Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-03 нд нийтлэгдсэн байна.

П.Ганхүү: Боомтын төмөр замууд баригдахтай зэрэгцэн дотоодын зам барих ажил эхэлнэ

2/ 3/ 2023    17 цаг 16 минут

Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж буй. Улмаар хил холболтын төмөр замыг барихаар болж, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам Хятадын талтай тохиролцон “Монголын төмөр зам” ТӨХК ирэх долдугаар сард эхний тээврийг явуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Тавантолгой-Зүүнбаян болон шинээр баригдах төмөр замын ачаа тээвэрлэлтийн талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү мэдээлэл өглөө.

-“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр буюу зүгшрүүлэх тээвэрлэлтийг 2022 оны гуравдугаар сард эхлүүлсэн. Бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан уу?

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын өртөө зөрлөгийн дохиолол холбооны байгууламж, гадна инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн. Дэд бүтэцтэй зэхэлтийн депо болон зас засварын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. Эл төмөр зам нь нэг өртөө, 60-70 км зайтай зургаан зөрлөгтэй, 462.5 км дэлгэмэл урттай. Үндсэн ажил ерөнхийдөө дууссан. Харин мал амьтнаас хамгаалах хашааны ажил дутуу. Битүү тор хийвэл стандарт, шаардлага хангахгүй гэсэн. Үүнээс болоод тодорхой тээвэр явсан ч улсын комисс, техникийн комисс хүлээж аваагүй байсан юм. Мөн санхүүжилтийн асуудал бий.

Өнгөрсөн жил Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замаар нийт 729.5 мянган тонн ачаа тээсэн. 121 мянган тонн мидлинг тээвэрлэж, 136 мянган тонн нүүрс экспортолсон. Энэ жил бид тус чиглэлд таван сая тонн ачаа явуулахаар төлөвлөж байна. Үүний нэг хэсэг нь Тавантолгойгоос 300 км Зүүнбаян руу яваад урагшаа Ханги руу салах юм. Ингээд 500 км яваад Тавантолгой нүүрс Ханги-Мандалаар гарна.

-Тодруулбал хэчнээн төгрөгөөр ямар ажил гүйцэтгэсэн бэ?

-Энэ төмөр зам дээр хөдлөх бүрэлдэхүүнд ойролцоогоор 150 сая орчим доллар зарцуулах байсан. Зүтгүүр вагонтой байж ачаа ачна. Гэвч үүнийг хассан. Дутуу үлдсэн ажил гэдэгт үүнийг л яриад байгаа юм. Жишээ нь ажилчдын байр, ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үлдсэн.

Одоогоор төслийг 1 их наяд 392 тэрбум төгрөгт хаан, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн санхүүжилтийг зогсооё гэж байгаа. Ашиглаад эхлэх үед бидний тооцоолоогүй зардал гарна. Түүнийг нь “Монголын төмөр зам” компани хариуцаад явахаас өөр аргагүй. Зүүнбаянгийн төсөл 2019 онд эхлэхдээ зураг нь ч бэлэн болоогүй байсан. Ажлынхаа хажуугаар зураг, судалгаагаа гаргаад явсан. Тухайн үед тендер зарлаж, тодорхой хугацааны дараа хоёр үндсэн гэрээ хийсэн. Зэвсэгт хүчний Жанжин штаб, бусад туслан гүйцэтгэгч компанитай гэрээ хийн далан, хоолойн ажилд 459.4 тэрбум, “Улаанбаатар төсөр зам” мөн бусад компанитай хамтран дээд бүтцийн асуудал буюу төмөр замын дээд үеийг угсрах, далан дээр хийгдэх ажил, шилэн кабель, эрчим хүчний шугам зэрэгт 557.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн.

Харин “Монголын төмөр зам” компани 359.2 тэрбум төгрөгийн ажлаа өөрсдөө хариуцна. Манай компани замын судалгаа ТЭЗҮ-д оролцсон. Эхний ээлжийн санхүүжилтийг “Монголын төмөр зам” ТӨХК хүүгүй 20 жилийн хугацаатай 750 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт цаас гаргасан. Уг үнэт цаасыг нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс суутгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК худалдан авах замаар санхүүжүүлсэн. Үргэлжлүүлээд санхүүжилт хийх учраас хөдлөх бүрэлдэхүүний асуудлыг бид өөр хувилбараар шийдэхээс өөр аргагүй.

-Дээрх нүүрсний экспорт цаашдаа нэмэгдэх боломжтой юу?

-Тавантолгой, Гашуунсухайт аль алинд нь зүтгүүр дутагдалтай байгаа. Гэхдээ зүтгүүр, вагоны хүчин чадлаа нэмбэл 2024 онд таван сая тонн биш 10-15 тонн нүүрс гаргах талаар ярих болов уу.

Ялангуяа урд хөрш рүү чиглэсэн боомтууд дээрх гарцыг нэмэгдүүлэхгүй бол эдийн засгийн 90 орчим хувь уул уурхайн экспортоос хамаардаг болсон. Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас баруун болон зүүн босоо төмөр замын концессыг хэрэгжүүлэх эрхийг "Монголын Төмөр зам" компанид олгосон. Хамтрагчаа сонгох ажлыг эцэслээд явж байна. Баруун босоо нь Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, дээр нь Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр зам тусдаа бий. Зүүн босоо нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд юм.

 

-Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан-

-Тэгвэл боомтын холболтын цэгийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Таван толгойгоос барьсан зам Гашуунсухайтын боомтын наана долоон км тулж зогссон. Хангийн зам мөн адил холболт хийгдээгүй. Зүүнбаян талаас 101 км яваад урагшаа салж, очоод гурван км орчмын наана далан байгаа ч холбоогүй. Тэгэхээр энэ жил холболтын цэгүүдийн асуудал яригдана. Мөн зүүн, баруун, босоо тэнхлэгийн том төмөр замаас гадна Бичигт, Зүүн хатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замыг эхэлж барья. Хятадын талтай хэлэлцээр хийх байгууллагаар манайхыг томилсон.

Бичигт-Зүүнхатавч дээр Шиньжяны, Шивээхүрэн-Сэхээ дээр Хятадын төмөр замын салбар компани томилогдоно гэж харж буй. Ингээд Бичигт-Зүүнхатавч дээр долоон орчим км, дотроо өргөн, нарийн царигтай, Шивээхүрэн дээр 13 км боомтын төмөр зам барина гэж харж байгаа. Боомтын төмөр замын техник, эдийн засгийн үнэлгээ, зураг төслийг “Монголын Төмөр зам” компанийн баг ажиллаж байна.

Тус хоёр боомтод долдугаар сар гэхэд тээвэр эхлүүлнэ гэсэн том зорилго тавьсан. Энэ ажил биднээс 100 хувь хамаарахгүй. Боомтын төмөр замаа Хятадын талтай тохирч холбох шаардлагатай. Тодруулбал, Хятадын талд Шивээхүрэн “0” цэг хүртлээ 800 метр, Бичигт гурван км дутуу. Үүнийг нөгөө тал гүйцээж барьснаар манайх угтаж Шивээхүрэнд 13 км, Бичигтэд долоон км төмөр зам барих юм. Тээвэр хийхдээ хил дээр автомашинаар аваачиж, цааш нь төмөр замаар гаргана. Ингээд 2023 он дуустал 250-300 мянган тонн ачаа тээвэрлэнэ.

-Бичигт-Зүүнхатавч дээр ямар нэгэн цэгийн тухай маргаан байгаа юу?

-Төмөр замын холболтын зам нь Бичигт, Сэхээ гэж 2016 онд тохироод тохироод 2021 онд Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэр Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэсэн юм. Цэгийн тухай маргаан Бичигтэд байхгүй. Мөн адил 2016 онд Шивээхүрэн-Сэхээд холболтын цэг гээд координатыг тохирсон. Одоо хамгийн чухал нь Хятадын талын компани сонгогдож, богино хугацаанд ТЭЗҮ-гээ зэрэг хийвэл болно. Гэхдээ нөгөө талын зураг төслийн компанитайгаа “Монголын төмөр зам” компани хамтарч байж бодитой ажил болно.

-Дотоодын төмөр замын тухайд...?

-Боомтын төмөр замууд баригдахтай зэрэгцэн дотоодын төмөр зам барих ажлаа эхлүүлнэ. Бичигтээс Хөөт чиглэлд 100 км-ийг энэ ондоо барина. Баруун босоо төмөр замын тухайд, Шивээхүрэнгээс Шинэжинст рүү 300 км барих төлөвлөгөөтэй байна. Боомтын төмөр замд хөрөнгө оруулах, хамтрах компани сонгогдсон. Зүүн босоо төмөр замын холболтын төмөр замыг “East Railroad Consortium” компани барина. Баруун босоо төмөр замын холболтын төмөр замыг Өсөх зоос ХХК, Эс Жи Эс ХХК, МАК ХХК тэргүүтэй таван компани нэгдэж байгуулсан Нарийнсухайтын төмөр зам ХХК гүйцэтгэнэ. Тэд хөрөнгөө оруулна, манайх хяналт болон тээврийн үйл ажиллагааг нь хариуцна. Боомтын төмөр замын бүтээн байгуулалт тус бүр 40-50 сая доллар байх юм.

-Баруун болон зүүн босоо төмөр замаар ямар ачааг тээвэрлэх боломжтой вэ?

-Зүүн босоо төмөр зам дотоодын ачаа буюу эрчим хүчний нүүрс, цайр, төмрийн хүдрээс гадна транзит тээвэр байж энэ бодитой болно. Энэ нь 15 сая тонны үндсэн хүчин чадалтай.

Эрээнцав боомт, ОХУ-ын талын Соловьевск боомтын хооронд 1939 онд барьсан төмөр зам бий. Байгаль нуурын урдуур өнгөрөх Транс Сибирийн төмөр замын ачаалал нь 100 сая тонн, ачаалал нь хязгаартаа тулсан. Мөн манай улсыг тойроод Манжуурын төмөр зам орж байгаа замын ачаалал мөн тулсан. Тиймээс зүүн босоо төмөр замыг ашиглалтад оруулснаар манай улсаар дамжих ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн ачаа тээвэр багадаа 10 сая тоннд хүрнэ гэж ОХУ-ын төмөр замуудын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлага хэлсэн.

Мөн БНХАУ-ын тал энэ замаар ОХУ, цаашлаад Европ руу ачаагаа гаргах сонирхолтой байна. Энд зөвхөн манай улсын сонирхол бус хоёр хөрш ч уг замыг богино хугацаанд ашиглалтад оруулах ач холбогдолтой гэж үзсэн.

Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1300 км баруун босоо төмөр замаар дотоодын ачаагаа экспортод гаргана. Шивээхүрэнгээс 300 км-т Баянхонгор аймгийн Шинэжинст сумд коксжих нүүрсний орд бий. Эхний ачаа нь энэ. Тус бүсэд Говь-Алтай аймгийн Гантигийн орд гэх мэт 10 гаруй томоохон орд бий. Баруун босоо төмөр замаар уг ордуудаас түүхий эдийг экспортолно. Мөн Кизилийн нүүрсний ордоос нүүрс зөөнө гэж яригдаж байгаа. Эхний ээлжид дотоодын ачаагаа тээвэрлэнэ. Баруун босоо төмөр зам 15-20 сая тонны хүчин чадалтай. Өртөө зөрлөгийг нь нэмээд байвал 30 сая тонн болох боломжтой.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.91.225иргэн   • 2023, 2 сарын 4. 15 цаг 11 минут

Эдийн засгийн сэргэлтэнд маш чухал ач хобогдолтой бүтээн байгуулалт хийгдэж байна. Ажлын харилцан уялдаа холбоо, хөрөнгө оруулалт, цаг нартай уралдсан бүтээн байгуулалтууд мэдээж график төлөвлөгөөтэй явагдаж таараа. Харин энэ олон төмөр замын бүтээн байгуулалт, малчидын нүүдэл, говийн ан амьтаны шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа бол. Энэ бол судөлгаанд түшиглэн хийгдэх ёстой маш чухал ажил. Үүнд БОАЖЯ, аймаг орн нутгийн энэ ажлыг хариуцсан нөхдийн хяналт шалгалт, биелэлтийг чанаржуулах л хэрэгтэй дээ.



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.2 цаг 39 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.2 цаг 49 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube