ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дайны нэг жилийн ойн өдрийг тохиолдуулан хойд, өмнөд, зүүн зүгээс томоохон хэмжээний довтолгоо хийхээр төлөвлөж байж магадгүй гэж Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга мэдэгдэв. Алексей Данилов Sky News-т ярьжээ.
Түүний хэлснээр, Украин ойрын 2-3 долоо хоногт эхэлж болзошгүй Оросын зүгээс ирэх томоохон довтолгоог няцаах бэлтгэлийг хийж байгаа аж.
Данилов "Орос улс нөхцөл байдлыг дээд зэргээр хурцатгахаар бэлтгэж байна. Энэ хүрээндээ цэргийн боломжтой бүх хүчээ төвдөрүүлж, байнгын сургуулилт хийж байна." гэдгийг сануулаад хамгийн хүнд хэцүү тулалдаанууд биднийг хүлээж байгаа бөгөөд үүний үр дүн ойрын хэдэн сарын дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Үүний зэрэгцээ одоо Украины армид барууны түншүүд, тэр дундаа Их Британи нэг жилийн өмнөхөөс хамаагүй илүү дэмжлэг үзүүлж байна гэж тэр нэмж хэлэв.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.