Түүх үнэн байх хэрэгтэй

2/ 21/ 2023    8 цаг 47 минут

 Өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр бол 12 дугаар сарын 29 билээ.

Жил бүр энэ өдрийг 2011 оноос хойш УИХ-ын шийдвэрээр тэмдэглэж байгаа. Харин утга учирыг бол сайн ойлгоогүй л яваад байж магад шүү.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Манжийн эрхшээлээс гарч, төр улс, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан өдөр мөн юм. Дэлхий дахинд Монгол нэртэй улс дахин сэргэн мандсан өдөр. Их Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомт сэргэн мандсан гэж ойлгож болно. Уг нь бид бол Монгол Улсынхаа гал голомтыг сахин хамгаалагч, эзэд нь юм. Харин бид эзэн шиг байж чадахгүй, тусгаар тогтнолынхоо утга учрыг сайтар ойлгож мэдэхгүй байгаа учраас түүнийгээ хайрлах, хамгаалах чадваргүй болтлоо дор орсон байна.

 Тусгаар тогтнол бол монгол үндэстний хувьд эрх чөлөө юм. Монгол хүн бүрийн хувьд эрх чөлөө юм. Тиймээс л биднийг хилийн чанад дахь монголчууд Дархан Монгол хэмээн харж, хүндэлж байдаг юм билээ. Дархан Монголын эзэд даржин эзэн байж боломгүй байгаа юм.

Ядаж л сэтгэлээрээ цатгалан, эрх чөлөө бялхаж байгаагаа мэдэрч, монгол хүн, монгол үндэстний эд эс нь гэдгээ ухамсартайгаар ойлгох явдал нэн чухал байна.

 Үндэсний түүх бол тусгаар тогтнолын баталгаа юм. Монголын үндэсний түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Агуу баялаг түүх олон зуун жилийн турш биднийг өнөөгийн өндөрлөгт хүргэж ирсэн. Өөрөөр хэлбэл түүх бол үндэсний ой санамж нь. Ой санамжаа алдвал бид хэнч биш болно. Хэн ч биш болбол тусгаар тогтнол үгүй болно.

Ээдрээ нугачаатай олон зуун жилийн замыг туулахдаа түүх монголчуудыг чиглүүлж, оршин байхын утга учир, үндэс суурь болж байв. Эргэн тойрон улс гүрнүүд, ард түмнүүдийн тархинд монгол үндэстний оршихуй, тусгаар тогтносон байдлыг хүлээн зөвшөөрөх үндэс болсон юм.

 Тиймээс түүх бол үнэн байх хэрэгтэй. Өнөөгийн бидний байгаа царай бол түүхээ мушгин гуйвуулж, хүнээр зохиолгож, тархиа угаалгаж, ой санамжаа алдсанаас үүдэлтэй. Монгол үндэстнийг мөхөөсөн ч байж мэднэ шүү.

 Хэдийгээр Эзэн Чингисийн байгуулсан Их Монгол Улс, болон түүний дараах үеийн баатарлаг түүхийг монголчуудад дарлагдаж байсан улсууд бичиж, Эзэн хааныг маань дэлхий дахинд харгис, дарангуйлагч мэтээр ойлголт түгээж чадсан ч даравч далдайна гэгчээр түүхэн үнэн цагийн явцад ил болж, Чингис хааны нэрийг сонсоогүй, дуулаагүй хүмүн бээр энэ дэлхийд нэгэхээн ч үгүй гэхэд болно.

Ази, Европ, Африк гээд бүхий л тивийн улс орнуудын ерөнхий боловсролын сургуулийн дэлхийн түүхийн сурах бичигт Эзэн Чингис хааны нэр орсон бий. Харин тэр бүхэнд Эзэн хааны нэрийг сайнаар дурьдсан гэвэл эндүүрэл болно. Учир нь Чингис хаан болон түүний үр хойчид захирагдаж, ивээл нөлөөнд нь орж байсан улс гүрнүүд ихэвчлэн тэр үеийн түүхийг бичсэн юм. Харин өнөөгийн монголчууд тэр түүхээс эрээвэр цоохор зарим нэгэн хэсгүүдийг хуулбарлан авч, үзэл санааг нь даган дуурахыг оролдож байгаа болно.

Эзэнт гүрний талаарх Монголын түүхийн судалгаа Монгол Улсад илүү гүнзгийрэх хэрэгтэй нь хэн бүхэнд ойлгомжтой ч түүнийг барьж авч, бүхий л амьдралаа зөвхөн үүнд зориулан тууштай явах судлаачид бараг л үгүй шахам байна даа. Төрөөс энэ талаар илүү нарийн бодлого баримталвал зохистой. Үнэндээ социализмын үеийн бүтцээ хадгалсан шинжлэх ухааны академийг хараад суувал дорвитой үр дүн гарахгүй дээ.

 Учир нь бидний сэтгэлгээ өөрчлөгдөхгүй байна. Үндэстэн сэрж, өөрийгээ танихгүй байна. Монголчууд өөрийн үнэт зүйлсээ танихгүй болтлоо өөрчлөгдсөн байна. Энэ бол социализмын үеийн маш тодорхой үр дагавар. Үүнийг арилгах талаар зоримог шийдэмгий алхам хийхгүй бол агуу түүхтэй монгол үндэстэн мөхөж мэднэ шүү.

 Гэтэл энэ цагийн үеийн нөхцөл байдалд таалагдахын тулд улс төрчид голдуу хүмүүс үнэт зүйлс гэсэн сайхан үгийг авч хэрэглэн бидний тархийг дахиад л угааж, өчүүхэн атгаг зорилгодоо ашиглаж байна.

Харин монголчууд бид ч хууртаж ханахгүй, гэнэн хүүхэд мэт даган хөөрч, ээдээ одоо л биднийгээ аварч хайрлах нь хэмээн сохроор итгэх юм.

 Хэрэв үнэхээр монгол үндэсний бахархал, үндэсний үнэт зүйлсийг анхаарч байгаа юм бол яагаад монгол хүмүүс монгол болохгүй, монгол хүмүүс төрсөн нутгаасаа дүрвэж, монгол хүн монгол газар нутаг дээрээ дорд үзэгдэн, харь хүмүүсийг шүтнэ вэ?

 Тодорхой жишээ хэлье.

Олон улсын Чингис судлалын холбоо байгуулж, тэргүүнээр нь орос хүн тавьлаа.

Одон Чингис хааны нэртэй эрхэм дээд шагналаа америк хүнд өгч байна.

Олон Улсын Чингис хаан судлалын эрдмийн зөвлөлийн даргаар нь химич хүн тавьж байх жишээтэй. Бид өөрчлөгдсөн байна уу? Өөрсдөө нэг тунгаан бодоод үзээрэй.

 Чингис хаан бол түүхэн хүн, үлгэр домгийн баатар биш. Тиймээс Эзэн Чингис хааны түүх цадиг, байгуулсан Их Монгол Улс, Эзэнт гүрний түүхийг түүхчид л судалж, бодит үнэн түүхийг үнэлэн цэгнэж, цадиг түүхийн хуудаснаа толилуулах нь гарцаагүй үнэн билээ. Харин Монголын төрд түүхчдэд анхаарал тавихгүй, арай л ад үзэхгүй байгаа нь их юм гэж бодож байх шиг санагдана.

Хэрэв агуу түүхтэй монгол үндэстэн өөрийнх нь үндэсний эх түүх, соёлоо үнэн магадаар нь таньж мэдүүлэхийг чин үнэнээр хүсэх аваас хэдхэн тооны түүхчдээ анхаарах хэрэгтэй байхаа.

Эс тэгвээс цөөн тоотой түүхчид нь өөр хоорондоо аягатай будаагаа булаацалдах маягтай байдалд орж, эх түүхийн үнэнийг тодруулах эрхэм зорилгоо ч умартацгаах биз.

 Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Соёлын сайд нарын хийсэн ажлыг зөвхөн монголчуудад үндэсний түүх, соёлоо судлах, дээдлэх, таниулах, ойлгуулах талаар юу хийснээр нь дүгнэж болмоор. Төсвийнхээ хэдэн хувийг үүнд зарцуулж, ямар үр дүнд хүрэв? гэдгээр нь хийсэн ажил, хэлсэн үгийг нь цэгнэдэг бол сайнсан.

 Гэхдээ дунд болон түүнээс дээш насныхан бид бол юу ч хийсэн өөрчлөгдөхгүй болсон байна лээ шүү. Тиймээс төсөв мөнгөө энэ насныханы сэтгэл зүйг өөрчлөхөд тийм их мөнгө зараад ч нэмэр болохгүй байх. Харин Монголын нэг том асуудал бол монгол биш сэтгэлгээтэй болсон аав ээжээс нь үр хүүхдүүдийг нь хамгаалах, мөн тийм сэтгэлгээтэй багш нараас сурагч, оюутнуудаа хамгаалах, за бас ТВ олон нийтийн элдэв хэрэгслээр гарч буй социализмын үеийн үзэл суртлын кино, уран зохиол зэргээс үр хүүхдүүдээ хамгаалахад мөнгө төгрөг, оюун ухаанаа чилээвэл сайн гэж бодно.

Засаг төрийн хамгийн түрүүнд анхаарч, хамгийн их төсвийн мөнгийг зарах учиртай хэсэг бол монголын ирээдүй болсон үр хүүхдүүд юм. Тэдний өсөж бойжих орчин, сурч төлөвших сургалтын хөтөлбөр, заах багш гээд тэр бүхэнд илүү их мөнгө зарвал Монголын үндэстэний ирээдүй гэрэл гэгээтэй байх болно. 

Түүхийн ном ямар уншвал дээр вэ?

Монгол хүн бичсэн тул Ванчинбалын Инжинашийн Хөх судар, Амар сайдын Монголын товч түүх зэргийг анхны эхээр нь уншиж, айл бүр хадгалж, хүүхэд бүр үг өгүүлбэрээс нь мэдэж байвал зохилтой. Монголын эх түүх нэртэй 6 боть зохиолыг тухайн үед бичигдсэн монгол бичгийн эхийн хуулбартайгаар кирилл үсэгт буулган хэвлүүлсэн байгаа. Энд Амар гуайн бичсэн Монголын товч түүх, Ишдоржийн Монголын хураангүй түүх, Б.Буянчуулганы Манж Монгол холбогдсон түүхт байдал, Магсар хурцын бичсэн Монгол Улсын шинэ түүх, Л.Дэндэв Монголын түүх зэрэг бүтээлүүд орсон байгаа.

Дэлхийн эрдэмтдийн бүтээл олон байгаа, Австралийн монголч эрдэмтэн Игорь дэ Рахивилцийн Монгол нууц товчоо судалгааны бүтээл 30 жилийн судалгааны үр дүн гэдэг, Оросын эрдэмтэн Василий Бартольдын бүтээл сайн гэж бодно. Бартольд бол XIX зууны сүүлч XX зууны эхээр Монголын эзэнт гүрний түүхийг дэлхий дахины сонорт дахин хүргэх эхлэл, үзэл санааг тавьсан хүн байх гэж бодно. Харин түүний үзэл санааг тэр үеийн болон дараах үеийн эрдэмтэд муугаар хэлбэл хулгайлсан, сайнаар хэлбэл түгээж хөгжүүлсэн хэмээн бодно.

 Түүх эрхэм үнэт зүйлс тул монгол хүн бүр мэдэх хэрэгтэй. Түүхээ мэддэг хүн эх орноо худалддаггүй, түүхээ мэдэж өсөж бойжсон хүн эх орныхоо эсрэг зүйл хийдэггүй гэдэг. Энэ бол үндэстэн улс байхын утга учир мөн.

Монгол Улсын Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхан

 

 

 

 

 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.179.21.220Зочин   • 2 сарын 21. 7 цаг 25 минут

Ytgaaraa tyynd Eba gy Do Ji san gyai toriin soerxol xyrteesen biz 11 oniig yarij baival ard ard ni 1919 on zaaval garch irne ooroor xelbel Xyatadad ezlegsen tyyx xeveer yldex bolno yxaantai baitcgaaya

202.179.21.220Зочин   • 2 сарын 21. 7 цаг 20 минут

Ene ix uruusgul bodoltoi xyn bolj ongorson tyyxiig oorchilj uzelf bodloor tailbarlaj boloxgyi tyyx tyyxeeree l bx eostoi11 onii tysgaar togtnoliig xen ch ygyisgexgyi. Gexdee 1919 ond ter baigyylsan dyndad yls tcergiin xycheer ezelj ystgasan Bogd xaaniig Da jyntanii xurugt morgyylsen.Ingeed baixgvi bolson ylsiig 1921 ond ergyylj bii bolgoson sergeesen Bolj ongorson tyyxiig ter ni ilyy ter ni myy zyil meteer bichij tolgoi ergyylex gedgee bolix xeregtei. Oroonii ovogtiin tailbar ardchilsan gex noxdyyded yls tur xiixed xereg boldog uym yy Ene ch y



ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө29 минут 30 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү41 минут 37 секундын өмнөЗалуу судлаачид чуулна59 минут 58 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 33 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 39 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 45 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 57 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 9 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 10 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 19 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 30 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 47 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 2 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 11 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 53 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 23 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 34 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 36 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 55 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 57 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 2 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 7 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 28 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 30 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 23 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 26 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 34 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 51 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube