Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-06 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Адай хаан

3/ 6/ 2023    6 цаг 40 минут
Дөчин дөрвөн хоёрын Монгол улсын хаан (1426-1438).

 Адай тухайн үед Монголын хамгийн хүчирхэг эрх мэдэлтэн байсан Асуд аймгийн Аругтай тайшийн дэмжлэгтэйгээр 1426 онд Монголын хаан ширээнд суужээ. Адай хаан ширээнд суусныхаа дараа Ойрадыг довтлон ялж, толгойлогч нарыг нь хөнөөгөөд, Ойрадын Батула чинсангийн эхнэр Самур гүнжийг эхнэрээ болгож, Батулагийн хүү Багмуг тогоон дор хөмөрч “Тогоон” хэмээх нэр өгөөд зарцлах болжээ. Гэвч Адай хаан Тогооныг эхийн нь хүсэлтээр суллаж, Ойрад руу буцаажээ.

Адайг хаан сууж байх хугацаанд төрийн хэргийг үнэн хэрэгтээ Аругтай тайш мэдэж байв. Адай хаан Чингис хааны алтан ургийн бус, түүний дүү Хасарын угсааны хүн байсан нь түүний байр суурийг ийнхүү сул байхад ихээхэн нөлөө үзүүлжээ. Адайгийн зарлигаар олзноос мултран Ойрадад буцан ирсэн Багму (Тогоон) Хубилайн угсааны Ажай тайжийн Тогтобух, Агбаржин, Мандуул 3 хөвгүүнийг өөртөө татаж ашиглахыг зорьсон нь амжилттай болжээ. Тэгээд Тогоон 1438 онд Адай хааныг довтолсонд ямар ч сэжиггүй байсан Адай хаан, Аругтай тайш нар ордноосоо зугтаж, улмаар цэргээ цуглуулан эсэргүүцэн байлдсан боловч ялагджээ. Тогооны хүү Эсэн шилдэг цэргээр Аругтайг хөөж тулалдсаар Мон уулын Цагаан нуурын орчим Аругтайг устгажээ. Тогоон, Эсэн, Тогтобух нар Адай хаан, Доржбай жанжин нарын цэргийг бүслэн цохиж эхэлсэн ажээ.

Мин улс, Монголын эрх баригч нарын хямрал тэмцлийг ашиглан Адай хаан, Доржбай жанжин нарт хэргэм зэрэг амлаж, Мин улсын гадаад түшмэл болгох гэсэн боловч Адай хаан хүлээж аваагүй. Тэгэхэд Мин улс цэрэг хөдөлгөн Адай, Доржбай нарыг цохиулав. Ойрад, Мин улсын хамтарсан хүчинд цохигдож Доржбай жанжин амь үрэгдсэн. Адай хаан, Тогоонд баригдаад, урьд нь Тогооныг суллан Ойрад руу буцаасан ачийг минь санагтун гэсэн хэдий ч, Тогоон эцгийгээ хөнөөлгөсний өсийг дурдаж, 1438 онд Адайг өчиггүй цаазалжээ. (Ц.Цэрэндорж)

 

Ашигласан ном зохиол

Саган сэцэн, Эрдэнийн товч , УБ., 1961

동북아역사재단 편, 明史 外國傳 譯註, 2012 (солонгос хэлээр)

Монгол Улсын түүх, гутгаар боть, УБ., 2003

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.16.165Монглл   • 2023, 3 сарын 11. 11 цаг 54 минут

Адай хаан ялагдсан ч одоогийн 76 шиг хээл залгиагүй ажээ

202.179.2.34Анхбаяр   • 2023, 3 сарын 6. 12 цаг 42 минут

Адай хаан эх оронч ажээ.



ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube