Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгөв.
Тэрбээр “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл ахицтай явж байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээтэй холбоотой нөхөн төлбөр болон нөлөөлөлд өртөж буй иргэдэд нөхөн төлбөр олгох асуудал яригдаж байна. Нөлөөлөлд өртөж буй иргэн бүрд 15 сая 200 мянган төгрөгийн нөхөн олговрыг 2023-2026 онуудад хувааж олгоно. Улсын төсөвт 2023 онд олгох нөхөн төлбөрийн мөнгийг суулгасан. Газар шорооны ажил хараахан эхлээгүй байна” гэлээ.
Эргэн сануулахад, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн хүрээнд усан сан байгуулагдах талбайд амьдарч буй Баян-Өлгий, Ховд, Увс гэсэн гурван аймгийн 270 айл өрхийн 1083 иргэнд нөхөн төлбөр олгохоор болоод байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.