Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-01 нд нийтлэгдсэн байна.

Ж.Мөнхбат "явснаар" Л.Оюун-Эрдэнийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах "санаархал" бүтэлгүйтнэ

2/ 1/ 2023    17 цаг 51 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 11 дүгээр сард УИХ-ын чуулганы танхимд гишүүн Ж.Мөнхбатад хандан “ Хулгайч бацаан минь дуугай байгаарай. Хамаг юмыг чинь дэлгэнэ шүү. Нүүрсний хулгайч чинь” хэмээн хэлсэн удаатай. Гэвч өнгөрсөн оны сүүлээр АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон хэмээн 17 хүний нэрийг зарлахад ямар ч байсан Ж.Мөнхбатын нэр байгаагүй. Тэгвэл АТГ болон Прокурор, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс нүүрсний гэх хэргийг өнгөрсөн хугацаанд шалгах явцдаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэргийг сөхөн шалгаад яллагдагчаар татах тогтоол баталсан тухай өчигдрөөс эхлэн хэвлэлүүд бичиж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Хятадын компанид нүүрс худалдахаар тохиролцсон гэх хэргийг сөхөн шалгаад яллагдагчаар татахаар болсон аж.

Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын дарга Г.Занданшатарт “ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гардуулав”. Тэрбээр үүнийгээ нэгт, ээжийн бие муудсан, гадаадад авч явж эмчлүүлэх шаардлагатай. Хоёрт, зохион байгуулалттайгаар хэрэгт холбогдуулж гүтгэж байгаа учраас энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэж тайлбарлаж байгаа юм.

Тэгвэл, түүний хувьд УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөнө хэмээн зүтгэх шалтгаан нь зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бололтой. Тэрээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сонгуулиас өмнө амжиж хийхээр зүтгэж буй МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон түүний багийнханд шахалт үзүүлж байгаа аж.

Учир нь, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад заавал 76 гишүүн байх шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт /76/ гишүүний дөрөвний гурав /57/ -аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан бөгөөд 15.8-д Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь "батлах" санал өгсөн бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсанд тооцож, нийтэд зарлан мэдээлнэ гэж бий.

Тэгэхээр Үндсэн хуульд нийт гишүүний гэж тодорхой заасан бөгөөд нийт гишүүн гэдэгт 76-г бүхэлд нь хамруулж үзэж буй юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан хүсэлтийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэнэ. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүслээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүйцэлдүүлье гэвэл Ж.Мөнхбаттай тохиролцохоос өөр аргагүй болж байгаа аж.

Харин нөхөн сонгууль явуулах асуудал яригдвал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хугацаа үлдэхгүй ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд “ Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэж бий. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн заалт бий.

Үүнээс харвал Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үнэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулья гэвэл Ж.Мөнхбатыг өрөөндөө дуудаж уулзахаас өөр гарцгүй болох нь. Харин Ж.Мөнхбат түүнээс юу хүсэх нь тодорхой.

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.26.193.25Үнэн   • 2023, 2 сарын 3. 23 цаг 55 минут

57 гишүүн Үндсэн хуулийг шийднэ. Тэгэхээр МАН-ын 62 гишүүнээс 5 гишүүнийг зайлуулахад тоо нь хангалттай л хүрч байна ш дээ. Мөнхбат байхгүй бол болохгүй гэж юу яриад байгаа юм. Дахинд 4 хүнийг зайлуулсан ч болно. Авилгачдыг элдэв шалтгаанаар өмөөрөхөө болих хэрэгтэй. Мөнхбатгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт бүтэхгүй гэж битгий тархи угаа.

202.126.89.136Зочин   • 2023, 2 сарын 3. 16 цаг 41 минут

Намуудын санхүүжилтийг төрөөс шийддэг механизмруу орохгүй бол иймэрхүү асуудал зогсохгүйэ

66.181.183.199Зочин   • 2023, 2 сарын 2. 8 цаг 02 минут

Мэдлэг боловсролгүй энэ тэнэг амьтнаар ерөнхий сайд хийлгэж одоо бүүр эцэг хуулиндаа гар дүрүүлэх нь

192.82.72.43Зочин   • 2023, 2 сарын 1. 23 цаг 33 минут

нүүрсний хулгайч засгаа шантаажилж байгаа хэрэг үү



ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ44 минут 6 секундын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube