Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-01 нд нийтлэгдсэн байна.

2020 оноос хойш виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг бүртгэгджээ

2/ 1/ 2023    15 цаг 50 минут

Өнөөдрийн байдлаар манай улсад 12 биржээр 37 койн арилжаалж буй аж. Харин манай улсад 2020 оноос хойш виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг бүртгэгджээ. Үүний дийлэнх нь буюу 430 нь залилах гэмт хэрэг аж. 2019 онд койноо залилуулсан гэх хэрэг бүртгэгдээгүй бол 2020 онд ес, 2021 онд 81, 2022 онд 370, 2023 он гарснаас хойш найман хэрэг бүртгэгджээ. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.Сэргэлэнбаатар "Манай улсад 2022 оны хоёрдугаар сараас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль үйлчилж эхэлсэн. Зах зээлийн зарчмаар үнэ ханшаа тогтоож явж байгаа бизнес эрхлэгчдийг шууд хянаж, шалгаж, хохироох эрх бидэнд байхгүй. Гэхдээ залилангийн шинжтэй буюу тухайн мөнгөө хувьдаа завшсан, мэдээллийг ашигласан хүмүүсийг шалгах эрх бий. Бусад төрлийн хэргийг бодоход IT, санхүүгийн мэргэжилтнүүд шаардлагатай байдаг учир бид алба хаагчдаа чадавхжуулж байна.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэнийг бүртгэх, хянан шалгах ажлыг Санхүүгийн зохицуулагч хороо хариуцах юм. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 18.19, 18.20 дахь зүйл ангид өөрчлөлт орсон.

Салбарын үйл ажиллагаа, арилжааг урвуулан ашиглан ашиг олж байгаа этгээдүүдэд цагдаа, тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа хийх хуулийн зохицуулалттай болсон гэсэн үг.

Өнгөрсөн оны зургаадугаар сараас СЗХ-ноос виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж эхэлсэн. Бидэнд ирүүлсэн мэдээллээр одоогийн байдлаар 12 крипто бирж байна.

Цагдаагийн байгууллагаас 2020, 2021, 2022 онд крипто биржүүдийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзсан. Улмаар цагдаагийн байгууллагаас энэ салбарт орох гэж байгаа хүн санхүүгийн болон мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож байгаагүй, санхүүгийн чадавхтай байх, мөн биржүүд өөрсдөө хариуцлага хүлээх ёстой гэсэн шаардлага тавьдаг.

Хуулийн дагуу, зах зээлийн зарчмаараа үнэ ханшаа тогтоогоод явж байгаа бизнес эрхлэгчдийг шууд хянаж шалгадаг хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Илт залилангийн шинжтэй, босгосон мөнгөө хувьдаа ашиглаад тээврийн хэрэгсэл, байр авсан хүмүүсийг шалгаад явна" гэв.

Сүүлийн гурван жилийн хугацаанд виртуал хөрөнгөтэй холбоотой 468 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс койн, токен бусдад санал болгоод хөрөнгө босгосон этгээдүүдтэй холбоотой дөрвөн хэрэг байгаа аж. Бүртгэгдсэн нийт хэргийн дийлэнхийг буюу 430 нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн шүүх дээр иргэн "Б" нь Монгол Улсын 25 иргэнийг залилан 300 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр өнөөдөр долоон жилийн хорих ял авсан аж.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав6 цаг 39 минутын өмнөБНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58Хуурамч гэж үзэж болохуйц 25600 эм илэрсэн4 сар 14. 12:57Булевиртид эмийг худалдан авахад 12.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ4 сар 14. 12:22Төөрсөн сураггүй болсон 9 иргэний эсэн мэнд оллоо4 сар 14. 12:17Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажилладаг4 сар 12. 15:36Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсон4 сар 12. 15:17С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү4 сар 12. 10:42Л.Гантөмөр: МАН-ын цагаан бунхан, сөрөг хүчин түрээсийн жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй4 сар 12. 10:00“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ4 сар 12. 9:52Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулна4 сар 11. 9:14Төрийн албан хаагчийн тоо 1291-ээр өссөн байна4 сар 11. 9:09Шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ4 сар 11. 9:02Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна4 сар 10. 16:02Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 15:14С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой эцэслээгүй асуултууд нэмэгдсээр байна4 сар 10. 9:18Шадар сайд С.Амарсайханы шаардаад байдгийг төсөвлөчихдөг бол...4 сар 10. 9:00Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа4 сар 10. 8:57
 Facebook Twitter Youtube