Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-05 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Абунай

3/ 5/ 2023    7 цаг 22 минут

Монголын сүүлчийн их хаан Лигдэний хоёр дахь хөвгүүн.

Лигдэн хааныг 1634 онд нас барсны дараа түүний хатад хоёр хөвгүүнийг нь авч буцах замд том хүү Эжэй хонгор Ордост үлдсэн учир бага хүү Абунайг нь дагуулж Хожуу Алтан улсад дагаар оржээ.

Эжэй хонгорыг 1649 онд нас барсны дараа дүү Абунай нь ахынхаа хэргэмийг залгамжилж, Манжийн гүнжтэй гэрлэжээ.

Гэвч Абунай анхнаасаа л Манжийг төдий л таашаахгүй, тэдэнд хүчлэн зүтгэхгүй байжээ. Тэрээр Эеэр засагч хаан нас барахад гашуудлын ёслолд нь оролцоогүй ажээ. Харин Энх амгаланг хаан сууринд суух ёслолд оролцжээ. Гэвч түүнээс хойш 8 жилийн турш Абунай Манжийн хаанд бараалхаагүй учир 1669 онд түүний хүү Бүрни-д чин вангийн хэргэмийг залгамжлуулж, Абунайг Мүгдэн хотод хорьжээ. Түүний хөвгүүд эцгийгээ суллуулахыг оролдсон боловч бүтсэнгүй. Тиймээс 1675 онд түүний хүү Бүрни, Лувсан нар Манжийн эсрэг бослого гаргажээ. Гэвч манж нар тус бослогыг цус урсган дарж, түүний толгойлогч Бүрни, Лувсан нарыг хороожээ. Түүний дараа Мүгдэнд хоригдож байсан Абунайг цаазаар аваачжээ.

Энэхүү бослого Манжийн төрийг ихээхэн хүнд байдалд оруулсан тул бослого хийгээд түүний гол шалтгаан болсон Абунайн тухай мэдээ Солонгос зэрэг хөрш зэргэлдээ оронд тархаж, түүх сударт нь үлдэж хоцорчээ. Солонгос сурвалжид Абунайг “Цахар хан (車屹汗)” гэсэн нэрээр тэмдэглэсэн байдаг. (Ц.Цэрэндорж)

Ашигласан ном зохиол

Жамбадорж, Болор толь, Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, тайлбар хийсэн С. Цолмон нар, УБ., 2006

Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007

Манжийн үнэн магад хууль, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, манж хятад эхтэй харгуулсан Цэрэндорж Ц., УБ., 2009

朝鮮王朝實錄 (Чосөнъ улсын магад тэмдэглэл)

Монгол улсын түүх, УБ., 2003

Гонгор Д., Халх товчоон, УБ., 1970

Энхээ Ц., Лигдэн Хутагт хаан, УБ., 2008

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр56 минут 53 секундын өмнөҮндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ1 цаг 16 минутын өмнө“Алтаргана” наадам Булган аймагт болно1 цаг 17 минутын өмнөЁс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…1 цаг 19 минутын өмнөУлаанбаатарт 6 хэм дулаан байна1 цаг 20 минутын өмнөЭсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар1 цаг 21 минутын өмнөНэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү1 цаг 23 минутын өмнөС.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ1 цаг 24 минутын өмнөОюутнуудын дундах "хал цэргийн дэг"1 цаг 25 минутын өмнөХүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09
 Facebook Twitter Youtube