Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрбээр “11 аймгийн 160 гаруй суманд цагаан болон хар зудтай байна. Гуравдугаар сард байдал улам хүндэрнэ. Зүй бусаар хорогдох малын тоо өдөрт хэдэн 10 мянгаар нэмэгдэж байна. Энэ бүхэн өнгөрсөн жил зуншлага муу байсантай холбоотой. Ялангуяа баруун таван аймаг, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдад хүндрэлтэй байна. Улсын нөөцөөс өвс тэжээл, шатахууны асуудлыг шийдвэрлэж байгаа. Хөдөө, аж ахуйн сайд энэ 7 хоногоос хөдөө орон нутагт ажиллаж эхэлнэ” гэв.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Дараа нь ингэж гоншигнодог байж болохгүй зуншлага муу болсоныг намар мэдэж л байсан. Тооцоо судалгаа хийдэг баймаар. Онцгойхон гэж цэрэгжсэн хэдэн арван мянган хүн байнгын бэлэн байдалд тэтгүүлээд байж байна. Ашиглах их хүч шүү.