Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь халуулах хүсэлт гаргахаа мэдэгдэв.
Олон нийтийн дунд маргаан дагуулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр ХЗДХЯ, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон тухай Х.Нямбаатар сайдын жиргээг Жорж Чен үгүйсгэж “Хууль болоод батлагдсаных нь дараа анх харсан" гэсэн юм.
Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөв. Тэрбээр “Надтай уулзсан баримт нь байгаа. Туурга тусгаар улсын төрийн яамыг гүтгэсэн. Мета компани улс орны дотоод хэрэгт оролцсон мөн тус компани төрийн зарим албан хаагч руу дарамталсан майл явуулсан. Тиймээс эхний ээлжид Жорж Ченийг ажлаас халж, надаас уучлалт гуйхыг шаардана. Уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана” гэлээ.
Сэтгэгдэл (4)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
тэртэй тэргүй мета компани чинь үндэсний төр засгуудыг байхгүй болгож дэлхийн засгийн газрыг байгуулах зорилготой хүмүүстэй нэгдсэн баГУУЛлага шүү дэЭ. Монголчуудыг тоохгүй дээ. Монгол улс маань зэр зэвсэг байхгүй цагт үргэлж бусдад дарлуулах болно. ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ДЭМЖИЖ ШИНЖЛЭХ УХААНД БАЙХ ЁСТОЙ НЭЭЛТҮҮД МОНГОЛООС ГАРДАГ БОЛСОН ТЭР ЦАГТ Л ДУУГАРАХ ЭРХТЭЙ БОЛНО ДОО
Нэг сайдын үгээр том компани боловсон хүчнээ солих уу. Саяын хуулийг батлуулах гэж олон нийцэхгүй зүйл шахаждээ. Улс орон дотроо эхлээд цэгцэнд оруулмаар байна. Эрх мэдэлтэнүүдэд хяналт тавих байнгын механизмыг иргэд хүсч байна.
заза ОК
Зөв. Гадныхан бүхнийг мэддэг шийддэг байх албагүй. Монголчуудын дотоод хэрэгт хошуугаа дүрдэг заадаг зааварладаг шахдаг дараэмталдаг тийм үйлдэлтэй тэмцэж байх хэрэгтэй. Ялсан ч эс ялсан чхожим хойчдоо хэрэгтэй.