АНУ-ын Засгийн газар Монгол Улсын зудын эрсдэлтэй бүсийн малчдад мөнгөн тэтгэлгийн хэлбэрээр 100 мянган ам.долларын тусламж олгохоор болжээ.
Тусламжийн талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган “Энэхүү зудын хариу арга хэмжээ нь Монголын ард иргэдийг цаг уурын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байх, хариу арга хэмжээ авахад нь туслах бидний явуулж буй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд нэрвэгдсэн малчдад хурдан сэргэх, хөл дээрээ босоход нь туслах зорилготой юм. Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршийн хувьд бид хүнд хэцүү үед нь Монголын ард түмэнтэй мөр зэрэгцэн зогсох болно” гэв.
Уг тусламжийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА) Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан олгох аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.