Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тус газар нь хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг төрөлжүүлэх асуудлыг шийдвэрлэх чиг үүрэгтэй ажиллана. Монгол Улсад өмнө нь ийм чиг үүрэгтэй байгууллага ажиллаж байсан. Тэрхүү байгууллагыг сэргээн байгуулсан гэж ойлгож болно.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг эрх ашгийг нь хэрхэн хамгаалж буйгаас ихээхэн шалтгаална. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар ярьж эхэлснээр хойш цөөнгүй гомдол ирсэн. Бид гадаад хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад ихээхэн анхаарна. Холбогдох хууль дээр манай яам голлон ажиллах саналаа хүргүүлсэн" гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.