Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-02 нд нийтлэгдсэн байна.

Модон барилдааны монгол хүчтэн

2/ 2/ 2023    9 цаг 58 минут

Мас-рестлинг буюу модон барилдааны спорт манай улсад эрчимтэй хөгжиж буй төрлийн нэг билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа өнгөрсөн онд Орос улсын Саха Якутад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн мас-рестлингийн тамирчин Б.Энхтуяаг онцоллоо. Түүний хувьд Укбекстан улсад болсон Азийн аваргаас мөн хүрэл медаль хүртсэн бөгөөд Турк улсад болсон Дэлхийн нүүдэлчдийн наадмын шагналт байранд шалгарсан шилдэг тамирчин юм. 

 

ХАМГИЙН ТОМ ӨРСӨЛДӨГЧ БОЛ БИ ӨӨРӨӨ 

Мас-рестлинг буюу модон барилдаан нь ОХУ-ын Сахагийн ард түмний баялаг өв соёлын салшгүй нэг хэсэг болох бие бялдар, оюун санааны бэлтгэлийн бэлгэдэж ажээ. Энэхүү спорт нь хүүхэд, залуучуудад хүмүүжил, төлөвшил,  бие бялдар, оюун санааны боловсрол олгох олон талын ач холбогдолтой халз тулааны төрөл гэж Б.Энхтуяа тамирчин тайлбарласан юм. Тэрбээр “Энэ спорт монгол хүний биеийн онцлогт тохирсон гэж би  боддог. Хөл гар, нуруундаа бяртай бол техникээ сураад энэ спортоор хичээллэхэд ямар ч хүндрэлгүй” гэсэн юм. Үүнээс гадна Б.Энхтуяа тэмцээний өмнө ямар ч тамирчинтай таарсан, өөрийгөө ялах нь чухал байдаг. Амжилт бол хичээл зүтгэлийн үр дүн хэмээн ярьж байсан юм. Түүний хувьд 2022 онд энэ спортоор хичээллэх саналыг Модон барилдааны холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнгээс авч байжээ. Хичээллэж эхэлсний дараа өдрөөс л энэ спортод дурлаж, амжилт гаргахыг хүсдэг болсон гэнэ. Тиймээс өмнөх амжилтаа ахиулан дэлхийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлэх нь миний хамгийн том зорилго гэж байлаа. 

 

САВАА МОД БУЛААЛДАЖ БАЙГАА Ч АВХААЛЖ САМБААГ ИЛҮҮ СОРЬДОГ

Модон барилдааны спортод зөвхөн чадалтай байгаад амжилт гаргана гэж ойлгож болохгүй гэнэ. Энэ спорт нь техникээ зөв сурч, мэдрэмжтэй байхыг шаарддаг. Хэрэв тухайн тамирчин чадалтай байлаа ч техникээ муу эзэмшсэн бол өөрийгөө гэмтээх аюултай ажээ. Үүнээс гадна харааны чадвар  сайн байх хэрэгтэй гэсэн. Тэмцээний үед давхар ажиглалт хийж барилдах нь амжилтад нь нөлөөлдөг ажээ. Б.Энхтуяа тамирчин “Манай улсад модон барилдааны спорт дөнгөж л хөгжиж эхэлж байна. Энэхүү спортыг эхнээс нь сайн ойлгож, зөв хичээллэж чадвал тив дэлхийд гарах боломж бүрэн бий” гэж хуучилсан юм. Тэрбээр цааш нь “Үзэгчдийн нүдээр хоёр хүн суугаад саваа мод булаалдаж байгаа мэт харагдавч тамирчид тухайн үед маш их энерги, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, техник, ур ухаан гаргаж өрсөлддөг. Энэ спортоор хичээлснээр хүн сайн төвлөрч сурдгаас гадна бүх биеийн булчинг жигд хөгжүүлдэг” гэв. Тиймээс ямар ч спортын тамирчин энэ төрлөөр хичээллэх боломжтой гэнэ. Одоогоор Монголд Мас-рестлингээр хичээллэдэг 300 гаруй залуус бий. Энэхүү спортоор Якут, Кергизийн тамирчил өндөр амжилт гаргадаг ажээ. Энэ улсын тамирчид техникийн бэлтгэлдээ түлхүү анхаардаг юм байна. Харин монгол тамирчдын хувьд бие бялдар, тэсвэр тэвчээр, биеийн хөгжлөөрөө илүү байдаг тухай Б.Энхтуяа тамирчин онцолсон юм.  

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ3 цаг 25 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube