Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-02 нд нийтлэгдсэн байна.

Түүхжэ товчоон: Энгүд (Өнгүд)

2/ 2/ 2023    6 цаг 40 минут

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Несториан христосийн шашин, Мандухай сэцэн хатан
Өөр нэр Өнгүд, цагаан татар
Цаг үе XII-XVI зуун
Угсаа гарал монголжсон түрэг
Бүс нутаг Цагаан хэрмийн умард одоогийн Хөххот орчим

Энгүд (Өнгүд)


XII-XVI зууны үеийн монголжсон түрэг гаралтай угсаатны бүлэг

Энгүд буюу өнгүд аймгийн дээдэс XII зууны үеэс түүхэн сурвалжид нэр гарчээ. Тус аймгийн нэрийг Судрын чуулган зэрэг түүхэн сурвалжид эр эм эгшиг ялгадаггүй араб үсгээр тэмдэглэснийг тус сурвалжийг орос хэлээр орчуулах үес онгут хэмээн буулгажээ. Гэвч уг нэрийн дуудлага нь зөв дуудлага нь önggüd болно. Өнгүд нь Тэндүк хэмээх газар нутаглаж жүрчидийн Алтан улсын хойд хилийн хэрмийг сахин хамгаалах үүрэг хүлээж байсан түрэг хэлтэн нүүдэлчин аймаг байв. Христосийн шашны несториан урсгалыг хүлээн авч шүтэх болсон бөгөөд шашны үйл хэрэгт сири хэл бичгийг хэрэглэж байсан боловч уйгур бичгийг төрийн хэрэгт ашиглаж байжээ. Монголын баруун хэсэгт оршин байсан Найман улсын ноёрхогч овогтой ураг төрлийн холбоотой байсан тул 1204 онд Найманы Даян хаан тэднийг Чингис хааны эсрэг холбоотон болгох гэсэн боловч өнгүдийн тэргүүлэгч Алакуш тигидхури татгалзаж, Чингис хаанд дагаар оров. Чингис хаан Алага бэхи охиноо Алакуш тигидхурид хатан болгож өгснөөс хойш өнгүдийн ноёд алтан урагтай ураг барилдах болжээ. Өнгүдийн ноёд христосийн шашны несториан урсгалыг шүтдэг байсан боловч 1293 онд Ромын папын төлөөлөгч Жиовани Монтекорвино өнгүдийн тэргүүлэгч Георгисийг (анг. George, хят. Kuolijisi) христосийн шашны католик урсгалд оруулж чаджээ. Гэвч Георгисийг нас барсны сүүлээр өнгүд нар дахин несториан урсгалаа шүтэх болов. Өнгүд нарын тэргүүлэгчдийн сууж байсан орд харш болон оршуулгын газар нь одоогийн Өвөр Монголын Улаанцав аймгийн Дархан муумянган хошууны Олон сүм хэмээх газар бий. 1368 онд хятад газар Монголын Юань улсын ноёрхол унах үест өнгүд нар нэгэнт монголжиж, монгол угсаатны бүрэлдхүүн болсон байжээ. XV зууны үест өнгүд аймгийн нэр нь энгүд хэмээн дуудагдах болж зүүн монголын Түмэд түмний бүрэлдхүүнд багтах болов. Мандуул хааны хатан бөгөөд хожим Батмөнх даян хааны хатан болсон Мандухай нь энгүдийн Цоросбай чинсаны охин болно. (Б.Нацагдорж)  
 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 цаг 35 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 цаг 50 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?5 цаг 3 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна5 цаг 5 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"5 цаг 6 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ5 цаг 7 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй5 цаг 8 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт5 цаг 13 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна5 цаг 16 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо5 цаг 19 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)5 цаг 21 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно5 цаг 25 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14
 Facebook Twitter Youtube