Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-02 нд нийтлэгдсэн байна.

Мета бол Х.Нямбаатарын ч биш Монголын асуудал

2/ 2/ 2023    9 цаг 56 минут

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага олон нийтийн сүлжээнд зарим нэг хязгаарлалт тавих хуулийн төсөл баталсан нь нийгэмд “бөмбөг” тэсэлж орхисон. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн мөрөөр иргэний нийгмийн байгууллагууд, сошиал хэрэглэгчид Төрийн тэргүүнийг шахаанд оруулж, хориг тавих хэмжээнд очтол хүчтэй акц хийв. Ардчилсан улсад энэ бол байж болох эрүүл үзэгдэл. Харин ч ингэж олноороо нэгдэж, эрхээ хамгаалахаар бат бөх зогссон нь сайн хэрэг. Төр нь ч тайлбар мэдээлэл өгөхдөө гэдийсэнгүй, харьцангуй нээлттэй, хүлээцтэй хандаж ирсэн нь бас л зөв жишиг боллоо. Ийнхүү Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн хувь заяа цаашид хэрхэх нь хаврын чуулган нээгдэхээр парламентын гарт эргээд очих нь. Процесс үргэлжлээд явах учраас энд хүрээд азная. 


Харин Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуультай холбоотойгоор Мета компанийн төлөөлөл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын жиргээнд хариу “барьсан” нь тун сонирхол татаж байгаа. Ингэхдээ Монгол төрийг, хууль сахиулах салбарыг удирдаж буй сайдыг дэлхий нийтэд “худалч” гэж зарласан нь нэр хүндтэй компанийн хариуцлагатай албан тушаалтны хувьд  ноцтой үйлдэл юм.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайдын “Facebook компанийн Азийг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, манай яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэсэн жиргээг  Мета компанийн  төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен үгүйсгэж “Худлаа. Бид зөвхөн хуулийн төслийг батлагдсаны дараа л анх харсан” гээд энэ хууль хүний эрхийг зөрчиж байгаа талаар цахим хуудсаараа анхааруулсаар байв. Тэгвэл үүний хариуд өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөхдөө мөн л ноцтой гэмээр зүйл ярив. Тэрбээр “Жорж Чен надтай өнгөрсөн есдүгээр сард уулзсан. Уулзаад хуулийн орчуулгаа өгсөн. Хамтарч ажиллая, Ажлын саналаа ирүүлье гэсэн. Уулзсан ярианых нь протокол байгаа. 2:30 минутын ярианы бичлэг бий. Мань хүн айхтар зүйл ярьсан. 


Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдлийг ирэх даваа гарагт өгнө. Намайг худалч гэж хэлсэн нь хамаагүй. Шалтгаан нь хувь хүнд биш.Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл. Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод асуудалд оролцох эрхгүй. Тодруулбал, Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан. Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ зэрэг дарамт үзүүлсэн.Тиймээс Жорж Ченийг ажлаас нь халж, мөн надаас уучлалт гуйх шаардлага тавина. Хэрэв уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана. Надтай уулзсан ярианых нь протоколыг хавсаргана” гэв. Эндээс харвал Засгийн газар өргөн барьж, парламентын баталсан дээрх хууль хүний эрх зөрчсөн эсэх нь тусдаа асуудал. Мөн “худалч” гэж цоллуулсан Х.Нямбаатартаа ч байгаа юм биш. Туурга тусгаар Монгол Улс дотооддоо хууль дүрэм батлахад гадаадын нэг хувийн компани оролцож, дэлхий нийтээрээ Монголын нэр хүндэд халдаж байгаа нь үнэн бол ноцтой.

Тэр тусмаа төрийн албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулж, Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ гэж заналхийлсэн бол яаж ч бодсон дэвэргэж, зүгээр өнгөрүүлж боломгүй. Дэлхий нийтээр Монголын нэр хүндэд халдсан шиг нь буцаагаад уучлал гуйлгаж, дахиад гадныхан энэ мэт үйлдэл хийдэг байдлыг бүрэн таслан зогсоох нь зөв биз. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн үйлдэл бол Мета компанийн төлөөлөл болоод Х.Нямбаатарын асуудал огт биш. Монголын дотоод хэрэгт оролцохыг санаархсан, заналхийлсэн, цаашлаад манай улсад орж ирэх хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлж мэднэ. Харин төр нь ч түмэн нь ч бодолтой байх цаг үе бололтой.  

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ7 цаг 11 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв7 цаг 32 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв8 цаг 1 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ8 цаг 32 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна9 цаг 7 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна9 цаг 22 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага9 цаг 26 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…9 цаг 40 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube