээллээ ирүүлэх зэрэг хугацаатай үүрэг даалгавар өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube